Friday, January 13, 2012

E-book #56: Теодор Драйзер-Керри эгч

Хүний амьдрал гэгч юутай их будлиан бэ! Бид түүнийгээ хичнээн муу ойлгоно вэ! Анхнаасаа хал үзэж хашир таниагүй ядуу охин Керри яав даа. Амьдралд сайхан санагдсан бүхнийг хүсэн мөрөөдөж тэмүүлэвч, элгэн хад мөргөх шиг болжээ.! "Сайхан юмыг хүсэж болно, гэхдээ ариун шударгын мөрөөр явахгүй бол бүү ойрт!" гэж хуулинд дурдсан мэт болой. "Шударга хөдөлмөрөөс өөр аргаар өөрийгөө дээш татаж үл болно" гэж нийтээр мөрдвөл зохих ёсон хэлэх мэт. Гэтэл ариун цагаан хөдөлмөрөөр амь зуух хэцүү, алжаал их болохул, хэрэв тэр зам урт, дэндүү урт болоод сайн сайханд хэзээ ч хүргэхээргүй аваас гагцхүү хөлийг ядрааж зүрхийг шаналаах аваас, хэрэв сайн сайханд татагдах нь хэтэрхий болж шулуун замаасаа гажиж, хүсэл мөрөөдлийнхөө зүйлст түргэвтэр хүрч очиж болох хажуугийн замаар орвоос түүн рүү анхных нь чулууг хэн хаяж таарах вэ? Замаасаа гажсан нэгнийг гай бус илүү сайныг хүсэмжлэх шунал л залж явах нь олонтаа тохиолдном. Шүүн тунгааж бодох зангүй эмзэгхэн хүнийг гай бус, сайн санаа хөтлөх нь олонтаа тохиолдном.

Керри, тарган цатгалан, гял цал амьдралд орлоо гээд аз жаргалыг олсонгүй. Тэр нэгэн цагт Дрүэ түүнд шохоорхож байхад Керри "Би одоо мандлаа" гэж бодож байсан ба Херствүд түүнээс ч илүү болоход "Би аз жаргалаа оллоо" гэж бодож байлаа. Гэсэн ч хүйтэн цэвдэг энэ ертөнцөд түүний эрээн бараан амьдралд эрээ цээргүй холилдож л эс явбал хажуугаар нь өнгөрөөд явчих шиг болно, тэгээд ч Керри одоо ганцаархнаа үлдсэн хэрэг. Керри ядарч зүдэрч яваа хүнд хэзээ ч гар татахгүй тус болно. Бродвейгээр алхаж явахдаа одоо ганган дэгжин хүмүүсийг нэг их юманд бодохоо ч больжээ. Харин гоо сайхан, энх тунх байдал ямар нэг хэмжээгээр хосолж харагдвал аятайхан санагдах амуй.

Одоо Керри ганцаар сууж байгааг нь харвал гоо сайхны хойноос ухаанаараа биш мэдрэцээрээ хөөцөлдсөн хүн хичнээн бартаатай замаар явдгийн тод жишээ болох билээ. Хичнээн олон удаа цөхрөнгөө барахад хүрч байлаа ч хүсэл мөрөөдлөө хаяж чадахгүй дахиад л хүлээдэг асан ажээ.Эмс дараачийн замы нь хэлж өгсөн. Керри тэр замаар нь яваад бас л цаашлах болно. Ертөнцийн хараа үл хүрэх алс оргилын солонгортон туяарах гэрлийн зүг Керри хэзээд тэмүүлэх билээ.

Ээ Керри! Керри! Ээ, хүний зүрх сэтгэлийн сохор шунал аа! Гоо сайхан хаана байна, тийшээ л яваад бай, урагшаа! Урагшаа! Намуун бэлчээрт идээшлэх хонины хүзүүн дэх ганц хонхны дуу жингэнэсэн ч, аглаг хээр нутгийн гоо сайхан гялалзлаа ч, зуурдын тааралдах нүдний дулаан харц ч байлаа хүний зүрх гэгч мэдэрч даган баясаж хариу болгодог ажээ. џвах хөл ядарч горь тасрахын цагт зүрх шимширч, сэтгэл гансарна. Тэр цагт цадаж өегших юм байдаггүйг мэдэгтүн. Цонхныхоо дэргэд эргэдэг сандал дээрээ суугаад ганцаархнаа мөрөөдөн мөрөөдөн байх болноо! Цонхныхоо дэргэд эргэдэг сандал дээрээ суугаад хэзээ ч үл биелэх тийм мөрөөдөлдөө автсаар байх болноо!

Татах (Татаж авах): Теодор Драйзер-Керри эгч

No comments: