Monday, January 28, 2013

Ойрын төлөвлөгөө нэг иймэрхүү байна

Миний блогт зочилж байдаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Сүүлийн үед зав маш муутай байгаагаас болоод блогоо баяжуулах маань жаахан хойш тавигдаад байгааг уучлаарай, гэхдээ цаашид байнга хүнд хэрэгцээтэй, үргэлж татагдах боломжтой байх мэдээллүүд оруулж байх болно. Над уруу мэйл, сэтгэгдлээр хандаж буй бүх хүнд нэг бүрчлэн хариулт өгч амжихгүй байж магадгүйг уучлаарай, гэхдээ би хожуу ч болтугай хариу өгч байхыг хичээх болно.

Ухаалаг утас, таблет, электрон ном уншигчдын эрин ирж байгаатай уялдуулаад ойрын үед номын сангаа бас тэдгээрт зохицсон форматад хөрвүүлж тавих төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр pdf хэлбэрээр нь ухаалаг төхөөрөмжүүд дээр уншиж болох боловч, энэ нь хүний нүд ядраадаг, үсгийн том жижгийг тааруулах боломжгүй зэргээс болоод жижиг дэлгэцэн дээр тохиромжтой биш юм. Тиймээс epub форматад хөрвүүлэх санаатай байна. Та бүхэн доор дурдсан асуудлуудаар бас саналаа өгвөл сайн байна.
  • Ямар форматаар хөрвүүлбэл илүү дээр болох
  • Epub хөрвүүлэгч программуудаас хамгийн сайн нь аль болох тал дээр зөвлөгөө өгөх, крилл үсгэн дээр ө, ү үсэг алдаатай хөрвөөд байхыг шийдвэрлэх арга зам
  • Өөр бусад саналууд

Мөн номын сангаа баяжуулах нэлээд номнууд цуглуулсан байгаа, тэдгээрийг мөн ойрын үед нэмж оруулах болно.

Хүндэтгэсэн,

Weatherman

6 comments:

Очироо Гэрлээ said...

Epub хөрвүүдэгчдээс Callibre л хамгий сайн нь болвуу? Мөн .mobi форматаар давхар гаргаж байвал зүгээр :)

Admin said...

Харин тийм, Calibre-г л татаж авч суулгачихаад л байж байна, тэгж байгаад хэд хоногоос завтай болохоороо үзэж тарна даа. Calibre нь .mobi уруу хөрвүүлж чаддаг уу?

Anonymous said...

миний хувьд kindle хэрэглэдэг учир .mobi өргөтгэлтэй байвал зүгээр байна. :P

Anonymous said...

calibre mobi.ruu horvuuldeg, epub mobi 2 ruu horvuuleed bhad bolno bhaa, ipad ntr-tei epub-r unshaad, busad tablettai ni mobi-r unshaad yvna bh, mobi.format-g martaj bolohgui shuu ok, buh ajild tani amjilt husiye

Unknown said...

kindle fire-tai humuusees 1 yum asuuyaa please? amazon-s esvel google play ntr-s yaj unegui app books game tataj avah be? medej bval helj tuslaach? unegui yum,g ni ch tataj bolohgui kindle fire, "amazon" uneheer oodgui yumaa :(

Sandagdorj Sukhbaidy said...

Sain bna uu? Ene udriin mend. Oir zuur zugaa gargah yum bish iluu tom yumaar huutsuldvul yamar be. asuult deer halit durdaj baisniig uzee bailgui.

hundetgesen ss7