Friday, January 13, 2012

Электрон номын сангийн булан нээх үү? (E-book)

Электрон номын сангийн булан нээх үү яах вэ хүмүүсээ?

Энд тэнд электрон номууд байдаг ч гэсэн тэдгээр нь салангид ганц нэгээрээ байдаг болохоор хүн бүр олж авч чаддаггүй. Бас янз бүрийн формат, өргөтгөлтэй байдаг болохоор уншихад ч юм уу, татаж авах зэрэгт хүндрэл, асуудал үүсгэдэг.

Би номын хэнээтний хувьд электрон номын хөөрхөн цуглуулгатай болчихсон байдаг учраас тэдгээрээсээ тавья гэж бодсон юм.

Миний электрон номын санд дараах зарчмыг баримтална.

1.Бүх ном pdf хэлбэртэй байна.

2.Тухайн номыг авсан эх сурвалжийг дурдсан байна. Аль болох зохиогчийн эрхийг зөрчихгүйг хичээнэ. Гэхдээ нэгэнт энд тэнд тавигдчихсан номуудыг бол тухайн эх сурвалжийг дурдаад тавина.Тухайн номыг зохиогчийн эрх зөрчиж тавьсан тухай гомдол албан ёсоор ирсэн тохиолдолд номын сангаас хасна.

3.Аль болох формат, фонт, үг үсгийн алдааг янзалж тавихыг эрмэлзэнэ. Тухайлбал, бүх номыг unicode уруу хөрвүүлж тавина. Хүн уншихуйц хэлбэр, загварт оруулах гэх мэт. Үг үсгийн алдааг бүхэлд нь нарийн хянаж чадахгүй ч аль боломжоороо янзалж тавина.

Юу ч гэсэн эхний ээлжинд Д.Намдаг гуайн "Цаг төрийн үймээн" романыг орууллаа шүү. Justify буюу 2 талыг нь тэнцүүлж болохгүй байна. Хэрэв тэгж янзлахаар бол цаг их авах тул ерөнхий формат, фонт зэргийг бага зэрэг янзалж, pdf уруу хөрвүүлж тавилаа.

Би юмнуудаа www.4shared.com уруу upload хийж байгаа. Удаан хугацаагаар хадгалагддаг, элдэв янзын хязгаарлалт багатай учраас. share.gogo.mn эд нар бол хандалтгүй 7 хоноход л автоматаар устдаг юм байна лээ ш дээ.

Миний блог монгол хэл дээрх (монгол хэлтэй) электрон ном (e-book) үнэгүй татах (татаж авах) хамгийн баялаг номын сан байх болно.

Сэтгэгдэлүүд:

1. ВАФЛЬ | 2009-01-16 13:52:46
саанаа чинь таалагдаж байсан, хэрэгжүүлж эхэлж байгаад чинь талархжийнэ.
2. naito | 2009-01-16 14:05:11
Аанхан, ном нэмэх санал байна аа, нөгөө "дэлхийн шилдэг 30" гээд Воорд дээр бичсэн зохиолууд байдаг даа, тэрийг ПДФ болгоод хөрвүүлээд оруулж өгөөч, Уул нь хэзээ ч билээ өмнө нь байсан ч тэр үед сонирхдоггүй байгаад алга болгочихож
3. jaga319 | 2009-01-16 14:06:33
perfect idea. харин монгол сайтуудын номын хэсэг рүү орохоор ихэнхдээ rapidshare линк тавьсан байдаг, тэгээд татах гэхээр тэндээ байхгүй байна anymore гэж гараад. заримдаа гоё ном олчлоо гээд мангар баярлаад, гэвчиг татаж чадкү шүлсээ гоожуулаад л өнгөрдийш д. Саяхнаас миний мэдэх компанийхан дотроо хэвлэмэл болон файлан english номын булан ажиллуулаад их дажгүй санагдсаан, нэг сумаар асар олон туулай бууджаагаа байхгүй юу тэр чинь
4. jagaa (зочин) | 2009-01-16 15:04:41
Uneheer saihan sanaa baina. 101% demjij baina. Mun angli hel deer nuguu delhiin shildeg zohiol geed 40 nomnii jagsaalt gargasan baisnaa ch taviad uguuch please.
5. ВАФЛЬ | 2009-01-16 15:11:26
чи чаднаааа...
6. weatherman | 2009-01-16 16:22:21
pdf болгож хөрвүүлэхдээ дотроос нь текст хуулж авч болохооргүйгээр protect хийж тавих уу? Саналаа хэлээрэй. Тэгвэл Word энэ тэр уруу текстийг нь хуулж болохгүй гэсэн үг.
7. weatherman | 2009-01-16 16:45:06
ВАФЛЬ-аа зурвасын хариу?!
8. ariuka | 2009-01-16 17:08:58
ок, гоё гоё ном тавиарай, Шилдэг милдгээсээ уншиж үзье,
9. *САЙХАН САНАА* | 2009-01-16 18:08:15
яаг үнэн. тэр дэлхийн шиллдэг 30 гээд байдаг ш дээ. за байз оо.. надаа надаа бахйгүй билүү юу билүү.. за байзоо . тэр бол ок шүү...
10. weatherman (зочин) | 2009-01-16 18:21:39
Надад нэлээд нь байгаа, нэг нэгээр нь зах зухаас нь оруулж дуусгана аа. Тэвчээртэй байгаарай.
11. babail | 2009-01-17 00:40:34
ih goe sanaa ba , mn zohiol ih oruulaarai, bayrlalaa
12. Bolorhon (зочин) | 2009-01-17 01:03:20
harin temeee. mgld teem nomiin san bval ymar goe ve. ma banjigiinhan teem ym hiih baih oo kk
13. танхил | 2009-01-19 18:06:06
ашгүй дээ хө баярлалаа
14. jn (зочин) | 2009-03-05 17:53:04
Би чамд бага зардлаар бусдад түргэн шуурхай мэдлгэ түгээх энэ тал дээр тусалж чадах байх. Учир нь
1. Би барагл программист мэргэжилээр орост төгссөн
2. Өөрийн сонирхдог спортын болон программчлалын чиглэлээр олон электрон номын цуглуулагатай
3. Мэргэжлийн хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан болохоор хэвлэлийн тал дээрч гэсэн туршлагатай

Бас нэг санаа гэвэл зөвхөн pdf формат дутагдалтай юм. pb2 djvu chm гэсэн энэ 3 формат дэлхийн электрон номын сангуудад их хэрэглэгддэг. Учир нь дэлхийн олон номууд цаасан хэлбэртэй хэвээр байгаа бөгөөд тэр бүгдийг анхны хэлбэрээр нь хамгийн бага хэмжээтэйгээр чанарын хувьд алдагдал багатай номын хуудас болон бүтэц зохион байгуулалттайгаар оруулах шаардлага байдаг учираас. Эдгээр форматын тухай сонирхоё гэвэл над руу мэйл бичээрэй.
Хэзээ нэгэн цагт монголын э-номын сан хүчирхэг болох байх. Хэрэгжүүлж байгаа төслүүд хангалтгүй байна.
15. weatherman | 2009-03-09 16:31:21
Сайхан санал тавьсанд баярлалаа jn-ee.
djvu, chm, pb2 гэсэн форматууд үнэхээр бага зай эзэлдэг, чанарын өндөр түвшинг барьж чаддаг юм билээ. Би Бидструпын зургийн номыг djvu форматтайгаар тавьсан байгаа. Гэхдээ эдгээр форматууд ихэнх монголчуудын хувьд өргөн хэрэглээ болж чадаагүй учраас хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглээ болсон pdf формат уруу би хөрвүүлж тавьж байгаа л даа. Гадуур түгсэн электрон номууд ихэнх нь html форматтай байгаа, формат, фонт зэргийн хувьд асуудалтай байх нь түгээмэл. Тэдгээрийг ядаж наад захын шаардлагад нийцүүлж, хүн уншихад эвтэйхэн болгох, шууд хэвлэж авах зэрэг боломжийг олгох нь миний электрон номын сангийн нэн тэргүүний зорилго юм. Бас энд тэнд тархай бутархай байгаа номуудыг нэгтгэж нэгдсэн номын санг бий болгох үүднээс энэхүү ажлыг хийж байна. Миний энэхүү бяцхан санаачлагыг дэмжиж, урам өгч, баярласнаа илэрхийлж, санаа бодол, зөвлөгөө өгч байгаа эрхэм блог андуудад маш их баярлалаа. Та бүхэн миний бяцхан санг баяжуулах электрон ном байвал миний weatherman@banjig.net и-мэйл уруу илгээвэл тунчиг их баярлах болно.
16. weatherman | 2009-03-09 16:34:30
jn-ee: djvu, chm, pb2 формат уруу хувиргагч программууд байвал над уруу явуулаарай. Би чадвал номуудаа давхар тэдгээр формат уруу хөрвүүлж тавьж байя. Бас сүүлийн үед flash paper зэрэг шинэ форматууд хүчтэй гарч ирж байгаа бололтой байна, тэдгээрийн тухайд санаа оноо юу байна?
17. ВАФЛЬ | 2009-03-09 16:37:37
ургэлж дэмжих болноо.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
18. erdene_ujin | 2009-03-09 17:38:59
ном түгээх буянтай цагаан мөртэй ажил хийж байгаад чинь баярлалаа. Ийм номын сантай болчихвол Монгол улс хөгжинөө хөгжинө.
19. Ganaa (зочин) | 2009-04-16 22:07:12
Хөөе чиний наад номыг хуулж авсан чинь нууц үг шаардаад байна. Нууц үг энэ тэрээ бичиж байгаач ээ. Компьютер дээрээс үг үсгийн алдаатай бүхэл бүтэн номыг тог гарздан нүдээ чилээн хүзүүгээ хөшөөн байж уншина гэдгийг их гайхаад байх юм. Цаасан дээр хэвлэж авбал жинхэнэ номноосоо ч үнэтэй болно шүү дээ. Энэ сайтыг ажиллуулж байгаа хүн хэзээ ч ном уншиж байгаагүй ядарсан амьтан бололтой хөөрхий. Уншигчидаа та нар хуулж авчихаад ямар нууц үг оруулж нээсэн юм. Би нэг номноос ганц юм харах гээд л тэгсэн юм. Тэрнээс биш компьтер дээрээс ном уншаад сууна гэдэг элий балай хүмүүсийн л хийх ажил гэж бодож байна.

2 comments:

Anonymous said...

zondoo goe nomnuud tataj awlaa. mash ih bayrlalaa

Anonymous said...

Yaj tataad bgn be utasnas tataj boldgumu