Friday, January 13, 2012

E-book #4: А.Дюма-Монте Кристо гүн 1-р боть

Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гүн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гүрэнд үе үеийг дамжин алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг.

Манай ахмад үеийн орчуулагч нарын чамлалтгүй хөлсөө гоожуулж сэтгэл гаргасны ачаар уншигчид маань дээрх романуудаас нь эх хэлээрээ уншин, амтанд нь орж, олж аваагүй нэгэндээ дамжуулан гялайлгаж явсан цаг саяхан шиг билээ. Яагаад ч юм одоогоос хориод жилийн өмнө уншигчид, ялангуяа залуучууд маань өөрийн зохиолчдын ч бай, орчуулгын ч бай гарсан ном болгоныг алгасалгүй шимтэн сонирхдог байгаа юу даа гэсэн бодол төрөх юм.

Энэ бүгдийг эс өгүүлэн зохиолын тухай хэдэн үг хэлсү. «Монте кристо гүн» романыг бичих санаа 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Плонез арал дээр ан хийж явахад нь төрсөн юм гэдэг. Хажууханд нь Ўайсан «Монте кристо» гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирэнгээ, чухам юуны тухай бичихээ товлоогүй мөртөө хэвлэлийн газартаа ийм нэртэй зохиол бичнэ гэсэн гэрээ хийчихжээ. Ингэж байтал, Парисын цагдаагийн газрын хуучин данс бичгийн захирагч Жак Пешегийн «Дурсамжаас» нөгөө бичих романыхаа гол санаа, зангилааг санамсаргүй олоод авсан байна.

1807 онд Парист гуталчин залуу Франсуа Пико гэдэг даржин эр амьдарч байж. Амь зуулгаар тааруухан тэр эрд, аз болоход сүйлсэн бүсгүйнх нь инжинд зуун мянган франк ирэх болжээ. Нэгэн удаа Пико ам алдан энэ тухайгаа гурван танилдаа болон цуг сууж байсан гуанзны эзэн Лупианд ярьчихжээ. Пиког явангуут, угийн жөтөөч, өөдгүй санаатай Лупиан, Пиког цагдаагийн газар гүтгэж, хуримы нь хийлгэхгүй болгочихъё гэдэг санааг цаадуулдаа хэлжээ. Тэгээд цагдаагийн комиссарт «Пико бол английн тандуул» гэсэн ховын бичиг хүргүүлжээ. Хөөрүү комиссар хуурамч ховыг сохроор итгэж, тэр дор нь эзэнт улсын цагдаагийн яамны сайдад дамжуулан илтгэснээр Франсуа Пико долоон жилийн турш сураггүй алга болсон байна.

Тэр нь тагнуул туршуул гэгдэн тулгагдаж Фенестрел цайзад ял эдэлж байхдаа үхлүүт өвчтэй нэгэн итали гэлэнг сэтгэл гарган тойлж байсны хариуд цаадах нь Милан хотод нуусан алт, үнэт чулуун эрдэнэсээ түүнд гэрээслэн өв болгожээ. Напелеоны эзэнт улсыг унасны дараа Франсуа тэр эрдэнэсийн сангий нь эрж олоод, Парист өөр нэрээр эгэн ирсэн ба©на. Гэтэл сүйлсэн бүсгүй нь хоё° жил хүлээж байгаад гуанзны эзэн Лупиантай гэрлэснийг дуулжээ. Өөртэй нь хэн ингэж, хатуугаар «тоглосныг» хар аван гадарласан Пико итали ламын дүрд хувилан Нимд очиж, Лупианы гуанзанд сууж байсан гурвын нэг байсан боловч булай «тоглоомд» оролцохгүй гэж татгалзсан Антуан Аллютой уулзаж, ховор сайхан очир эрдэнэ бэлэглэн байж, бусад хүний нь нэрийг хэлүүлжээ. Энэ үеэс эхлэн Пико өшөөгөө авахаар хатуу шийдсэн байна.

Удалгүй Парис хотын «Урлагийн гүүрэн» дээрээс Шамбарал Лупианы хамсаа гэгчийн хүүр олдоход, түүнийг алсан чинжаалын бариул дээр «Анхных нь» гэж сийлсэн байжээ. Тэгтэл ч Лупианд гай түйтгэр нүүрлэж, гуанз нь шатан, хүү нь шоронгийн хадаас болж, охин нь цөллөгөөс оргосон ялтантай гэр бүл болсон нь илэрчээ. Дараа нь Лупианы хоёр дахь хамсаа Солари хорлогдон амь тавихад, авсан дээрээс нь «Хоёр дахь нь» гэсэн бичиг олдсон байна. Эцэст нь, нэгэн үдэш, нүүрэндээ багтай хүн Лупианыг гудамжинд зогсоож, нүгэл нь нүдээрээ гарч байгааг сануулжээ. Гуанзны эзэн «Бурхан намайг гэсгээн цээрлүүлсэн» гэж хэлэхэд нь нөгөө танихгүй хүн ч чухам хэн болохоо хэлжээ. Хайр найргүй өшөө авахаа тангарагласан Пико ч санасандаа хүрч, Лупиан «Гурав дахь нь» болсон байна.

Хэрэг явдал үүгээр дууссангүй. Нөгөө долоон булчирхай, найман найлзуурхайгаа Пикод тоочсон Антуан Аллю, түүний мөрийг мөшгөн, анаж яўсаар эцэст нь өшөөг өшөөгөөр авч, түүний аминд хүрчээ. Энэ бүгдийн тухай Аллю амьсгаа хураахынхаа өмнө нүглээ наманчлан ламд ярьснаар сайхь түүхийг цагдаагийн газар дансандаа тэмдэглэн авчээ.

Татах (Татаж авах): А.Дюма-Монте Кристо гүн 1-р боть

1 comment:

chinsetgel batnasan said...

яасан гоё блог вэ? баярлалаа