Friday, January 13, 2012

E-book #48: "Бизнес санаагаа хөгжүүл" гарын авлага

«Бизнес санаагаа хөгжүүл» (БСХ) гарын авлага нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" (БЭБХ) хэмээх олны үнэлэмж авсан хөтөлбөрийн өргөтгөл болон бэлтгэгдсэн байна. БЭБХ бол бизнес төлөвлөгөө зохиох, үйлдвэрийн газар амжилттай байгуулах ба бизнесээ илүү ашиг орлоготой болгоход нь хүмүүст туслалцаа үзүүлдэг, алхам алхамаар ахиулан сургах хөтөлбөр юм. Энэхүү гарын авлага нь бизнесээ эхлэхийг зорьж байгаа хүмүүст бизнес санаанууд олох, улмаар амжилттай бизнес хөгжүүлэх үндэс болж чадахуйц бизнес санааг сонгож авах зорилгоор шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь туслах болно.

Гарын авлага нь өөрийн гэсэн ажил хэргээ эхлэхэд тань шаардагдах бизнес санаануудыг бодож олох ба хамгийн боломжтойг нь сонгох үйл явцад таныг хөтлөн чиглүүлэх болно.

Энэхүү гарын авлага дараах тохиолдлуудад танд тусална:

  • Бизнес санааг чухам юу амжилтад хүргэдэг тухай ойлгох;
  • Үйлдвэрлэл эрхлэгч болохын хувьд та өөрийнхөө дадлага чадварын ба туршлагын үнэлгээ хийх;
  • Хэрхэн яаж илүү олон боломжийн бизнес санааг тодорхойлох;
  • Хамгийн тохиромжтой бизнес санааг шинжих ба сонгон авах;

Download: "Бизнес санаагаа хөгжүүл" гарын авлага

No comments: