Friday, January 13, 2012

Эр нөхрөө сэхээрvvлэхийн тулд нохойг алсан нь

Монголын Юань улсын vе XIII -XIV зууны сонгодог туурь.

Худалдаачин Сvн Жун төрсөн өдөртөө зөвхөн Лю Лунцин, Ху Цзычжуант гэгч дотны хоёр андаа л урьжээ. Тэдгээр нь хоёулаа өөдгvй зальхай амьтас байж.

Найрын ширээ засах зуураа эхнэр нь нөхрөө дvvгээ урьж дуудсангvй гэж зэмлэж байлаа. Мөнөөх хоёр зальхай найзынхаа хатгаасаар худалдаачин эр төрсөн дvvгээ гэрээсээ хөөчихсөн юм санж.

Дvvд нь мөнгө авах мөнгө байсангvй. Гэвч ахынхаа төрсөн өдөр болж байхад баяр хvргэхгvй байж чадсангvй. Ах нь ядуу дvvгээ гар хоосон ирлээ гэж загнаад, улмаар зодож гарчээ.

Маргааш нь ханш нээх өдөр таарсан тул, Сvнийхэн гэр бvлээрээ эцэг эхийнхээ оршуулгын газар очив. Хоёр найз нь аанай л цуг явцгааж. Сvн Жун дvvгээ хvлээлгvй өргөл тахилаа өргөчихсөнд, төрсөн дvvгээсээ хар элгийн хvмvvсийг илvvд vзсэн нөхөртөө эхнэр нь юу ч хэлж чадсангvй. Дараа нь дvvгээ ирэхэд хоэимдлоо хэмээн загнаж мөн л жанчжээ. Найзууд нь тvvнийг улам л дэвэргэх бөлгөө.

Дараа нь Сvн Жун найзуудтайгаа нийлээд дээдсийнхээ газар архидаж гарав. Тэд ер нь ийн архидах нь олон. Олхиогvй найзууд нь «Дvv чинь чамд хараал хийлгэж явсан гэнэ лээ шvv» гэж худал хов дуулгана.
Маргааш нь шар тайлах нэрийдлээр мөнөөх гурав нэгэн мухлагт орж ахин архиджээ. Сvн мал болтлоо согтоод унахад, найзууд нь тvvнийг чирч явахаасаа төвөгшөөгөөд гудамжинд шавар шавхайн дунд хаячихав. Шөнө цасан шамарга тавьж эхлэхэд, тэд сая архидахаа больж, Сvний өвөрт байсан таван мөнгөн ембvvг аваад гэр гэрийн зvг одсон юмсанж л дээ.

Тэр vед хvнд бичиг хуулж өгөөд хэд гурван зоос олсон бага сvн гудамжаар алхаж явжээ. Тэгээд ухаангvй согтуу унтаж хэвтээ ах дээрээ таварцаглажээ. Цуг архидсан найзууд нь хаячихаад явсныг шууд ойлгоод ахыгаа vvрэн гэрт нь хvргэлээ. Төдөлгvй ах нь сэрээд өвөо дэх мөнгөө vгvйлж, дvvгээ сэрдэн хашгичиж, гэрээсээ хөөж гаргаад , vvр цайтал хашаан дотор хөдлөлгvй зогсохыг тушаав. Хөөрхий дvv нь золтой л хөлдчихсөнгvй.

Маргааш нь увайгvй найзууд юу ч болоогvй мэт царайлсаар Сvний гэрт иржээ. Тэд Сvнийг яг гэрийнх нь vvдэнд авчраад, дvvд нь даатгасан гэж ярьсан тул Сvн Жун ер эргэлзсэнгvй.

Тэр өдөр Сvний эхнэр тун овжин төлөвлөгөө боловсруулаад байж. Гайхал гурвыг бас л архидахаар явсан хойгуур бvсгvй хөршийнхөөсөө нохойг нь худалдаж аваад, алж, хvний хувцас нөмөргөж, бvрх малгай өмсгөөд, хашааны арын хаалган тушаа орхижээ. Гурван согтуу буцан ирээд хашааны vvдэнд Сvн найзуудтайгаа салах ёс гvйцэтгэв. Тэд ч явж. Гол хаалга тvгжээтэй байсан тул гэрийн эзэн арын хаалган дээр очоод vхдэлийг харжээ. Согтуу ухаанаар тэр хvн амины хэрэг гарч гэж бодуут хэрхэхийг эхнэртэйгээ зөвлөлдлөө. Хэрэв нууцаар оршуулахгvй л бол, хөршvvд мэдэж цааш нь дуулгачихвал ял шийтгэл амсана гэж айж л дээ.

Мөнөөх хоёрын жинхэнэ чанарыг сайн мэдэх эхнэр нь итгэлтэй найзуудаасаа тусламж хvсэхийг зөвлөсөн байна. Нөгөө сайн найзууд нь харин энэ тухай дуулуут айсандаа гэрээсээ ч цухуйхыг хvссэнгvй. Харин дvv нь хэдийгээр байнга нvд vзvvрлэгддэгч, ахыгаа эвгvй байдлаас гарахад нь тусалж, vхдэлийг vхдэлийг чирэн хол аваачин булжээ. Ах нь дvvдээ vнэн голоосоо баярласан байна.

Сvн Жун дvvгээ өөрийнхөө мухлагт ажиллуулж, амьдрал ахуйд нь тус болохоор шийдэв. Харин одоо урьдынх шигээ найзалж нөхөрлөх аргагvй болсныг ойлгосон мөнөөх хоёр олхиогvй эр Сvн Жунд хvн амины хэрэг vйлдсэнийг нь сануулан, ам нээхгvй байгаагийнхаа төлөө байнга мөнгө нэхэж дарамтлах болжээ. Худалдаачин тэдний vгээр шаардсан бvхнийг нь өгөх гэсэнд, дvv нь ахыгаа эрс буруушааж, «Та гэр бvлээ бод. Аж ахуйгаа танаас өөр авч явах хvн алга. Би ямар тан шиг их мөнгө олж чадах биш. Энэ хэргийг би хvлээе» гээд шvvхийн өмнө очжээ.

Шvvгчид ховын хутгуушуудын vгэнд дуртайяа итгэцгээв. Энэ бvхний эцэст эхнэр нь бvх учрыг ярьж, цогцос булсан гэх газрыг ахин малтуулж, vхсэн нохойг гарган олон тvмэнд харуулжээ. Увайгvй гvтгэгчид булайгаа тарих нь тэр. Тэдэнд тус бvр ерэн удаа саваагаар цанчих шийтгэл оноолоо. Сvн Жун ч ухаантай эхнэрийнхээ ачаар дvvгээ хvнд бэрх нөхцөлд байлгаж дарамталж байсныхаа төлөө хvлээх хариуцлагаас мөн мултарчээ. Шударга явдалт дvv нь тvшмэдийн албанд тохоогдсон тул ахин хэн ч дээрэлхэж чадахаа больсон аж.

No comments: