Friday, January 13, 2012

"Шударга" тvлээчин

Нэг тvлээчин эр голын эрэг дагуу мод хийж байгаа сvхээ унагачихаж гэнэ. Тэгээд уйлаад сууж байтал нь лусын хаан гараад ирж гэнэ.
-За чи яагаад уйлж байгаа билээ.
-Би танай гол руу сvхээ унагачихлаа. Одоо тvлээ хийж чадахгvй болсон, ар гэрээ яаж тэжээнэ гэж бодоод уйлж сууна.
Лусын хаан тэгсэн чинь алтан сvх гаргаж ирээд:
-Энэ чинийх мєн vv?
-Биш ээ.
Лусын хаан тэгсэн нь мєнгєн сvх гаргаад ирж:
-Тэгвэл энэ мєн vv?
-Бас л биш байна.
Тэгтэл лусын хаан мань тvлээчний хуучин сvхийг гаргаж ирээд:
-Тэгвэл энэ мєн vv?
-Яг мєн байна.
-Чи их шударга, сайн хvн байна, би чамд алтан мєнгєн сvхийг ч гэсэн єглєє.
Ингээд мань тvлээчин эр элбэг дэлбэг сайхан амьдрах болов. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь гол руу уначихаж. Мань эр мєн л голын эрэг дээр суугаад уйлж гарчээ. Лусын хаан ч гараад ирж:
-Чи яагаад уйлаад байна?
-Амьдралын маань ганц тvшиг тулгуур болсон хань маань гол руу уначихаад байхад би уйлахгvй яан вэ?
Гэтэл лусын хаан "хооп" гэснээ уснаас дуучин хєх Номинг гаргаад ирж байна гэнэ.
-Энэ чиний эхнэр мєн vv?гэсэнд мань эр:
-Мєн мєн гээд баярлаад авчихав. Yvний дараа лусын хаан уурлаж:
-Чи сая надад худал хэлсэн vv?
-Тийм ээ лусын хаантан минь. Гэхдээ та намайг ойлгохыг хичээгээрэй, би бvгдийг тайлбарлая. Хэрэв би энэ хєх Номинг миний эхнэр биш гэсэн бол та уснаас дуучин Сэрчмааг гаргаад ирэх байсан шvv дээ. Тэгэхэд би мэдээж бас л миний эхнэр бас биш байна гэнэ. Тэгээд та эцэст нь эхнэрийг минь гаргаад ирэхээр би мєн гэнэ. Тэгэхээр та намайг шударга сайн эр хvн байна гэнэ эхнэрээ Номин, Сэрчмаа хоёртой цуг ав гээд єгчихнє. Тэгвэл би гурвын гурван ямбатай эхнэрээ тэжээж чадахгvй бол дєрвvvлээ аз жаргалгvй, ядуу зvдvv амьдрах хэрэг болно шvv дээ. гэж гэнэ.
Дvгнэлт:
Эрчvvд ямагт бусдын тєлєє, нэр хvндтэйгээр худал хэлдэг

No comments: