Friday, January 13, 2012

E-book #49: Ш.Шажинбат-Алтан замагт буу

Зохиолч Ш.Шажинбатын бичсэн хүүхдийн зохиол. Энэ зохиолч "Элс цас" романыг бичсэн зохиолч мөн байх гэж би бодож байна.

Алтан замагт буу

Эрт урьд цагт энэ дэлхийн, сүмбэр сайхан уултай, цэнгэг сайхан нуур голтой нэгэн сайхан газар хоёр айл амьдардаг байж гэнэ. Хоёр айлын нэг нь оосор бүчгүй орд цагаан гэртэй, олон мянган малтай Наст хэмээх айл. Нөгөө нь хар модыг харуулдаж хийсэн, нарс модыг нааж хийсэн гэрэл орох цонхтой гэгээн саруул байшинтай орос Иваных ажээ. Настынх мал маллаж амьдарна. Иваных амуу будаа, алим жимс ургуулж амьдарна. Тэр хоёр айл нэг нэг хүүтэй юм санжээ. Олон жил айл саахалт байсан хоёр айлын хоёр хүү төрсөн ах дүүсээс ялгалгүй ижилдэн дасч, эр бие өсчээ.

Иваны хүү Вася ургаа мод шиг өндөр гоолиг, уулын бүргэд шиг харцтай сайхан залуу болж гэнэ. Настын хүү Нарангэрэлт гунан бухаар зүтгүүлэвч гулзайхгүй хүчтэй, гурван сар унтахгүй ч нойрмоглохгүй сэргэлэн эр болж гэнэ. Ус гол, нутаг хошууныхан нь тэр хоёрыг хүндлэхийн дээдээр хүндэлж, бахдахын эрхмээр бахаддаг ажээ.

Зүгийн муу зүүн хойт зүгт орших хар санаат хаан хамаг олныг түйвээж, хавьтсан ойртосноо цөлмөж байгаа юулт мэдээ хүрч иржээ. Аюул гамшиг айсуйг сонсоод ус нутгийнхан хоромхон зуур цугларч хар санаат хааныг угтаж дарахаар өдөржин шөнөжин зөвлөлдөж гэнэ. Тэгээд усанд матар адил, элсэнд арслан адил эрэмгий зоригт гурван зуун баатар эрсийг Настын хүү Нарангэрэлтээр удирдуулан явуулах болов.

Татах (татаж авах): Ш.Шажинбат-Алтан замагт буу

No comments: