Friday, January 13, 2012

E-book #55: Виктор Гюго-Шоовдор хүмүүс

Францын алдарт хүү, дэлхийн сонгодог зохиолч Виктор Гюго хорин таван мянган франкаар толгойгоо үнэлүүлж хонгор хайрт Франц нутгаасаа харгисуудад хавчигдан хөөгдөөд харь холын хүний оронд хоргодож явахдаа гучин жилийн турш оюундаа боловсруулсан уран чадварлаг "Шоовдор хүмүүс" гэдэг алдарт романыхаа анхны хэсгийг 1862 онд Брюссель, Парис хотуудад нэг зэрэг хэвлүүлжээ. Тэр дорхиноо Англи Америк, Герман, Итали, Орос орнуудад орчуулагдан гарч олон түмний сонирхлыг их татжээ.

Дарлагдсан ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний тэмцлийг эцэлтгүй дэмжин зүтгэж явахдаа Гюго "Шоовдор хүмүүс", "Далайчид", "Инээмтгий хүн" гэх мэтийн алдарт сайхан романууд бичжээ.

Амьдралыг гүн гүнзгий харуулж, нийгмийн эрх тэгш бус байдлыг шүүмжилсэн "Шоовдор хүмүүс" гэдэг романд ард түмний амьдралыг маш өргөн, түүхийн хөгжлийн дагуу үзүүлжээ.

Гюгогийн "Шоовдор хүмүүс" роман, түүний дотроос ялангуяа бяцхан баатар Гаврошийг францын ард түмэн онц хүндэтгэдэг. Энэ романы дотроос хэсэглэн авч "Гаврош", "Козетт охин" гэдэг нэрийн дор манай улсын хэвлэл хоёр удаа уншигчдын сонирхолд толиуулсан.

Татах (татаж авах): Виктор Гюго-Шоовдор хүмүүс

3 comments:

haliunaa haku said...

Устцан.бна

Solongo Battulga said...

Устчихсан байна. Ахиад тавиад өгч болох уу? Үнэхээр яаралтай?!

Solongo Battulga said...

Устчихсан байна. Ахиад тавиад өгч болох уу? Үнэхээр яаралтай?!