Friday, January 13, 2012

E-book #25: Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн бүртгэл

Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн бүртгэл нь эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийнхээ өсөлт хөгжлийг хянах, шалгахад зориулсан өрхөд суурилсан хэрэгсэл юм. Зорилго нь эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн байдлынтухай мэдээллийг тогтмол олгосноор тэднийг хүүхдийнхээ бүрэн дүүрэн өсөлт хөгжлийг хангахад шаардлагатай дадал, чадвартай болгоход оршино. Өсөлт хөгжлийн бүртгэл нь хүүхдэд 2 хувь байх ёстой бөгөөд 1 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдад буюу өрх гэрт, нөгөө хувь нь эрүүл мэндийн байгууллагад хөтлөгдөнө. 0-35 сартай хүүхдүүд сар бүр, 36-59 сартай хүүхдүүд жил бүрийн 2, 5, 8, 11 дүгээр саруудад тогтмол өсөлтийн хяналтад хамрагдана.

Хүүхэд болгон эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжлийн дэмжлэг, хүүхэд хамгааллын үйлчилгээнүүдийг цогцоор нь авч байх ёстой юм. Энэ нь таны хүүхэд хугацаандаа урьдчилан сэргийлэх тарилга болон сар бүр өсөлтийн хяналтанд хамрагдаж байх, насандаа тохирох үйлдлүүдийг хийж чаддаг байх, үүнийг нь эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэж дэмжлэгийг байнга үзүүлж байх, оршин суугаа газартаа бүртгэлтэй байж, шаардагдах үйлчилгээг авч чаддаг болохыг хэлж байгаа юм.

Download: Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн бүртгэл

No comments: