Friday, January 13, 2012

E-book #27: Та ээж боллоо

Залуу эцэг эхчүүдэд зориулав.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй хүн бие бялдар, оюун санаа бүрэн төгс эрүүл байх тухай цогц ойлголт билээ. Энэхүү номондоо нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг хэсэг болох эсэн мэнд амаржихуйн түгээмэл тохиолддог, эцэг эхчүүд анхаарвал зохих асуудлуудыг оруулахыг зорилоо.

Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед эхийн болон урагийн бие махбодод ямар өөрчлөлт гардаг, энэ үеүдэд голчлон тохиолддог эмгэгүүд, тэдгээрийг хэрхэн таньж илрүүлэх, яаж урьдчилан сэргийлэх талаар та бүхэнд мэдлэг өгнө. Хамгийн гол нь та бүхэнд хүргэх энэ мэдээллийг оюун ухаандаа хурааж төрөх хүүхэд, төрсөн эх, шинэхэн гэр бүлийн ширээний ном байгаасай гэж хүсч байна.

Номыг бэлтгэхэд цаг зав, эрдэм мэдлэг, хөрөнгө мөнгөөр туслалцаа үзүүлж, олны хүртээл болгох боломжийг олгосон, хамт ажиллагсад, хандивлагчид, хэвлэлийн Адмон компани, багш Д. Янжинсүрэн, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье. Та бүхэнд эрүүл энх төрж, үр хүүхдээ эсэн мэнд бойжуулахыг хүсч, монголын үрс маш олон болтугай гэж ерөөе !.

Их эмч Самбуу овогтой Оюунцэцэг

Download: Та ээж боллоо

3 comments:

Jargalan Purev said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Энэ номыг дахиж оруулж өгөөч. Линк нь устсан байна. Баярлалаа.

realtorgr8 pietra said...

Энэ номыг дахиж оруулж өгөөч. Линк нь устсан байна Help pls