Friday, January 13, 2012

E-book #45: Стивен Кинг-Шоушенкийн шоронгоос оргосон нь

Би бол хаанаас ч юу ч олж чаддаг нэгэн. Тамд очоод чөтгөр аваад ир гэсэн ч чадна гэж мэд.

Над шиг залуус Америкийн бүх шоронд бий. Тамхи гэсэн үү? Май тамхи! Хүүхдийнхээ төгсөлтийн баяр, төрсөн өдрөө, эсвэл зул сарын баяр ч юмуу, үгүй бол бүр ямар ч шалтгаангүй зүгээр л брэнди уумаар байна уу? Бололгуй яах вэ, май!

Би дөнгөж хорьтой байхдаа Шоушенкийн шоронд орсон ч эндэхийн «халуун дулаан хамт олон» доторх хийсэн хэрэгтээ огтхон ч харамсдаггүй хуруу дарам цөөн хүмүүсийн нэг. Би хүн амины хэрэгтэй. Өөрөөсөө гурав эгч эхнэрээ чамлахааргуй мөнгөөр даатгуулж байгаад хадам аавын хуримын бэлэг болгож өгсөн «Шевроле»-гийн тормозыг нь гацаачихсан юм. Уг нь бүх зүйлийг нарийн тооцсон л доо. Гэвч эхнэр маань хөрш эмэгтэйг жаахан хүүхэдтэй нь Кастл Хилл хүртэл дөхүүлэхээр замаасаа авна гэж хэн мэдэх вэ дээ? Тормоз миний тооцоолсноор гацахад машин давааны уруу замдаа таарсан автобуснуудыг шахан хурдалсан. Хожим нь гэрчүүд машин дайны баатруудын хөшөөг мөргөн дэлбэрч, бамбар шиг дүрэлзэн асах хүртлээ цагт 80 км -ээс багагүй хурдтай давхисан гэцгээж байсан.

Мэдээж би өөрийгөө баригдана гэж тооцоолоогүй ч баригдсан юм. Тэгээд л энд ирсэн. Мөн мужид цаазаар авах ял заадаггүй ч тойргийн прокурор намайг гурван удаа цаазаар авахуулах хэрэг хийсэн гээд гурван удаа бүх насаар минь хорих ял оноочихсон. Ингэснээрээ би цагаадах ямар ч боломжгүй болсон юм. ШҮҮГЧ миний үйлдсэн хэргийг «аймшигтай хэрцгий бөгөөд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй бузар хэрэг» гэсэн. Магадгүй үнэхээр тийм ч байсан байж болох юм. Гэхдээ одоо бол ямар ч байсан бүх зүйл ард хоцорчээ. Та хусвэл Кастл Рокийн хуучин сонинуудаас миний талаар бичсэн томоос том гарчиг, зураг бүхий нийтлэлүүдийг олж уншиж болох ч надад итгээрэй, миний хийсэн хэрэг бол Гитлер, эсвэл Муссолини хоёрын үйлдсэн зүйлс, Холбооны мөрдөх товчооны ашигладаг башир аргуудын дэргэд юу ч биш юм шүү.

Татах (татаж авах): Стивен Кинг-Шоушенкийн шоронгоос оргосон нь

1 comment:

Б. Даваажаргал said...

Сайн байна уу? энийг татах Link ийг засаад өгөөч :)