Wednesday, May 2, 2012

Рэй Брэдбери - НӨГӨӨ НЭГ ЮУ (Зөгнөлт өгүүллэг)


Хүмүүс дэлгүүрийн үүдэнд пиг чихжээ.
Кроуэлл цугласан олны дундуур х
үч мэдэн чихцэлдэн орлоо. Ямагт гунигтай байдаг урт, гонзгой царай нь хэзэний байдгаараа, өөрчлөгдсөнгүй. Ёрдгор мөрөн дээгүүрээ эргэж нэг харснаа амандаа нэг юм бувтнаад хүмүүсийг тохойгоороо түлхэлэн урагшилж гарлаа.
Цохтой адил гялалзсан, урт, хар машин мотороо д
үнгэнүүлсээр явган хүний замын хажууд, зуугаад ярдын хол очиж зогсохыг мань эр харсан байжээ. Хаалга чад хийн дуугараад онгойход цонхийсон саарал өнгөтэй нүүр нь бухимдаж уурлсан байдалтай хөшиж орхисон тарган эр арай хийн гарч ирэв. Урд нь хоёр бие хамгаалагч нь суучихаж.

Мэддэг х
үмүүсийнхээ дунд бол Зальт гэсэн нэрээр алдартай Кроуэлл “Ингэхэд ер нь зугатах хэрэг байсан юм уу даа?” гэж бодлоо. Мань эр их ядарсан болохоор л тэр. “Пластике инкорпорайтед” –ийн нэг бүдүүн эр сүүлийн үед хууль бус юм хийгээд байгаа тухай хальт хэлсэн төдийгөөс болоод дээрэмчид сүүлдэх нь холгүй мөрдөж яваа гэдгээ өглөө сэрэх болгондоо санаж, санаж байгаа атлаа орой болгон мэдээний хөтөлбөрт орж юм ярьж суух тэнхэл алга болжээ. Ядаж байхад нөгөө бүдүүнээ нь өөрийн дүрээр залраад ирчихсэн байдаг. Хаа байсан Пасаденагаас мөшгөсөөр байгаад дагаад ирсэн.

Гэхдээ одоо бол Кроуэллыг б
өөгнөрсөн хүмүүс ашгүй тойрсон байна. “Ингэхэд ер нь энд хэр олон хүн байгаа бол” гэж мань хүн бодов. “Тийм л ер бусын юм байгаа юм байх даа? Гэхдээ үнэндээ бол Өмнөд Калифорнид эгэл, жирийн юм гэж юу байна даа?”

Чихэлдэн урагш з
үтгэсээр мань эр хөх өнгийн шилтэй цонхон дээрх томоос том гал улаан өнгийн үсэг рүү гөлрөн зогтусав. Туранхай, гунигтай царай нь хувирсангүй.
Х
өх өнгийн шилэн дээр ийм зүйл биччихсэн байх нь тэр:

Н
ӨГӨӨ НЭГ ЮУНУУД, ШАЛИХГҮЙ ЗҮЙЛС, БЭМБЭГЭР, ТОВГОР, ШОВХ МОВХ, ДАНДГАР, АРЗГАР, ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМНУУД, ЭРЭЭН МЯРААН ЗҮЙЛС, ХАЧИН ЮМНУУД.

Кроуэллын н
үдэнд гайхсан шинж тодорсонгүй. Редактор нь даалгавар өгч байхдаа энэ дэлгүүрийг хэлээд байсан болж таарлаа. Шал дэмий бас хэнд ч хэрэггүй юм байна.
Гэвч тэр даруй б
үдүүн Стив Бишоп бас буутай бие хамгаалагчдыг санав. Амь наана там цаана байхад хаана нуугдах нь хамаа байж уу.
Кроуэлл халааснаасаа жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд н
өгөө нэг юунууд, дэмий юмнууд гэсэн хоёр гурван нэрийг нь бичээд авлаа. Бишоп тэртээ тэргүй энэ олны дунд мань хүнийг буудаж чадахгүйгээс хойш. Гэхдээ ний нуугүй ярихад мань Зальт өөрөө гурван хэмжээст өнгөт зургаар далайлган илчлэх гэж айлгаад байгаа болохоор Бишопт ч буудах эрх бас бий л дээ.

М
өрөөрөө зай гарган түлхсээр Кроуэлл хагас тунгалаг хаалгаар чихэлдэн оров. Нийтэд нь цагаан ба цагаан цэнхэр гэсэн хүйтэн өнгөөр шийдэж чимсэн дэлгүүрийн доторхыг хаалга үйлчлүүлэгчдээс хүрхэрээ шиг зааглаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Мань эр жижигхэн шилэн шүүгээнүүдийг тоолоод (17 шүүгээ байв) юуг ч үл илэрхийлсэн харцаар шүүгээнүүдийн доторхыг сонирхож эхлэв.

Цагаан цэнхэр
өнгийн шилээр хийсэн шүүгээний араас гэнэт арга яс шиг туранхай, халзан толгойтой, жижигхэн эр гараад ирэх нь тэр. Дэндүү намхан хүн байсан болохоор халзан толгойг нь алгадаж үзэх хүслээ Кроэулл арай гэж дарлаа. Дээрээсээ алгадуулж байхаар төрж дээ гэмээр халзан толгой байсан болохоор л тэр шүү дээ.
Жижигхэн х
үний дөрвөлжин царай гундмал шар, хуучирсан сонинуудын өнгө шиг онцгой туяатай шар өнгөтэй юм.
-За, таныг сонсож байна гэж жижигхэн х
үн хэлэв.
Кроуэлл:
-Сайн уу гэж нам дуугаар мэнд мэдэнгээ залгаад яах тухайгаа бодов. Одоо ингээд нэгэнт л дэлг
үүрт ороод ирсэн болохоор юу ч юм ярих хэрэгтэй.
-Би ... би н
өгөө нэг юу худалдаж авах гэсэн юм.
Кроуэллын царайнд тодрох гуниг, ц
өхрөлт дуунд нь ч бас шингэжээ.
-Ёстой гайхалтай, маш сайн байна гэж н
өгөө жижигхэн хүн хэлээд алгаа хооронд нь үрлээ.
-Шалтгааныг тань мэдэхг
үй ч үнэхээр, жинхнээсээ сонирхож байгаа ганц хүн нь та боллоо. Бусад хүмүс тэнд, гудамжинд дэмий зогсоод л инээлдэхээс цаашгүй юм. За тэр ч яах вэ, тэгээд та хэдэн оны нөгөө нэг юу авмаар байгаа юм бэ? Ямар загварынх?


Кроуэлл аль алиныг нь мэдэхгүй юм. Яахаа мэдэхгүй байгаа гэдгээ л мэдэж байсан ч царайг нь харсан хэн ч үүнийг анзаарахгүй байв. Орж ирэнгүүтээ л бүх насаараа ийм зүйлс мэддэг байсан хүн шиг царайлсан болохоор тэр. Тэгчихээд одоо өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ мэдэгдэх хэрэггүй биз. Хариултаа тунгааж байгаа дүр хэсэг зуур эсгэж байгаад:
-За байз надад бол 1993 оны загвар л яг таарах байх даа. Дэнд
үү шинэ юм дэмий байдаг юм гээд туучихлаа. Дэлгүүрийн эзэн анивчаад эхлэв.
Тэгснээ ш
үүгээ хоорондын чөлөөгөөр ухасхийгээд ард нь тэр гэхийн тэмдэггүй нэг юм хэвтэх шилний өмнө зогтусав. Тэр юм нь хэлхээст дамжуулагчтай төстэй мөртлөө бас галын өрөөний тавцантай адил юм. Төмөр ирмэг дээрээс нь хэдэн ширхэг ээмэг шиг юм санжиганаж, мөн тэр захад нь эвэртэй төстэй гурван шаантаг ба зургаан ширхэг хачин гайхалтай төхөөрөмжийг хөдөлгөөнгүй зоож, яг гол хэсгийнх нь дээрээс гутлын үдээстэй тун ч адил хачирхалтай юмны багц цухуйсан байх юм.

Кроуэлл товчиндоо хахаж байгаа аятай дууг
өөрийн эрхгүй гарав. Мань эр дахиад харлаа. Үгүй одоо яалтай ч билээ дээ? Ямар ч байсан энэ атигар яав ч эрүүл биш нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг хэлэхгүй байсан нь дээр байх.
Дэлг
үүрийн эзэн жижигхэн эрийн тухайд бол нүд нь гялалзан уруул ам нь хамгийн хамгийн найрсаг инээмсэглэл тодруулан сунаад хуруунуудаа зөрүүлэн атгасан хоёр гараа өргөн цээжиндээ барьж, хариу хүлээсэн нь илт байдалтайгаар урагш тонгойн зогсох нь магнайгаа хагартал баярлаж байгаа нь илт.
-Танд таалагдаж байна уу?
Кроуэлл царайгаа барайлган толгой дохилоо.
-Ер нь дажг
үй шүү. Болох юм шиг байна. Гэхдээ наадахаас чинь илүүг ч харж л байсан юм байна.
-Ил
үүг гэнэ ээ? гэж жижигхэн эр гайхан уулга алдаад намхан нуруугаа чинээнд нь тултал сунган тэвхийх нь тэр.
-Та хаана харсан юм бэ? гэж н
өгөө эр шалгаав.
-Хаана?
Өөр хүн байсан бол тэвдэх байсан биз. Кроуэл биш өөр хүн байсан бол шүү дээ. Мань эр тэмдэглэлийн дэвтрээ гаргаж аваад нэг юм хурдан хурдан бичингээ толгойгоо өргөлгүйгээр:
-За, та л тэрийг мэдэхг
үй байв гэж дээ гэж их хатгасан байртай хэлж орхилоо. Ингэж хэлэхэд л хангалттай гэдэгт найдаж байв. Үнэнхээр ч оноод хэлчихэж.
Атигар эр:
-Аан! гэж ирээд л баярлаж байна гэж жигтэйхэн.
-Тэгвэл та бас юу байх нь ээ... Мэддэг х
үнтэй ажил ярих ямар сайхан юм бэ. Үнэхээр таатай байна.
Мань эр цонхны цаана, х
өхрөлдөн жиг жуг гэлцэн гөлөрцгөөх олны цаана юу болж байгааг харахаар харц чулуудав. Бүдүүнээ ч тэр, бие хамгаалагчид ч тэр, хар машин ч тэр алга. Ан завсарлав бололтой, түр зуурдаа.
Кроуэлл тэмдэглэлийн дэвтрээ халаасандаа хийгээд н
өгөө нэг юуг хийсэн шүүгээн дээр гараа тавив.
-Би их яаруу явна.
Үүнийг би аваад явж болно биз дээ. Мөнгө гэрт байгаа болохоор эхний удаагийн төлбөр болгоод танд өөр юм өгч болж байна? Зөвшөөрч байна уу?
-Яриа юу байна, з
өвшөөрч байна!
-Их сайн байна.
Кроуэлл зоригоо чангалж байгаад богино ханцуйтай саарал цамцныхаа халаасыг ухсаар гаанс цэвэрлэдэг жижигхэн т
өмөр сэтгүүр гаргаж ирэв. Хугарч, тахийсан сэтгүүр ер нь бол энгийн биш харагдаж байлаа.
-Энэ байна. Шалихг
үй зүйл. 1944 оны загвар.
-Наад чинь ямар юмных нь шалихг
үй зүйл байх вэ дээ?
-
Өө өө... биш гэж үү?
-Мэдээж биш.
-Нээрээ биш юм байна гэж Кроуэлл болгоомжтой нь араг
үй давтан хэлэв.
-Энэ чинь нэг тийм з
үйл л байна шүү дээ гэж атигар эр анивичиж ирээд л хэлж байна.
-Гэхдээ б
үтнээрээ биш, нэг хэсэг нь л байна. Та ч наргих дуртай хүн байна шүү ноён...
-Кроуэлл. Тийм дээ, дуртай ш
үү. Тийм. Миний наргиан таныг гомдоогоогүй байх гэж найдаж байна. Тэгээд солилцоо хийцгээх үү? Би их яаруу явна.
-Тэгэлг
үй яах вэ, тэгье. Би одоо таны авсан юмыг тэргэнцэр дээр тавиад, хамтдаа таны машин руу чинь гарцгаая.
Атигар эр жижигхэн дугуйтай т
үрдэг тэргийг нүд ирмэхийн зуур хаанаас ч юм бэ түрэн гаргаж ирээд Кроэуллыг “а” ч гэж амжаагүй байхад нөгөө нэг юуг дээр нь тавьж орхилоо. Дэлгүүрийн эзэн тэргэнцрийг үүд хүртэл түрэлцэв. Үүдний хажууд очоод Кроуэлл нөгөө эрийг зогсоолоо.
үр байж байгаарай.
Хар машин хаана ч харагдсанг
үй.
-За одоо болно оо.
Н
өгөө атигар эр дуугаа намсгаж байгаад:
-Ноён Кроуэлл, та энэ юмаар х
үмүүсийг хаа хамаагүй алаад байж огтхон ч болохгүй гэдгийг тогтоож аваарай. Алахдаа.. нэг тийм... бодлоготой байгаарай. Тийм шүү, зөвхөн бүх сайн мууг нь сайтар шүүн тунгаагаад бодлоготойгоор. Ноён Кроуэлл, та мартахгүй биз?
Кроуэлл хаанаас ч юм гарч ирээд хоолойнд нь тээглээд авсан б
өөн хар юмыг залгиж байгаад:
-Мартахг
үй ээ гэж хариулав.


Мань эр машинаа асаан туннель руу ороод Уилшир д
үүргээс газар доорх замаар гэр рүүгээ, Брентвудийг чиглэн давхилаа. Араас нь дагасан юм алга. Дагаагүй нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ Бишоп ойрын хэдэн цаг юу хийх гэж байгааг мань эр мэдэхгүй л байлаа. Мэдэхгүй. Энэ тухай бодохыг ч хүсэхгүй байв. Энэ заваан ертөнцөд бүх юм нь орвонгоороо эргэчихээд шударга хүн амьд явах аргагүй юм даа. Харин тэр муу Бишопыг уу, тэр муу заваан хорхойг уу...
Хажуу суудал дээрх худалдаж авсан з
үйл дээр Кроуэллын харц тусахад ханиадтай адил хэсэгхэн зуурын хяхтнасан инээдэнд нь хамаг бие нь татагнан хөдлөв.
-Чи тэгээд н
өгөө нэг юу юм биз дээ? гэж мань эр хэлэв.
-Чаваас гэж. Х
үн гэдэг чаддаг чадагаараа л талхныхаа мөнгийг олох юм даа. Бишоп болохоор пластикаар, би илчилнэ гэсэн сүрдүүлгээр, харин тэр хөөрхий солиотой эр нөгөө нэг юу, нэг тийм зүйлсээр. Ер нь бодоод үзвэл атигар эр бидний дундаас хамгийн зальтай нь бололтой юм.

Мань эр давхиж явсан газар доогуурх замаасаа салж гадагшаа, гэрийнх нь
үүдэнд шууд гараад ирдэг хажуугийн нэг салаа туннель руу эргэлээ. Цагаан “цох” машинаа гаражанд оруулж тавьчихаад, зогсоолын эргэн тойрныг ажигласнаа нөгөө нэг юугаа барьсаар давхартаа гарч, ганцхан өөрөө мэддэг тоогоо оруулан хаалгаа онгойлгоод нөгөө нэг юугаа оруулан хаалгаа хаачихаад, авсан юмаа ширээн дээр тавьлаа. Дараа нь мань эр өөртөө брэнди хундаглав.
Хаалгыг нь хоорондоо зай аван чанга биш тогшиж байх юм. Г
үрийгээд байх нь утгагүй. Мань эр очоод хаалгаа нээв.
-Юу байна даа?
Үүдэнд нь бүдүүнээ зогсож байлаа. Нүүр нь гэж яг л хүйтэн, цэлцэгнэсэн, гахайн чансан өөхний том зүсэм шиг юм. Улаан судал татсан ногоон нүд нь унжийсан зовхиных нь доороос бараг харагдахгүй шахуу. Зуусан навчин тамхи нь ярих хэмнэлээр нь хөдөлнө.
-Гэртээ байхад чинь таарсандаа баяртай байна ш
үү Кроуэлл. Уулзах юмсан гэж бодоод удаж байна.
Кроуэлл хойш ухарч, б
үдүүнээ өрөөнд орлоо. Цүндийсэн гэдсэн дээрээ гараа эвхэн сууж байгаад асууж байна:
-За тэгээд яах вэ х
өө?
Кроуэлл ш
үлсээ залгив.
-Бишоп оо зураг яг энд одоо алга.
Б
үдүүнээ хариуд нь юу ч хэлсэнгүй. Эвхсэн гараа хөдөлж ядан тэнийлгээд арчуур авах гэж байгаа мэт халаас руугаа хийгээд гаргаж ирэхэд гарт нь арчуур биш харин бага оврын саажуулагч буу байлаа. Хөхөвтөр туяатай ган төмрөөс нь хүйт даах шиг.
-Кроуэлл чи сайн бодоод
үзэхгүй юм уу?
Кроуэллын гунигтай, цонхигор царайн дээр х
үйтэн хөлс чийхран гарч, үүнээс болоод царай нь бүр ч гунигтай болж орхив. Хүзүү нь тугалга цутгачихав уу гэлтэй болжээ. Тархиа байдгаар нь хүчлэн асаах гэсэн болов ч өршөөхийг үл мэдэгч гэнэтийн айдсаар хөдөлгөөнгүй болтлоо цементлэгдсэн тархинд нь гэнэт тэсэхийн аргагүй халуу дүүгээд эхлэх нь тэр. Энэ байдал нь гаднаа илрээгүй ч Кроуэлыг харсаар байтал Бишоп, буу, өрөө нь дээш доош цамнаад эхлэв.
Яг энэ агшинд мань х
үний харц нөгөө нэг юун дээр туслаа. Бишоп гар бууныхаа гал хамгаалагчийг буулгав.
-За Кроуэлл тэгээд хаашаа чинь буудах вэ? Толгой руу чинь болж байна, цээж р
үү чинь ч болж байна. Тархи саажчихвал хурдан үхдэг л гэцгээх юм билээ. Би л хувьдаа зүрх рүү чинь онилсон нь дээр гэж бодож байна. Тэгээд хаашаа вэ?
үү яар гэж Кроуэлл хайнга аястай хэлэв. Мань эр удаан, маш удаанаар ухарлаа. Бишопын хуруу нь гохон дээр чичигнэн хөдлөөд өчүүхэн төдий дарахад л орчин үеийн хамгийн агуу их бүтээлтэй учирсандаа баярлахаас өөр аргагүй болж, бүх зүйл дуусна гэдгийг эгшин төдий ч марталгүйгээр суулаа.
Бишопын н
үсэр царай хөдөлгөөнгүй хэвээр. Навчин тамхи нь л ийш тийш хөдөлнө.
-Больж
үз дээ Кроуэлл минь. Дэмий чалчих цаг алга.
-Харин ч эсрэгээр юу л байна цаг л байна ш
үү дээ гэж Кроуэлл тайван гэгч нь үг сөрлөө.
-Чамд зориулсан нэг т
өгс зэвсэг надад бий. Итгэнэ үү байна уу чиний л хэрэг. Тэр, тэнд ширээн дээр байгаа төхөөрөмжийг хар даа.

Гар буу ган т
өмрийнхөө хөх туяаг цацруулсан чигтээ өөдөөс нь хөдөлгөөнгүй ширтэнэ. Бишоп ширээ рүү хяламхийн харчихаад буцаад Кроэуллыг ширтэв.
-Тэгээд юу гэж? тэр ш
үд зуун хэллээ.
-Юу вэ гэвэл байна ш
үү одоо чи намайг дуустал нь анхааралтай сонсох юм бол Номхон далайн эрэг дагуух пластикийн бизнесийн хамгийн том акул болно шүү. Чи тийм болохыг хүсч байгаа биз дээ? Тийм биз?
Бишопын н
үд бага зэрэг нээгдэснээ буцаад л жартайчихлаа.
-Цаг аргацааж байна уу?
-Бишоп чи аан гэж бай л даа, гарах газарг
үй болсноо би өөрөө ч ойлгож байна. Тийм болохоор чамайг түншээрээ сонголоо. Яах вэ дээ наад хараал идсэн миний нөгөө нэг юуны юман дээр. Одоо хүртэл наадахад чинь нэр өгч чадахгүй явна.
Корнуэллын тархи нь нэг дэмий аргыг н
өгөө дэмий аргын араас хөсөр чулуудан арга мухардлын хэт халсан эрчлүүр шиг л ажиллаж байлаа. Гэхдээ л цаг аргацаагаад бай, бууг нь булааж авах боломж гарах хүртэл толгойг нь эргүүл гэсэн ганц бодол салахгүй эргэлдсэн хэвээр. Чадах чинээгээрээ мангартуул. Харин одоо бол...
-Наад т
өхөөрөмж чинь нөгөө нэг радио долгионоор алдаг юм байхгүй юу гэсээр мань эр зохиож эхэллээ.
-Тушаал
өгсөн байхад л миний хүссэн хүнийг шууд л алж орхино. Ямар ч иймээ тиймээ асуудалгүй. Ямар ч ул мөргүй. Ер нь юу ч үгүй. Төгс аллага шүү дээ Бишоп минь. Чамд ямар санагдаж байна?
Бишоп толгой сэгсэрлээ.
-Чи овоо гударчээ. За тэр ч яах вэ, цаг орой болж байгаа болохоор...
Кроуэлл гэнэт урагш б
өхийгөөд:
-Байз гэм гээд
үгийг нь таслаж орхилоо.
-Битгий х
өдлөөрэй Бишоп. Чи овоо хараанд орчихсон шүү. Наад төхөөрөмж чинь чамайг овоо хараандаа авчихсан. Чамайг оруулахаасаа өмнө долгионыг нь тохируулчихсан юм. Тэгэхээр нэг л эвгүй хөдөлвөл сөнөнө гэж мэдээрэй.
Навчин тамхи нь Бишопын амнаас мултран шалан дээр уналаа. Буу барьсан гар нь салгалаад эхлэв.
Ашг
үй дээ! Кроэуллын хамаг булчин нь тултал эрчлэгдсэн пүрш болон зангирлаа.
-Хохь нь ш
үү Бишоп! Төхөөрөмж ажиллаад! Бишопыг ал!гэсэн үгс харавсан сум мэт гялсхийв.

Тэр даруй Кроуэлл б
үх биеэрээ хашуу тийш огил харайлаа. Сандал дээрээс ховхорч байгаагаа мэдрэх агшинд Бишопын балмагдсан царайг харж амжив. Анхаарал сарниулах мэх нь оржээ. Гар буу ч буудлаа. Мөнгөлөг туяа Кроуэллын чихийг шүргэн алдаж өнгөрөөд исгэрэн дуугарсаар ханаар нэг таран сарнилаа. Кроэулл ч Бишопын гараас бууг нь булааж авахаар хоёр гараа ухасхийлгэв.

Гэвч хоцорчээ.
Бишоп
үхчихсэн байх нь тэр.
Н
өгөө нэг юу Кроуэллээс өрссөн нь тэр аж.
Кроуэлл унтлагын
өрөөндөө орж байгаад аяга юм уулаа. Дараа нь дахиад нэгийг. Одоо харин ходоод нь брэнди дотор хөвж байгаа мэт болов. Гэсэн хэдий ч үхдэл болсон Бишоп ямаршуу царайтай байсныг мартаж чадахгүй хэвээр.
Ахиад нэг аяга юм уух хэрэгтэй. Мань эр хаалга руу ширтээд бодолд дарагдав “Одоохон, хэдхэн минутын дараа бие хамгаалагчид нь боссоо хайж эхлээд манайх руу дайран орж ирнэ. Гэтэл... гэтэл зочдын
өрөөнд ахиж ороод шалан дээр хэвтэх Бишоп, бас нөгөө нэг юуг харна гэдэг...” Кроуэллын ар нуруугаар хүйт даагаад явчихлаа.
Ахиад нэг аяага, дараа нь бас нэгийг татсан хэдий ч ганц дуслыг ч уугааг
үй аятай хүний урманд халсан ч үгүй. Тэгээд мань эр чемоданаа нээн хувцсаа чихэж эхэллээ. Хаашаа явахаа мэдэхгүй байсан ч ямар ч байсан заавал явна гэдгээ мэдэж байв. Яг гарах гэж явтал нь аудиофоны дохио хонх цохиж байгаатай адил дуу гарган дуугарлаа.
-За?
-Ноён Кроуэлл уу?
-Тийм байна.
-Би “Н
өгөө нэг юуны дэлгүүр”-ээс ярьж байгаа юм аа.
-Аан, санаж байна, санаж байна. Юу байна даа.
-Та манай дэлг
үүрээр ахиад нэг ороод гараач? Тэгэхдээ нөгөө нэг юугаа бас бариад ирэх боломж байна уу? Хийсэн наймаа чинь таны хувьд алдагдалтай болсон байх гэж эмээж байна. Би хамаагүй илүү, өөр загварын нөгөө нэг юутай болоод байгаа юм л даа.
Кроуэлл ш
үлсээ залгив:
-Баярлалаа, гэхдээ энэ загвар ч бас гайхалтай ажилладаг юм байна.
Яриагаа таслачихаад толгойгоо тэврэн суулаа. Тархи нь холбирон гуллссар хэзээ м
өдгүй гутал руу нь унаад ирэх гэж байгаа мэт санагдана. Мань эр ална гэж бодоо ч үгүй. Аллагын тухай бодох төдий л хамаг бие нь өрвөлзөөд ирдэг хүн шүү дээ. Үүнээс болоод мань эрийн байдал улам ээдрээтэй болжээ. Тэр зэвсэгтэй хүмүүс, бие хамгаалагчид түүнийг яахаас ч ...
Доод эр
үү нь урагш түрээд ирэх нь тэр. Хүрээд ирэг л дээ! Энэ удаад ч харин мань хүн зугатахгүй шүү. Үгүй, хотдоон үлдээд, юу ч болоогүй юм шиг хамгийн сүүлийн үеийн мэдээгээ уншиж, тайван уншиж суух болно. Энэ бүхнээс мань хүн яадагтаа тултал залхажээ! Алвал алж л байг, түүнд ер хамаагүй. Муусайн юмнуудыг буугаа онилвол мань хүн маш ихээр баярлах болно.
Гэхдээ ер нь ингэтэл тулгах хэрэг т
үүнд юу байгаа билээ? Тэгснээс Бишопыг... Бишопыг ч гэждээ түүний цогцсыг машиныхаа арын суудал дээр тавьж яваад хүнгүй газар аваачиж, бие хамгаалагчдад нь харин Бишопыг хулгайлаад нуучихсан байгаа гэж хэлээд төөрөлдүүлчихвэл дээр юм байна. Ер нь муугүй санаа шүү, чөтгөр ав гэж. Мань Кроуэлл ч бас ухаантай эр шүү!
Бишопын лагс цогцсыг
өргөх гэж мань хүн оролдлоо. Дийлсэнгүй. Гэхдээ эцсийн дүнд цогсыг доошоо, машиныхаа арын суудал хүртэл өргөж дөнгөсөн бөгөөд хамаг ажлыг нь нөгөө нэг юу өмнөөс нь хийгээд өгчихөв.
Н
өгөө нэг юуг ажиллаж байх зуур Кроуэлл унтлагын өрөөндөө сууж байлаа. Нөгөө нэг юу яаж энэ тэр бүхнийг хийж байгааг харах хүсэл түүнд байсангүй.


-Ашг
үй ноён Кроуэлл уу? гэсээр дэлгүүрийн эзэн атигар биеэтэй эр гялалзсан шилэн хаалгаа том гэгч нь нээлээ. Дэлгүүрийн цонхыг одоо хүртэл гөлөрсөн хүмүүс байж л байх юм.
-Та н
өгөө нэг юугаа аваад ирсэн байх шив дээ. Маш сайн байна.
Кроуэлл толгойгоо байдгаар нь ажиллуулсаар т
өхөөрөмжийг лангуун дээр тавив. За байз... ядаж одоо бол зарим нэг зүйлийг мань хүнд тайлбарлаж өгөх болов уу? Тойруу замаар, аятайхан лавлаж асуух хэрэгтэй. Өөрөө ч мэдэлгүй тайлбарлаж өгөхөөр...
-Ноёнтон та аан гээч, таныг нэрийг мэдэхг
үй юм гэхдээ би өөрийгөө сэтгүүлч гэдгийг танд хэлээгүй юм байна. Би “Шинэ мэдээ”-нд зориулаад таны тухай, танай дэлгүүрийн тухай нэвтрүүлэг хийх санаатай байгаа юм л даа. Хамгийн гол нь бүгдийг та өөрөө ярьж өгөх ёстой.
Н
өгөө эр:
-Та чинь н
өгөө нэг юу, хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар надаас дутахгүй мэддэг шүү дээ гэх нь тэр.
-Дутахг
үй юм биз дээ?
-Ямар ч байсан надад тийм сэтгэгдэл т
өрсөн.
-Аан, тэгэлг
үй яах вэ. Мэдээж мэднэ. Гэхдээ өөр хэн нэгний яриа ямагт илүү үнэмшилтэй байдаг юм аа. Ойлгож байгаа биз дээ?
-Таны логикийг сайн ойлгохг
үй байгаа ч хүсч байгаа болгоныг чинь хийе. Тэгэхээр сонсогчид чинь манай “Нөгөө нэг юуны дэлгүүр”-ийн тухай дэлгэрэнгүй тайлбар сонсохыг хүсэх байх, тийм үү? За тийм бол... Миний арилжаа өнөөгийн цар хүрээнд хүрч томрох хүртэл мянга мянган жилийн урт зам шаардагдсан л даа.
-Мянга мянган бээрийн зам гэж Кроуэлл засаад авлаа.
-Мянга мянган жил гэж атигар эр давтан хэлэв.
Кроуэлл:
-
Өө, нээрээ тийм л дээ гэж амыг нь дагуулав.
-Манай дэлг
үүрийг зохистой бус утгачлалын энергийн үр дүн гэж нэрлэж болох юм. Таны энд харж байгаа төхөөрөмжүүд бол ямар нэг тодорхой зүйлийг бус харин ерөнхийдөө бүгдийг хийдэг бүтээлүүд гэж нэрлэх нь илүү оновчтой юм.
-Тэр мэдээж гэж Кроуэлл огт хувиралг
үй хэллээ.
-Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр байна ш
үү нэг эрэгтэй хүн нөгөөдөө машины эд ангийг харуулаад нэрийг нь санахгүй болохоороо юу гэж хэлдэг билээ?
Кроуэлл гэнэт ойлголоо:
-Тэгвэл х
үн тэр эд ангийг нөгөө нэг юу, эсвэл энэ нэг хачин юм, эсвэл юу ч билээ дээ энэ гэдэг.
-Яг з
өв. Тэгвэл нэг эмэгтэй хүн нөгөөтэйгээ угаалгын машины тухай, эсвэл өндөг багсрагчийн тухай, эсвэл бүр дэгээ зүүгээр сүлжих, эсвэл нэхмэлийн тухай ярьж байгаад гэнэт ухаан нь орж гараад оноосон үгээ санаж чадахгүй болохоор юу гэж хэлдэг билээ?
-Тэгвэл х
үүхнүүд “Наад унжигнасан юмаа энэ төмбийсэн дээр өлгө. Тэгээд наад хачин юм аа барьж байгаад сарзайсан юман дээрээс тат” гэж хэлдэг гэж Кроуэлл хэлэхдээ тооны дүрмийг гэнэт ойлгосон сургуулийн хүүхэд шиг л баярлаж байв.
-Яг з
өв хэллээ гэж атигар эр дуу алдав.
-Сайн байна. Тэгэхээр бид энд тахианы
үүрнээс эхлээд машины тосны хайрцаг хүртэл дурыг эд зүйлийг дүрслэн хэлэхэд л зөвхөн ашиглаж болох утга зүйн хувьд алдаатай тодорхойлолттой таарч байгаа юм. “Нөгөө нэг юу” гэж хиймэл үсийг ч тэр, эсвэл бүр шалны арчуурыг нь нэрлэж болно. Нөгөө нэг юу гэдэг бол ганц тодорхой зүйл биш. Энэ бол хэдэн мянган өөр өөр эд зүйлс.
Тэгээд.. тэгээд би яасан бэ гэхээр иргэншсэн х
үмүүсийн ухамсарт нэвтрэн ороод нөгөө нэг юуг ургуулан хардаг хүн болгоны Төсөөөллийг нь, хачин юмнуудын талаарх Төсөөллийг нь гарган аваад, тэгээд тэдгээр төгс бус тодорхойлолтуудын материаллаг дүйцмэлүүдийг цөмийн энергиэр шууд бүтээсэн юм.
Өөрөөр хэлбэл миний зохион бүтээсэн зүйлс бол мөн чанартаа тодорхой утга санаануудын гурван хэмжээст төлөөлөл байгаа юм. Хүний ухаан санаад “нөгөө нэг юу” гэдэг нь сойзноос эхлээд есийн боолт хүртэл юу ч байж болдог болохоор энэ чанарыг нь миний зохион бүтээсэн зүйлд давтсан байгаа. Өнөөдөр таны гэр рүүгээ авч явсан нөгөө нэг юу бол бараг л таны хүссэн болгоныг шахуу хийж чадна. Миний цөөнгүй бүтээлүүд болвоос дотор нь суулгаж өгсөн сэтгэн бодох, бие даан хөдлөх, төрөл бүрийн үйлдэл хийх чадвартай болохоор мөн чанартаан бол роботуудтай адил юм шүү дээ.
-Тэд чинь б
үгдийг чадах уу?
-Яг б
үгдийг биш ч маш олон зүйлийг. Харин тэдний дийлэнхийнх нь үйл ажиллагаа явуулах чадварын хувьд гэвэл дурын нэгнийх нь дотор нэгэн зэрэг явдагдаж байдаг эрчим бөгөөд ба эзлэхүүнээрээ ялгаатай, хоорондоо харилцан үйлчлэлцэж байдаг, ер бусын жар орчим процессийн ачаар ажиллаж байдаг юм. Миний бүтээл болгон өөрийн гэсэн ашигтай функцийн цуглуулгатай. Зарим төхөөрөмж нь том. Зарим нь бага. Нэг ч төхөөрөмж нөгөөгөө нэг бүрчлэн хуулбарлан дуурайгаагүй. Миний нөгөө нэг юунуудаас ганцханыг авснаар та ямар их мөнгө, зай, цаг хэмнэхээ өөрөө бодоод үз л дээ.
-Тийм ш
үү гэж Кроуэлл хариулалаа. Мань хүн Бишопын цогцсыг санав.
-Таны наад н
өгөө нэг юуг чинь маш олон янзаар ашиглаж болдог юм байна лээ, ярих юмгүй.
-Таны сануулдаг чинь сайн боллоо. Миний н
өгөө нэг юуны төлбөрт нь надад өгсөн 1944 оны загварын шалихгүй юмны талаар танаас асуух гэсэн юм. Та түүнийг хаанаас олж авсан юм бэ?
-Хаанаас гэнэ ээ?
Өөрөө нөгөө гансны... бишээ шалихгүй зүйлийн тухай асууж байна уу? Би ... юу л даа... би...
-Та надтай илэн далангуй байж болно, юунаас ч болгоомжлох хэрэгг
үй. Бид хоёр чинь адилхан мэргэжлийн нууцтай улсууд шүү дээ. Та түүнийг өөрөө хийгээ юу?
-Би... би худалдаж авад аа, тэгээд дээр нь ажилласан даа. Бодлынхоо энергийг шингээгээд л, шингээгээд л... Яаж гэдгийг нь та
өөрөө мэдэж байгаа шүү дээ.
-Та чинь тэгвэл энэ нууцыг бас мэддэг юм уу? Ёстой гайхалтай. Би гэдэг х
үн чинь гэтэл бодлыг энерги болгон хувиргах боломжийг надаас өөр хүн мэдэхгүй гэж бодож явсан юм. Үнэхээр гайхалтай ухаантай юм аа. Та Рругрт суралцаж байсан уу?
-
Үгүй ээ. Тийшээ орж чадаагүйдээ одоо болтол харамсдаг юм. Боломж байгаагүй л дээ. Өөрийнхөө хүчээр л бүх юманд хүрсэн дээ. Харин одоо бол юу вэ гэхээр би энэ нөгөө нэг юуг чинь эргүүлж өгөөд оронд нь өөр ямар нэг юм авмаар байна. Энэ нөгөө нэг юу нэг л таалагддаггүй ээ.
-Таалагдахг
үй байна гэнэ ээ? Яагаад тэр билээ?
-Яах вэ дээ з
үгээр л таалагдахгүй болоод л тэр байхгүй юу. Хэтэрхий түвэгтэй юм. Би арай энгийн юм авмаар байна.
Ингэж хэлэх зуураа мань эр дотроо “Тийм ш
үү, энгийн, яаж ажиллаж байгаа нь харагддаг байхаар” гэж бодож байлаа.
-Надад шовх мовх юм, хэрэгтэй хэрэгг
үй зүйлс өгөөч.
-Ямар т
өрлийн шовх мовх зүйлс авах уу?
-Ямар ч байсан хамаа алга.
-Аан, та ахиад л наргиж байна уу.
Кроуэл ш
үлсээ хий залгиад авлаа.
-Мэдээж наргиж л байна ш
үү дээ.
-Шовх мовх юмнуудын чанар нь нэртэйгээ адил жилээс жил
өөрчлөгдөг, ингэж өөрчлөгдсөөр мянга мянган жил болж байгааг та мэдээж мэдэж байгаа.
-Харин та
өөрөө наргиагүй биз гэж Кроуэлл асуулаа.
-
Үгүй ээ, наргиагүй юм байна. Зүгээр дээ, миний үгийг тоох хэрэггүй. Надад шовх мовх юмнаасаа өгчих би тэгээд харьлаа.
Мань эр ингэхэд юун “Харих” гээд яриад унав аа. Тийшээ одоо явна гэдэг тийм ч ухаантай алхам биш ш
үү. Хаа нэгтээ, нууцхан газар бүгж байгаад Бишопыг барьцаанд авсан тухайгаа биеэ хамгаалагчдад дуулгасан нь хамаагүй дээр. Тийм шүү.
Ингэсэн нь л хамгийн найдвартай. Харин тэр болтол энэ дэлг
үүрийн тухай ахиухан мэдээд авбал муугүйсэн. Гэтэл дэргэдээ саяны нөгөө нэг юутай адил юм байлгана гэдэг ч... Тэгэж ч ярихгүй шүү. Энэ зуур дэлгүүрийн эзэн жижигхэн эр үргэлжлүүлэн ярьж байлаа.
-Надад т
үүхийн бүх эрин үеэс цуглулсан шовх мовх юмнууд хайрцгаараа байгаа, түүнийгээ өөрт чинь өгье. Энэ их сайхан юмнуудын хаашаа хийхээ ч мэдэхгүй байтал одоохондоо та л намайг нухацтай хүлээн авч, ойлгож байдаг. Өнөөдөр бүтэн өдрийн турш нэг ч худалдан авагч орж ирээгүй шүү. Миний сэтгэл их дундуур байна.
“Х
өөрхий энэ атигарын тархи нь ч овоо гашилж дээ” гэж Кроуэлл бодоод:
-Ингэхэд байна аа, манайд юм хадгалах хоосон
өрөө байдаг юм. Өнөө маргаашнаас манайд наад бүх жижиг сажиг юмнуудаа аваад ирвэл би харж байгаад таалагдсанаа сонгоод авъя.
-Тэгвэл та надад тус болоод барааны заримыг нь яг одоо аваад явж чадах уу?
-За байз, яадаг юм билээ дээ...
-Маш жаахныг. Тун ц
өөнийг. Нээрээ шүү. Энд байгаа. Та одоо харна аа. Хэрэгтэй хэрэггүй зүйлс, сарзгар барзгар юмнуудын хэдхэн жижиг хайрцаг. За энэ байна. Энэ.
Дэлг
үүрийн эзэн тонгойгоод лангууныхаа доороос зургаан хайрцаг гаргаад ирлээ.
Кроуэлл нэгийг нь нээж
үзэв.
-Эд нарыг би авна ш
үү, яриангүй. Хөөс шүүгч, ногоо арилгагч, хаалганы бариул, олсны ургамлын үндсээр хийсэн голланд гаанс гээд өөр илүү дутуу юмгүй юм байна. Эднийг бол би мэдээж авна аа.
Хачин аймаар юмг
үй. Жижигхэн, эгэл. Ийм юмнууд гэнэтийн таагүй шид гаргах нь юу л бол.
-Танд гялайлаа. Маш их баярлалаа. Б
үгдийг нь машиныхаа арын суудал дээр тавьчх, би төлбөр мөнгө гэж юу ч авахгүй. Эндээ зай гаргаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд хаашаа хийхээ мэдэхгүй болтлоо дэндүү их юм бүтээж дээ. Бүтээсэн зүйлээ харахаар л дотор муухайрах юм.
Хайрцагнуудыг тэврэн дээд талынхыг нь эр
үүгээрээ тулж байгаад Кроуэлл гудамжинд гарч цагаан “цох” машиндаа очоод бүгдийг нь арын суудал дээрээ овоолж орхилоо. Дараа нь гараа өргөн атигар эртэй салах ёс хийж, хэдэн өдрийн дараа заавал уулзана гэдгээ хэлчихээд явав.
Дэлг
үүрт өнгөрөөсөн нэг цаг, атигар эрийн хахаж цацах нь холгүй баяр хөөр, тасалгаан дах хурц гэрлийн нөлөөгөр энэ бүх хугацаанд Бишопыг, Бишопын бие хамгаалагчдын тухай анх удаа ор тас мартаж орхижээ.
Х
өл доор нь мотор жигд дүнгэнэн дуугарна. Мань эр хотын төв рүү, студи руу явах зуураа цаашид юу хийхээ шийдэхийг хичээж байлаа. Гэнэт сониуч зан нь хөдлөөд арын суудал дээрх хайрцагнууд руу гараа явуулж ухаад гартаа хамгийн түрүүн таарсан зүйлийг сугалан гаргаж ирэв. Ердөө л нэг муу гаанс. Гансыг харангуутаа л түүнд тамхи татах хүсэл төрөхөд богино ханцуйтай цамцандаа барьж оёсон уутнаасаа дүнсэн тамхи гаргаж ирээд гаансыг нэрж аваад асаагаад болгоомжтой сорж үзлээ. Утаагаа шуухтинан гаргав. Ёстой гайхалтай. Сайн гаанс байна шүү!
Машиныхаа голын толинд нэгэн з
үйлийг харах хүртлээ мань эр бүгдийг ор тас мартаад тамхи татаж байлаа. Түүний хойноос хар өнгийн хоёр “цох” мөрдөж явах нь тэр. Мөн байна, шөнө шиг тас харанхуй, хүчтэй хөдөлгүүртэй өнөөх машинууд яг мөн.
Кроэулл дотроо хараал урсгаад хурдаа нэмэв. Хар машинууд ойртсоор. Нэгэнд нь хоёр алуурчин, н
өгөөхөд нь бас хоёр алуурчин.
Зогсоод боссыг нь барьцаанд авсан гэдгээ хэлээд
үзвэл яах бол?
Навтгар машинд суух алуурчдын гарт бууны т
өмөр гялалзаж харагдав. Ийм этгээдүүд ч эхэлж буудчихаад дараа нь асуудаг улс. Үгүй ээ, ийм юм хийхэд бэлэн биш байна. Уг нь бол мань эр найдвартай газар нуугдаж байгаад эд нар руу утасдан тулган шаардана гэж бодож байсан шүү дээ. Гэтэл ийм юм болчихдог.
Машинууд яалт ч
үгүй ойртсоор.
Кроуэлл хурдаа нэмлээ. Духан дээр нь б
өнжигнөх хөлсний дуслууд хоорондоо уралдан урсана. Ёстой нэг баларлаа даа мань хүн ч. Нөгөө нэг юуг яаран буцааж өгсөн нь дэмий хэрэг болсон бололтой. Одоо байсан бол Бишоптой байхад огт санаандгүй тусласан шигээ маш их тус болох байсан даа.
Н
өгөө нэг юу... Үгүй нээрээ шовх мовх юмнууд байгаа биш билүү.
Ялалтын уухай мань х
үнээс түрэн гарах нь тэр.
Гараа арагш сунгаж байгаад шовх мовх юм, хэрэгтэй хэрэгг
үй зүйлс, бэмбэгэр, товгор юмнуудын дотор сандран тэмтчиж эхлэв. Янз нь тохирчихоор юм байхгүй бололтой ч мань эр үзээд алдана даа.
-За алив н
өгөө нэг юунуудаа, ажлаа хийцгээ! Намайг хамгааларай, чөтгөр та нарыг аваасай билээ!
Арын суудал дээр нь юу ч юм бэ харжигнан дуугарч, жингэнэснээ юу нь мэдэгхэг
үй төмөр зүйл нэвт гэрэлтэх далавчаа дэлгэн Кроуэллын чихний хажуугаар салхи татуулсаар гадагш нисэн гараад яг ард нь явсан “цох” руу эргээд шууд л салхины шилийг нь мөргөх нь тэр.
Дэлбэрэлт. Ногоон д
өл, саарал утаа.
Тар тар гэж дуугарсан з
үйл үүргээ гүйцэтгэжээ. Тэр зүйл нь тоглоомон онгоц ба их бууны сумны хослол байсан аж.
Кроуэлл даруулыг гишгэхэд “цох” машин нь ахин тасраад эхэллэ. Хоёр дахь машин харин араас нь дагасан хэвээр. Эд нар сайн дураараа салахг
үй бололтой.
-Наадуулыгаа ч бас ал! гэж Кроуэлл хагширав.
-Алцгаа. Ямар ч аргаар хамааг
үй ал!
Мань эр нэг хайрцаг ш
үүрч аваад дотор байсан бүгдийг цонхоороо асгаад, дараа нь бас нэг хайрцагийг тэр чигээр нь асгалаа. Юу нь мэдэгдэхгүй нэг юм шууд л агаарт хөөрөв. Үлдсэн нь зам дээгүүр нэг таран гэмгүй бутаран алга боллоо.
Агаарт хоёр з
үйл гялалзана. Тус бүрт нь татах хүчийг арилгагч бяцхан хөдөлгүүр суулгаж дээ гэж бодмоор гялалзсан, иртэй хоёр хайч. Тэд агаарыг исгэрүүлэн зүссээр мөшгөж яваа хар “цох”-ыг чиглэн хурдаллаа.
Хайчнууд нэг гялсхийснээ машины нээлттэй цонхоор нисэн орох нь тэр.
Хар “цох” гэнэт жолоодлогоо алдан машин замаас гарч явган х
үний зам руу эргээд хар хурдаараа хана мөргөн нэг, бас нэг удаа бүтэн эргээд зогсоход галын дөл түүнийг гэнэт үмхэн авлаа.
Сульдаж ядарсан Кроуэлл суудлынхаа т
үшлэгийг налав. Машин нь хурдаа саан булан тойроод явган хүний замын хажууд зогслоо. Мань хүн ойр ойрхон амьсгалах аж. Зүрх нь амаар гарах нь уу гэлтэй цохилно.
Харин одоо бол мань х
үн хүсвэл гэртээ харьж болно оо. Одоо тэнд хэн ч түүнийг хүлээгээгүй, хэн ч отоогүй, хэн ч зогсоож байцаахгүй, заналхийлэхгүй.
Тийм ээ, одоо бол харьж болно. Гэвч ийм бодол т
өрлөө гээд мань хүнд сайхан ч болсонгүй, баярламар ч болсонгүй нь хачин. Харин бүр эсрэгээрээ юм болж сэтгэл нь харанхуйлан, гунигтай, тухгүй болох нь тэр. Энэ дэлхий гэдэг юутай заваан газар вэ. Аманд нь гашуун, муухай амт мэдрэгдэх шиг боллоо.
Мань эр гэрийн з
үг хөдлөв. Одоо нээрээ магадгүй бүх зүйл сайхан болдог байгаа даа? Магадгүй л юм...
Үлдсэн хэдэн хайрцгаа аваад машинаасаа буугаад лифтээр өөрийнхөө давхарт ирэв. Хаалгаа онгойлгож хайрцагнуудаа ширээн дээр тавьж байгаад доторхыг нь сонирхож эхэллээ.
Н
өгөө шинэ гаансыг ахиад л зуучихаж. Дөнгөж саяхан энэ гаансыг өөрөө ч мэдэлгүй аваад зуучихсан юм. Сэтгэл хөдлөлөө гэж. Тамхи татвал тайвширдаг болохоор яалтай.
Гаансаа дахин нэрж асаагаад татлаа. Ингэхэд ер нь энэ б
үх чухал зүйлсийг солиотой хүн л огт танихгүй хүн өгдөг байх даа. Ийм юм хэн нь мэдэгдэхгүй хүний гарт орвол ч аюултай шүү. Янз бүрийн этгээдүүд энэ бүх эд зүйлсийг чөлөөтэй гартаа оруулаад авбал хомхой зорилгодоо ашиглаж мэднэ дээ.
Мань эр инээд алдаад, гаансаа ахиад сайн гэгч нь сорлоо.
Одоо бол мань эр тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн
үг. “Пластике инкорпорейтэд”-ийн муусайн архаг акулууд одоо бүгд өмнө нь сөгдөн мөргөж, мөнгө төлдөг болно, төлөх л болно доо чөтгөр тэднийг аваасай билээ. Мань эрийн бүх хүслийг биелүүлдэг болно. Үүнд нь харин жижигхэн дэлгүүрийн эзэн ба түүний бараа туслана.
Гэхдээ ер нь бол энэ б
үхэн бөөн ядаргаа болох нь дээ. Мань хүн суугаад бодолд дарагдахад, сэтгэл санааг нь ахиад хар бараан бодол нөмрөн авав. Олон жилийн турш ингэж байгаа юм. Ахиад л сэтгэл гутралын давалгаанд автагджээ.
Энэ дэлхий дээр ер нь юунд х
үрч болдог юм бол? Юуны төлөө амьд яваа юм бэ ? Мөн ч их ядарч дээ мань эр.
Заримдаа яг
өнөөдрийнх шиг шөнө бас өнгөрсөн жилүүдийн бусад олон адил шөнө нэгэн бодол мань хүнийг байнга ээрнэ. Буутай хүмүүс мань хүнийг гүйцэж ирээд хамар амаар нь цутгатал саажуулагчаар дүүргээд өгдөгдсөн бол муугүй байхсан гэсэн бодол. Ийм үед гарт нь буу байсансан бол өөрөө ч гэсэн гавлаа зад буудах байсан.
Гэнэтийн тэсрэлт. Кроуэлл
өндийн бослоо. Зогтуслаа. Сөхрөн унав.
Мань эр зууж байсан гаансаа, н
өгөө нэг юуг зуучихсан байснаа таг мартаж орхисон байжээ.
Н
өгөө нэг юунаас энэ тухай сануулсан арга нь хэдий харамсалтай ч засаж болшгүй үр дагаварт хүргэсэн нь энэ аж.

4 comments:

Erka said...

Сайн уу, нэг хэсэг таны блог хаалттай байсан уу үгүй юу? Ямар ч байсан олон ном таны блогоос татаж уншсан шүү, баярлала

Anonymous said...

Сайн байна уу? Рэй Брэдберигийн энэ өгүүллэгийн англи нэр нь юу гэж байдаг вэ? Бас монгол хэл рүү хэн гэдэг хүн орчуулсан юм бол? Сонирхолтой санагдаад асууж байгаа юа. Баярлаллаа.

translationclub said...

Сайн байна уу? Рэй Брэдберигийн энэ өгүүллэгийн англи нэр нь юу гэж байдаг вэ? Бас монгол хэл рүү хэн гэдэг хүн орчуулсан юм бол? Сонирхолтой санагдаад асууж байгаа юа. Баярлаллаа.

NarkaN Narka said...

Яаж татах вээ. ??