Friday, January 13, 2012

Ардын шинж тэмдэг (fun)

Ард тvмэн маань ямар ч эрдэмтэн мэргэдээс илvv ажигч болохоор нийгэмд болж байгаа vйл явдлыг анхааралтай ажигласаар зарим нэг баталгаатай шинж тэмдгийг олж мэджээ. Тэдгээрээс та бvхэнд хvргэе.
1.Хэрэв утаа газраас зулж байвал эргэж очоод индvvгээ унтраа. Харин утаа дээшээ олгойдож байвал эргэж очихгvй байсан ч болно.
2.Зvvн гар загатнавал мєнгє орж ирдэг, хамар загатнавал архи уудаг. Харин хоёул зэрэг загатнавал хvний мєнгєєр архи ууна гэсэн vг.
3. Юм идэж байхдаа толинд харвал аз жаргалаа цуг идчихдэг, ууж байгаа аз жаргалаа ууна гэцгээдэг. Тиймээс ноолийн єрєєнд толь єлгєх хэрэггvй аз жаргалаа яана гэдгийг єєрєє ойлгож байгаа байх.
4.Нєхєр нь эхнэртээ гэнэт ямар ч шалтгаангvйгээр цэцэг бэлэглэж байгаа бол цаана нь ямар нэг шалтгаан байж байгаа.
5.Ирсэн vv тэгвэл баярлалаа. Явсан уу тэгвэл бvр их баярлалаа.
6.Нvдний шил зvvхийн тулд зєвхєн ухаантай байх нь хангалтгvй, бас чихтэй байх хэрэгтэй.
7.Од байх ямар байдгийг мэдэрмээр байвал шинэ жилээр гацуур модны орой дээр гарч суу.
8.Эрэгтэй хvнтэй гудамжинд танилцах хэрэггvй учир нь тийм эрчvvд хvvхнvvдийг араар нь тавих нь гарцаагvй. Хэрэв бvсгvй та нєхєртэйгээ гудамжинд танилцсан бол яаралтай сал. Учир нь цаадах чинь аль хэдийн мэхлээд эхэлчихсэн байгаа.
9.Анхны модон завийг ямар ч мэдлэггvй сонирхогч хvн барьсан харин «Титаник» онгоцыг олон дээд сургууль тєгссєн, мундаг боловсролтой хvмvvс барьсан гэдгийг санагтун. Тиймээс хийж чадахгvй зvйлээ хийхээс хэзээ ч бvv эмээж бай.

No comments: