Friday, January 13, 2012

E-book #41: Ш.Гаадамба-Багын явдал (хошин тууж)

БИ

-Энэ чинь хэн бэ? Янжингийн *Босоо ороолон* мєн шив дээ!
-Юун *Босоо ороолон* гэж!.. энэ чинь гавьяат жvжигчин Тємєрсvх шvv дээ.
-Тэгвэл энэ маань бvр хvн болчоо шив дээ!
-Хvн болохгvй юу болох ёстой байсан юм?
-Чи мэдэхгvй ээ! Хvн боломгvй хачин зvггvй гайхал байсан юм!

/Бvжгийн жvжиг vзэгчдийн ярианаас/

Нээрэн ч та нар миний багын явдлыг мэдэхгvй байх. Би ийм жаал байсан юм.
Намайг Тємєрсvх гэнэ. Янжингийн *Босоо ороолон* ч гэнэ. Бас *Ийрэл саарал* ч гэнэ.

Тємєрсvх гэдэг нь манай нагац євєєгийн єгсєн нэр гэж ээж хэлдэг юм. Єндєр євєє надад яагаад тийм нэр єгснийг мэдэхгvй. Манай том сvх огт иргvй мєлгєр мєртєє тvлээ хагалахад их сайн даадаг зузаан тємєр сvх байсан юм. Бодвол намайг тєрєєд єлгийтэй хэвтэж байхад євєє надад нэр єгєх гээд ийш тийш хартал манай том сvх нvдэнд нь тусаад надад Тємєрсvх гэдэг нэр єгсєн болов уу.

Янжингийн *Босоо ороолон* гэдэг нэр хэн єгснийг бvv мэд! Хамар хашааны Дондог євгєн л єгсєн байж магадгvй юм. Тэр євгєн намайг дандаа л тэгж нэрлэдэг байсан сан. *Босоо ороолон* гэж чухам юу байдгийг би мэдэхгvй боловч энэ vг *тамтаггvй зvггvй жаал* гэсэн утгатай томчуулын этгээд хачин vгийн нэг байх.

Татах (Татаж авах): Ш.Гаадамба-Багын явдал (хошин тууж)

No comments: