Friday, January 13, 2012

E-book #28: Эхчүүдийн сурах бичиг

Эх орны ирээдүй-үр хүүхэд маань эрүүл чийрэг, зөв бойжиж хүмүүжих нь юуны өмнө эцэг эхээс хамаарна.

Хүүхдийн эрүүл мэндийн төлөө дөчөөд жил бие оюунаа зориулсан миний бие хүмүүний ертөнцийг ариун цагаан сүүгээрээ амилуулан тэтгэгч эхчүүддээ туслахыг хичээж, хүүхдийг эрүүл бойжуулах талаар өөрийн ажиглалт, туршлага, эрдэмтэд, судлаачдын судалгаа, ном судрыг үндэслэн энэ номыг бичихдээ хүүхдийн өвчний цогц менежментийн эхчүүдийн сургалтын гарын авлага болгохыг зорилоо.

Энэ ном хүүхдийг эрүүл бойжуулахад үндэс болсон хүүхдийн хоол, асаргаа, урьдчилан сэргийлэх тарилгын тухай болон хүүхдэд элбэг тохиолддог амьсгалын цочмог халдвар, суулгалт өвчин, чихний өвчин ба халууралттай хүүхдийг эх гэрээр хэрхэн асарч эмчлэх, тураал, цус багадалт, рахит зэрэг суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай бичсэн үндсэн 4 хэсэгтэйгээс гадна эхчүүдийн бие дааж уншиж сурахад 5, 6-р хэсгийг зориулсан болой. Номыг ойлгомжтой болгон тайлбарласан 60 гаруй зурагтай.

Профессор Д.Малчинхүү

Download: Эхчүүдийн сурах бичиг

No comments: