Friday, January 13, 2012

E-book #40: Жорж Орвелл-Амьтны ферм

" Амьтны ферм " туужид албан тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй тулаан, өндөр албан тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй бидний монголчуудын хувьд улс төрийн тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсооход зарим талаар сургамж болох төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд эрх биш нэгийг бодогдуулах болов уу.

Тухайн үедээ утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг" Эзэн - фермерээ эсэргүүцэн боссон мал амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц егөөджээ " гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь " Амьтны ферм " нь хорьдугаар зууны улс төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ.

" Амьтны ферм " тууж нь анх 1945 онд хэвлэгдсэнээсээ хойш 1988 он хүртэлх 43 жилийн 27-д нь дахин дахин хэвлэгдэхдээ 19 жилд нь, жилд 2-3 удаа хэвлэгдэж нэг ээлжиндээ хоёр саяаас дээш хувиар борлогдож байсныг, мөн жараад онд орос орчуулгыг нь хуучин Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсад нууцаар уншиж байсныг тус тус дурьдахад энэ номын үнэ цэнэ ойлгогдоно бизээ.

Татах (Татаж авах): Жорж Орвелл-Амьтны ферм

No comments: