Friday, January 13, 2012

E-book #50: О.Дашбалбар-Шүлгийн түүвэр

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ!

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү!
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг,
Ачийг чинь тэд бүү мартаг!
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл!
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла,
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү

Татах (татаж авах): О.Дашбалбар-Шүлгийн түүвэр

No comments: