Friday, January 13, 2012

Аймшгийн кинонд тоглоод амьд vлдэх аргууд

Америк, Солонгосын аймшгийн киноны ямар нэг дvрд тоглохоор болсон бол амьд vлдэхийн тулд дараах дvрмvvдийг мэддэг байх хэрэгтэй.
• Хэрэв та аймшигт араатныг алсан гэж бодож байгаа бол хэзээ ч vхсэн эсэхийг нь шалгах гэж ойртож очиж болохгvй.
•Байшин чинь хуучны оршуулгын газар дээр эсвэл орчимд нь баригдсан. Хуучин оршин суугчид нь галзуурсан, амиа хорлосон, сvнс дууддаг байсан бол нэн даруй тэр байшинг орхин зугатаа.
• Элдэв чєтгєр шулам амилуулдаг тарни, маанийг тоглоом шоглоомоор ч гэсэн хэзээ ч бvv унш.
• Цахилгаан гэнэт тасарвал харанхуй єрєє, хонгил руу хэзээ ч бvv ор.
• Хvvхдvvд тань тантай гэнэт латин эсвэл арамей мэтийн аль амбсын vеэс эхлэн хэн ч ярихаа байсан хэлээр єєр хvний хоолоойгоор яриад эхэлвэл шууд буудчих. Ингэвэл ядаж хожим нь сэтгэлээр шаналах нь бага. Гэхдээ ганц сумаар асуудлыг шийдчих нь юу л бол гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
• Олуулаа яваа бол хоёулханаа эсвэл ганцаараа тасарч холдох хэрэггvй.
• Олуулаа хотын захад байдаг хаягдсан байшинд нийллэг хийж будаа болгох гэж байгаа гэртээ vлдэхийг хичээ. Хэрэв явахаас єєр аргагvй болсон бол ганцаараа явж хэрхэвч болохгvй. Заавал хосоо олох хэрэгтэй. Мєн бvгдийг инээлгэдэг марзан, хошин нєхєр бол наргиж эхлэхээс ємнє гэрээслэлээ биччихээд амиа хорлочихсон нь хавьгvй дээр гэдгийг тогтоож ав.
• Тамын vvдийг нээдэг тааврыг хэзээ ч бvv та.
• Угаалгын машин, богино долгионы зуух, зураг гэх мэтийн зvйлс гэнэт єєрєє асаад ажиллаад эхэлвэл гэрээ нэн даруй орхин аль болох хол зугт.
• Танихгvй хотод иртэл гудамжинд нь нэг ч амьд хvн харагдахгvй байгаа бол хэрэг бишдэхийн цондон гэж ойлгоод хотоос vтэр тvргэн зугт.
• Аймшигт араатнаас зугатаж байгаа бол багаа бодож хоёр удаа бvдэрч унана гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Мєн таныг яаж ч хар хурдаараа гvйсэн мангас хэдхэн алхаад л гvйцээд ирнэ гэдгийг анхаараарай.
• Хэрэв найз нар чинь гэнэт нvд ам нь гялалзаад, vс ноосонд дарагдаад, могой шиг исгэрээд унавал аль болох хурдхан шиг зайгаа авч зугтсан нь єлзийтэй.


• Хэрэв танихгvй газар явж байхад гэнэт шатахуун чинь дуусвал утсаар ярих гэж хамгийн ойр байгаа сарампай байшингийн хаалгыг бvv тогш.
• Гартаа алх, цахилгаан хєрєє, хайч, хутга, гагнуурын алх гэх мэтийн зvйлс барьсан танихгvй хvмvvсийг аль болох олон километрийн цаагуур тойрч гарахыг хичээ.
• Хэрэв та эмэгтэй хvн бол хэзээ ч нvцэглэх хэрэггvй. Учир элдэв гаж донтонгууд зєвхєн нvцгэн эмэгтэй хvн рvv дайрдаг.
• Vхсэн хvнийг хэзээ ч бvv шоол, гар хvрж vзэх талаар мєрєєдсєний ч хэрэггvй.
• Таны амьдардаг хот, суурин газрын ойролцоо солир унавал бушуухан хотоо орхин нvv.
• Хэрэв ямар нэг амьтанд хєєгдєж яваа бол машин чинь шинэ хуучнаас vл хамааран асаах гэхэд асахгvй, хэд хэдэн удаа тvлхvvрдэх хэрэг гарна гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
• Танд аз таарч кино дуусахад амьд vлдсэн цєєн хvмvvсийн тоонд орсон бол дараагийн ангид хэрхэвч тоглож болохгvй шvv. Vгvй бол кино дєнгєж эхлэв vv vгvй алуулах болно.
• Энд тэнд гэнэт гэрэл гараад ирвэл удахгvй муу юм болно гэж мэд.
• Танд туслахаар ирсэн хvмvvс рvv мангас шууд л дайрч, голдуу “ням” “ням” гэчихдэг болохоор тэдэнд нэг их найдах хэрэггvй. Мєн та vхэхээсээ ємнє тэдгээрийг тасар татуулсан цогцостой нэг бус удаа таарч айж, цаг алдах хэрэг гарна гэдгийг анхаараарай.
• Хэн нэгэнтэй мєрийцєж мундаг зvйл хийх нь амиа хорлож байгаатай адил гэдгийг анхаар.
• Таны амьдардаг хот,дvvргийг хvмvvс гэнэт ямар нэг далдын хvчин эсвэл харь гарагийнханы эрхшээлд автсан гэдгийг мэдвэл ямар ч нєхцєлд цагдаагийн газар руу утсаар ярьж болохгvй. Учир нь
А/цагдаа нар аль хэдийн нєгєє муу ёрын хvчний эрхшээд орчихсон болохоор та шууд л дайсныхаа гарт орно.
Б/танд хэн ч итгэхгvй бvгд шоолон инээлдэх болно.
Ямар ч хувилбартай учирсан гэсэн ганцаараа л бvгдэнтэй тулалдах хэрэг гарна.
• Та киноны хамгийн гол муу талын баатарт тусласан бол хариу тус хvлээх хэрэгvй. Ингээд ч бvv хэл киноны тєгсгєлд танд болон гол мангас адилхан таалагддаг байсан хэн нэгэн бvсгvйгээс болж алуулна гэдэгт бэлэн байж, єєрийгєє сэтгэл зvйн хувьд бэлд.
• Харь гараг дээр буутал эргэн тойронд чинь єндєр шиг хэлбэртэй сонин зvйлс таарвал гар хvрч огт болохгvй шvv.
• Тантай хамт харь гараг дээр буусан хvмvvсийн нэгнийх нь биенд аймшигт шимэгч амьтан vvрлэсэн бол тэр нєхрийг шууд газар дээр буудаад эсвэл хєлєг рvvгээ оруулалгvй орхиод нис. Vгvй бол танай хєлєг улмаар дэлхий тэр чигээрээ устах аюултай тулгарна гэж мэд.
• Таны итгэдэг хэн нэгэн хvн танд битгий унт, битгий зогс эсвэл цахилгаан хєрєєтэй гаж дотнтны эрэлд ганцаараа бvv яв гэх мэтийн зєвлєгєє єгвєл бурханы нэрийг бодож тvvнийг дага гэж зєвлємєєр байна.
• Кинонд байгаа цагт, ялангуяа гэртээ ганцаараа байхдаа хэзээ ч бvv усанд орж бай.
• Киноны явцад биеийнхээ нэг эсвэл нэлээд хэдэн хэсгийг алдвал сандрах хэрэгvй. Учир нь цаашдын єрнєл явцад алдсан эрхтнээ тармуур, махир дэгээ, цахилгаан хєрєє мэтийн ямар нэг эдээр орлуулна.
• Аймшигтай араатан, муу ёрын хvчтэй тулалдахдаа буу зэвсэг ашиглаж байгаа бол нєєц зэвсэгтэй болох талаар урьдчилан арга хэмжээ авсан нь дээр. Vгvй бол сая сумтай байсан ч гэлээ сум чинь мангасыг яг устгадгийг даваан дээр дуусах болно. Гэхдээ таныг Арнольд гэдэг бол айх хэрэггvй бєгєєд сум чинь аяндаа цэнэглэгдээд байх болно.
• Хэн нэгэн нь цаана нь хэн нэгэн нь маажаад, хvндээр амьсгалаад байгаа цоожтой хаалгыг хэзээ ч бvv онгойлго.
• Хэрэв утас ажиллахгvй байтал дээд давхар эсвэл нєгєє єрєєнд чинь хэн нэгний алхах дуу гарахыг сонсвол хэн орж ирснийг нь харах гэлгvй шууд зугат. Харин алуурчин нь та єєрєє мєн бол дээшээ зоригтой гарч болно.
• Шашин шvтлэггvй хvмvvс голдуу хамгийн аймаар, хэрцгий бєгєєд ямар ч утаггvй vхлээр vхдэг.
• Хэрэв та мангасыг нам буудсан, хатгасан, харвасан, хараасан гэж бодож байгаа бол хаа нэг тийшээ бус харин шууд камер руу хар. Хэрэв камер ямар нэг шалтгааны улмаас тань руу биш харин хаа нэг єєр тийшээ харж байгаа бол мангас vхээгvй байна гэж ойлгоод vтэр тvргэн зугт.
• Хэрэв та гол дvрийн баатар биш бол кино дєнгєж эхлэнгvvт амиа хорлох нь хамгийн хялбар бєгєєд энгийх vхэл болно.
• Хэрэв та хvvхэд бол айж, сандрах хэрэггvй. Ямар ч аймшигт кинонд зєвхєн шилжилтийн насны банди, охидыг л алдаг юм. Жаахан хvvхдvvдийг аймшгийн кинонд мангас тvр залгиж, гаж донтон тvр олзолдог бол чvтгэр хэсэг хугацаанд л шvгэлдэг нь бичигдээгvй хууль болохоор санаа амар байж болно.
• Хэрэв таны араас мангас хєєгєєд та мангасыг яг ардаа байгаа гэж бодож байгаа бол тун удалгvй гэнэт урд чинь гараад ирэх байх. Хэрэв та хvvхэн бол хальтирч уначихаад босонгуутаа эргээд харахад чинь яг урд чинь зогсож байх болно.
• Аймшигт араатныг ангуучилж байгаа бол гал, хvчил, цахилгааны аль болох их хэмжээгээр ашиглна. Бvгдийг нь зэрэг ашиглавал бvр сайн. Дээр нь атомын бємбєг шидвэл бvр найдвартай

Сэтгэгдэлүүд:

1. Дарцаг Хүрлээ | 2008-12-24 17:04:13
hahaha savj unatlaa ineelee, yaaaag unen, yaag omno ni boddog bsn ums bn, harin ter biyniihee hesgiig tarmuur degeegeer orluulna gdg chin aygui zugeer sanaa bn shoo, suuliin gal huchil tsahilgaaniig neg moson ashigla gj, tegsen ter ni galaar ulam idevhjij ulam tomordog amitan bsn bol yaanaa
2. freestyle529 | 2008-12-24 17:18:30
ха ха ха. яаж ингэж онож хэлвээ.
3. daddy_yankees | 2008-12-24 17:27:15
yostoi soliotoi bolj.Uneheer taalagdlaa. hehe bur eleg hoshih dohloo shuu. Bi ch gol duriin jichigchin bolsond orvol erthen tuslah dur bolood yavsan deer baih gej bodoj baina.
4. jagaa (зочин) | 2008-12-24 18:28:58
eruusuu l aimshgiin kino hiih gariin avlaga boljee. good job

No comments: