Friday, January 13, 2012

E-book #29: КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

Өнгөрсөн долоо хоногт нэг залуу надаас "Намайг Улам-Оргих багш компьютерийн ямарч соёлгүй гэж загнаад байх юм, компьютерийн соёл гэж ингэхэд яг юу юм вэ?" гэж асуусан юм. Тухайн үед ямар соёл байдаг юм гэж хариулсан боловч бодоод байхнээ компьютерийн соёл нь нэлээд чухал зүйл болох юм шиг.

Ямар ч байсан компьютерийн соёл гэхээр компьютерийн талаар хэр мэддэг тэр мэдлэг хамаагүй юм байна. Харин хүн болгон өнөөдөр тодорхой хэмжээгээр компьютерийг ашиглаж байгаа бүр хэтрүүлж хэлбэл түүний ажил хөдөлмөр компьютерээс тодорхой хэмжээгээр хамаарч байгаа.

Иймээс тухайн хүн компьютертэй хэрхэн харилцаж чадаж байгаагаас түүний ажлын бүтээлч чанар тодорхой хэмжээгээр хамаарна. Тэгэхээр компьютерийн соёл гэхээр ерөөсөө хүн компьютертэй хэрхэн харилцаж, хэрхэн түүнийг ашиглаж чадаж байгаагаас л хамаарах байх гэж бодож байна.

МУИС, ФЭС - С.Баяртайван

Download: КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

No comments: