Friday, January 13, 2012

E-book #22: Владимир Обручев-Санниковын газар

Санниковын Газрын дээгүүр Горюнов, түүний нөхдийн аялсан адал сонин түүхийг залуу уншигч та уншиж танилцаад "Умард туйлын тэнгисийн дунд алдарсан ийм газар үнэхээр байдаг юм уу, энэ ном чинь шинжлэх ухаан уран зөгнөлийн роман юм байгаа биз дээ?"... гэж асууж болох юм.

Уншигчийн энэ асуултад: ийм үл мэдэгдэх газар дээрх аяллыг үнэндээ санаанаас зохиосон юм гэж зохиогч хариулна.

Санниковын Газар гэж одоо байна уу, үгүй юу? гэсэн асуултыг зөвлөлтийн Арктикийн шинэ судалгаа нэгэнт шийдвэрлэж: Санников, Толль нарын ажигласнаар ийм газар зуу гаруй жил оршин тогтож байгаад саяхан алга болсныг тодорхойлжээ. Манай туйлын шинжээчдийн судлан шинжилсэн Мөсөн далайн дорнод хэсэгт олон хөвмөл арал олджээ. Мөсөн далайд хөвмөл мөсөн арал байдаг тухай 1899 онд адмирал С.О.Макаровын хийсэн ажиглалт дүгнэлтийг зөвлөлтий эрдэмтдийн шинэ судаогаа баталлаа. Адмирал Макаров Шпицберген гэдэг том арлаас хойт зүг хөвж явахдаа тэнгисийн мөсөн дунд үл мэдэгдэх нэгэн арал харжээ. Адмиралыг дагалдан явсан хүмүүс тэр арал дээр том том үхэр чулуу, хайрга олж үзэж, мөс нь тэнгисийнх биш, давсгүй цэнгэг усных болохыг мэдэж авчээ. Энэ нь мөстөлтийн хязгаар болсон Шпицберген арлаас тасран урсаж ирсэн асар том мөсөн уул гэж Макаров тогтоосон байна.

Тэнгист урсан орж ирсэн мөсөн гол бүхий уулархаг мөс ханзрахад усргал даган нэг газраас нөгөө газар луу нүүн хөвдөг байна. Жишээ нь 1939 онд Генриэтта арлаас хойт зүгт хоёр том мөсөн уул ажиглагджээ. 1946,1948, 1950 онд зөвлөлтийн нисэгчид өндөр өргөрөгт нэлээн том талбай бүхий гурван хөвмөл мөсөн арал нээжээ. Тэр арлууд дээр мөсөн толгод, уул, мөс цас хайл х үед үүссэн гол горхи, нуур, асар том үхэр чулуу байгааг нисэгчид олж харжээ. Энэ хөвмөл мөсөн уулс Франц-Иосифын Газар, Умард газар, Канадын олтригоос элтрэн тасарч, хайлан хайлтлаа хэдэн жилээр тэнгисийн урсгал даган хөвдөг байна гэж зөвлөлтийн эрдэмтэд нотолсон байна.

(Жич: Агуу алдаатай ном байна, засч амжсангүй уучлаарай. Шивсэн хүн нь сампиндчихсан бололтой.)

Татах (Татаж авах): Владимир Обручев-Санниковын газар

No comments: