Friday, January 13, 2012

E-book #47: Монголын шилдэг өгүүллэгүүд

ЧУЛУУН АРСЛАНГИЙН ХЭРЭГ

Урчуудын эвлэлийн... аймгийн салбарт нэг чулуун арслангийн хоншоорыг "эмчилж" байлаа. Хорь гаруй жилийн ємнє нэг "Зоригт" эр, арслангийн хоншоорыг хуга цохиж "номхтгосон" юм байжээ. Тэр зоригтон"арслангийн'' хоншоорыг тvлээний сvхээр ганцхан далайлтаар хэмх цохисон байхад, одоо тvvнийг сэлбэх гэж хоёр сайн барималч хорь хоног оролдож байж хоншоортой болголоо.
Олон зуун нас насалж, олон юм vзэж, хорин хэдэн жил хоншооргvй байхдаа турж vхээгvй тэр арслан одоо ч бvр алзахаа байж, орчлон дээр мєнхжих нь тэр билээ. Ард тvмэн тvvх соёлынхоо дурсгалт зvйлийг ингэж нандигнаж байдаг. Гэтэл хориод жилийн ємнє тvvх дурсгалын зvйлийг сvйтгэж байсан хvмvvс бий. Тэд чухам ямар хvмvvс байсныг єєрийн олж мэдсэний хирээр тодорхойлон бичих гэж оролдъё.
Єєрсдийгєє юм юмны захаас гадарладаг гэж vздэг хоёрын зэрэг хvнийг би мэдэх юм. Энэ хоёр одоо амьд мэнд яваа л байх.
Мань хоёр тэр vед 35-45 насны хvмvvс байсан юм. Тэр хоёр орчин цагийн ном ярьсан ч, бурхан багшийн ном ярьсан ч ярьж л байдаг. хулгай ч ярьдаг, машин ч мэддэг, мал ч мэддэг. Юу ч бол юуг чалчиж чаддаг байжээ.
Чалчихдаа, магтаж ч чаддаг байлаа. Мэдэмгий чадамгай гэгчид маань тоолж болшгvй олон юм гадарладаг боловч тодорхойхон мэддэг нэг ч юмгvй ажээ. Тэр хоёр ам хэлээрээ бол гал ус хоёр шиг нийцдэггvй байсан боловч vнэндээ гал ус хоёр биш хоёул "бохир ус" байсан юм. Тэр хоёрын угийн нэр Тунсаг, Пунцаг боловч нутаг усныхан пийсvv Тунсаг, Пийдаал Пунцаг гэдэг байжээ.

Татах (татаж авах): Монголын шилдэг өгүүллэгүүд

No comments: