Friday, January 13, 2012

E-book #53: Б.Шүүдэрцэцэг-Шүрэн бугуйвч

Намуун найз охин Жавхаагаа хvлээн тв-нийхээ сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын халуун оройн зєєлєн сэвшээ салхи vлээн цонхны сиймгэр шаргал хєшгийг сэм сэмхэн хєвєлзvvлэн vлээх нь цаана нь нэгэн vл vзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Намуун багадаа салхинд ийнхvv хєшиг сэвэлзэн хєдлєх тоолонд их айдаг, цаана нь хорон санаатан байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байж билээ.

Гэвч одоо юун тэр ид шидтэн энээ тэрээ манатай. Найз залуугийнх нь зурагтай сонин ємнєх ширээн дээр нь хэвтэж байлаа. Аав ээж 2 нь мєд ирэхгvй гэдэг бол ойлгомжтой. Ирээд ч Тєрийн ємчийн хорооны хурлыг гэртээ vргэжлvvлэх шахам ажлаа ярьж гардаг тул Намуун бушуухан єрєє рvvгээ зугтдаг сан. Намуун ємнєх сониныг ширээн дээрээс шvvрэн авч нєгєє мэдээг дахин уншаад шидчихлээ. "Томоохон businessman-ий ирээдvйн хvргэн Хасар єсєх ирээдvйтэй загвар ємсєгч Энхэрмаатай явдаг уу?" гэнэ шvv. Гvтгэлэг гэхэээр яaх аргагvй гэрэл зурагтай нь тавьчихаж ээ. Энхэрмаа гэдэг нь ширvvхэн салхинд хийсчихмээр чєрийсєн єндєр туранхай охин харагдана. Хасар, Намуун хоёр 8-н настайгаасаа бие биенээ мэднэ. Ээжийнх нь найз хvvхэн Эсэлмаагийнх Гeрманд байж байгаад Монголд буцаж ирсэн цагаас хойш л Намуун тэр 2-ын vерхэл эхэлсэн. Бодоод байхнаа ердєє л тэр єєрийгєє Хасарт хайртай байх ёстой гээд итгэчихсэн байсан юм шиг ээ. Ямар ч гэсэн ээж, аавууд нь "Энэ 2-ыгоо том болохоор нь суулгана аа" гэж ярьцгаахад нь нэг бодлын ичмээр, нєгєє бодлын тэгэх л ёстой мэт санагддаг байсан. Тийнхvv 2 гэрийнхнийх нь нєлєє, vргэлж ойр дотно байснаас болж л Намуун Хасартай vерхсэн, дараа нь сууна гэж бодсоор єдий хvрсэн болохоос дvрэлзэн шатсан гал халуун хайр тэдний дунд байсангvй.

Татах (татаж авах): Б.Шүүдэрцэцэг-Шүрэн бугуйвч

No comments: