Friday, January 13, 2012

E-book #54: С.Эрдэнэ-Шилмэл өгүүллэгүүд

..................Болж л байна. Өвгөцvvлийн дvрийг харуулсан сvvлчийн гурван өгvvллэгийг би зориуд нэг эгнээнд тавьж байгаа бөгөөд бvр эрт бичсэн «Диваажинд хvргэх оньс» гэдэг бяцхан өгvvллэгтэй нийлээд эдгээр нь монгол ардынхаа зан байдлыг муугvй буюу зvгээр уянгалахаасаа арай бvдvvн хадуунаар харуулахад илvv таарсан шиг санагдана. Ингэхээр миний бvтээлийн төдий л ил тод болж чадаагvй сайн гэмээр нэг тал нь нөгөө дийлэнх муу талдаа дарагдаж байж магадгvй юм, Ер нь ч би утга зохиолын хөгжлийн цаг vеийн шаардлагыг ойлгосныхоо хэрээр эрхбиш ямар нэг шинэ алхам хийхийг эрмэлзсээр өдий хvрлээ.

Уран бvтээл бол юуны тvрvvн эцэс төгсгөлгvй эрэл гэдгийг нэлээд эрт ухаарсан хvний хувьд цагийн эрхээр ухааны сав хомсдлоо ч гэсэн эрээд алдахын зориг мохоогvй л явнам. Сэтгэхvйн өгvvллэгийн чадвартан гэх зэргээр магтуулж ч явсан удаа бий. Гэхдээ тэр бол ганц миний ч юм биш ерөөс манай утга зохиолын хөгжлийн vр дvнд гарч ирсэн нийтлэг vзэгдэл байсан. Харин тvvнийг арай соргогоор тусгаж авсан гэх юмуу сонгодог утга зохиолоос суралцаж чадсан тал байж болох юм.

Оросын реалист өгvvллэг ялангуяа Чехов, Горький нарын өгvvллэгийг мөнөөхөн өд сөд ургах vедээ уншиж, ухаан бодол тэлсэн минь тэр билээ. Жараад онд зохиолчдын нэг vеийнхэн бид өгvvллэгээр уралддаг байлаа. Жишээ нь С. Дашдооров нэг сайн өгvvллэг хэвлvvлвэл Д. Мягмар юм уу би тvvнээс муугvй өгvvллэг бичнэ гэж зvтгэх жишээтэй. Бvтээлч атаархал гэж болмоор нэг тийм зав бидэнд байсан юм. Тvvний хажуугаар бас маргаж ч чаддаг байлаа. Жишээ нь Ч. Лодойдамба, Ш. Гаадамба нар Д. Нацагдоржийн «Ламбугайн нулимс» өгvvллэгийн талаар сvрхий маргаж бид ч тvvнд нь татагдан орж байв. Тэр маргаан цагтаа хоёр эрдэмтний мөчөөрхөл мэт санагдаж байсан ч гэсэн Д. Нацагдоржийн өгvvллэгийг цоо шинээр vзэх сонирхлыг хөдөлгөж өгсөн юм.

Би ч гэсэн тэр vед Нацагдоржийн гайхамшигт өгvvллэгvvдийг дахин сайтай эрэгцvvлэн уншиж тэдгээрийн хэлбэр, агууллагын хөлгvй их багтаамжийг жинхэнэ ёсоор ухаарах шиг болсон. Тэгээд ч монгол өгvvллэгийн гол судсыг барих тvлхvvр чухамхvv Нацагдоржийн өгvvллэгт буйг мэдсэн. Д. Нацагдорж бяцхан зураглалаас эхлээд драмын, адал явдлын, сэтгэхvйн өгvvллэг зэрэг олон хэлбэрийг эзэмшиж чадсанд бишрэлтэй, тэгээд ч «айлаас эрэхээр авдраа уудал» гэсэн ардынхаа цэцэн vгийн ёсоор нvдээ нээж харсан маань тийнхvv сэтгэлийн хvч, цэнэгийг өгсөн гэж бодно.

Балчирдах явдал их л хожуу насанд хvртэл тохиолдохыг vгvй гэхийн аргагvй. Ямар ч гэсэн гучаад жилийн туршлагаасаа vvнийг би сайн мэднэ. Уран сайхнаар өгvvлэхийн дон, уншигчийн сэтгэлийг илбэдэн татах хvслэн жинхэнэ реалист зохиолчийн эрийн цээнд хvрэхэд саад болсныг нурших юун. Yvнийг хэлэхийн учир бол хойч vеийн зохиолчдод сургамжтай байх болов уу гэснийх юм. Жараад оны эхээр бичсэн «Оготны нvхэндэх сувд» өгvvллэгээ би энэ тvvвэртээ оруулав. Уншигчид энэ өгvvллэгийг одоо хvртэл шохоорхдог юм.

Гэтэл энэ маань vнэндээ их л гэнэн зохиомол зvйл билээ. Бvр саявтар бичсэн «Сарны сонат» ч юм уу «Тал» зэрэг өгvvллэгт мөнөөх залуу насныхаа уянгад буцаж очих гээд гоёчилсон домогчилсон байдал илт байх юм.. Энэ маань нөгөө гол судсаа буюу жинхэнэ реалист бичлэгээ алдаж л байгаа хэрэг юм, Ингэхээр тэр гол судсаа алдахгvйн тулд жишээ нь «Ламбугайн нулимсыг» л байн байн санах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл vнэнээс бvv ухарч, дальдарч бай гэсэн vг юм. Би өгvvллэг бичсэн гучаад жилийнхээ эцэст vvнийг л өөртөө ХЭЛЖ байна.

С.Э р д э н э

Татах (татаж авах): С.Эрдэнэ-Шилмэл өгүүллэгүүд

2 comments:

Unknown said...
This comment has been removed by the author.
Mandy Kh said...

Сайн байна уу. Эрэдэн гуайн уран бүтээлээс бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Шилмэл зохиолууд нь хэзээ хаана хэвлэгдэж байсан талаар хуваалцана гэдэгт найдаж байна. Баярлалаа.