Friday, January 13, 2012

E-book #46: Стивен Кинг-«Тамхинаас гарцгаая!» корпораци

Тэд Кеннедигийн нисэх буудлын бааранд огт санамсаргvй таарсан билээ.
-Жимми юу? Жимми Маккэн мєн vv?
Хамгийн сvvлд Атлантад болсон vзэсгэлэн дээр уулзаснаас хойш хичнээн ч удсан юм бэ дээ! Жимми тэр цагаас хойш нэлээд таргалсан ч гэлээ толиотой харагдаж байлаа.
-Дик Моррисон шив дээ?
-Яг зєв. Дажгvй харагдаж байна шvv гээд тэр хоёр гар барьцгаалаа.
-Чи ч гэсэн гэж Маккэн хэлсэн ч гэлээ тийм биш гэдгийг нь Моррисон сайн мэдэж байв. Мань эр дэндvv их ажиллаж, тэр хэмжээгээрээ идэж ууж, тамхи татдаг хvн.
-Хvн тосч байгаа юм уу, Жимми?
-Yгvй ээ. Зєвлєгєєнд суухаар Майами руу нисэх гэж байна.
-«Крэгер ба Бартон» компанидаа ажиллаасан хэвээр vv?
-Тийм. Би чинь компанийхаа дэд ерєнхийлєгч болсон шvv дээ.
-Пєєх, ёстой лут. Баяр хvргэе. Хэзээнээс тушаал дэвшээв гэж Моррисон лавлах зуураа ходоод нь гэнэт эвгvй болсон нь атаархсаных биш гэж єєртєє итгvvлэх гэж оролдов.
-Наймдугаар сараас. Гэхдээ миний амьдралд vvнээс ємнє ч маш их зvйл єєрчлєгдсєн л дєє. Єєрчлєгдсєн зvйлс нь чиний сонирхлыг татаж магадгvй юм.
-Мэдээж, надад сонин байлгvй яахав.
-Би ёстой балардаг дээрээ тулчихаад байсан юм гээд Маккэн ярьж гарав.-Эхнэртэйгээ муудалцаад, аав маань зvрхний шигдээсээр нас барж, дээр нь аймшигтай бєгшvvлж ханиалгадаг болчихсон байсан. Тэгсэн чинь нэгэн єдєр Бобби Крэгер миний єрєєнд орж ирээд надтай илэн далангуй, шидэмгий ярилцлаа. Юун тухай ярьсныг чи гадарлаж байгаа биз дээ?

Татах (татаж авах): Стивен Кинг-«Тамхинаас гарцгаая!» корпораци

No comments: