Friday, January 13, 2012

E-book #33: Corel Draw программын өөрөө сурах бичиг

Өнөө үед компьютер ашиглан хэвлэлийн эх бэлтгэх нь маш энгийн үзэгдэл болжээ. Учир нь компьютерийг ашигласнаар ажлын цаг багасаж, эдийн засгийн хэмнэлт гараад зогсохгүй чөлөөтэй, өндөр түвшины дизайнтай бүтээл хийж чаддагт байгаа юм. Иймээс ирээдүйд дизайнер болох хүний хувьд компьютер нэн чухал ажлын багаж болоод байна.

Энэхүү .Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг. Номыг судалснаар компьютер ашиглан дизайн хийхэд хэрэг болох үндсэн 3 программ хангамж (Photoshop, Corel Draw, Pagemaker) болон сүүлийн үед маш ихээр хэрэглэгдэж байгаа Web Design-ны тухай зэрэг олон зүйлийг сурч болох юм. Уг номонд ашиглагдах дүрс, зураг,текст зэргийг CD-ROM-д суулган бэлдсэн болно.

Энэ материалуудыг ашиглан, бүлэг бүрийн ажлыг эхнээс авахуулаад шат шатаар гүйцэтгэснээр программ хангамжийн үндэс болон практик ажлын дараалал, үйл явцад суралцах болно.

Энэхүү номыг уншиж судлахад хамгийн чухал нь маузаа барин, компьютерийнхаа гарын товчлуурыг дарж үзэн, алдаа гаргасан ч бүхий л зүйлийг өөрийн гараар туршиж үзэн гүйцэтгэх явдал юм. Уг номыг судлахдаа зүгээр л хүний хийсэн зүйлийг харсан төдийхнөөр бол танд онцгой ахиц гарахгүй. Бүгдийг өөрийн гараар хийж үзэх нь чухал юм.

Энэхүү номын агуулгыг бүгдийг сайтар ойлгон, программ хангамжийн үндсийг сурснаар, өөсдийнхөө дизайн зохиох чадвараа сайжруулж чадах болно.

Дизайнд энэ зөв юмаа гэсэн хариулт байхгүй. Би дизайн гэдэг юманд өөрийн биеээр суралцах ёстой гэж бодож байна. Ном , сэтгүүл, мөн гудамж талбайн реклам самбарт энэ маш сайн болжээ гэж бодсон дизайн тааралдвал, чухам үүний юу нь сайн болсон байна вэ гэдгийг сайн бодож үзээрэй. Тэгээд эхлээд уг дизайныг дууриагаад өөрөө хийж үзээрэй. Сайн болсон дизайныг дууриах нь маш чухал байдаг. Түүний дараа уг дизайнд өөрийнхөө санааг бага зэрэг нэмж өгснөөр улам сайн дизайныг хийж чадах болно.

Энэхүү .Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг. Номыг ашиглан, компьютерийн график дизайны үндсийг сурсан та бүхэн ирээдүйд монголын дизайны шинэ эринг тэргүүлж явах гарамгай сайн дизайныг бүтээн, амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.

Зохиогч

Хаяши Кимихико

Download: Corel Draw программын өөрөө сурах бичиг

Download: Хичээл нь буюу загвар, жишээ файлууд