Friday, January 13, 2012

E-book #15: Жек Лондон-Call of the wild (тууж монгол хэлээр)

Америкийн нэрт зохиолч Жек Лондон (1876-1916) амьтдыг дүрсэлсэн дэлхийн уран зохиолын дээжис болон алдаршсан энэ тууждаа зоригт, ухаантай Бэк нохой хүний халуун хайр энхрийлэлд бүүвэйлэгдэж байсан зөөлөн уур амьсгалтай Өмнөд нутгаас алтанд амиа тавьж аз туршсан шуналтай хүмүүсийн гарт орж эрчилгүй Умард нутгийн хахир хүйтэнд хаягдан цэвдэг дотортой хүмүүсийн гар дамжин зүйргүй их зовлон зүдгүүр гэтлэн амьдрахын төлөө нугаршгүй тэмцлийн учрыг биеэр амсан мэдэрч байгааг үзүүлжээ. Тэрчилэн амьтай голтой бүхнийг өрөвдөн хайрлах сэтгэлээ таягдсан этгээд хүн гэдэг эрхэм нэр, мөн чанараа алддагийг, мөн нохой шударга, сайхан сэтгэлтэй хүнд татагдан түүний дотнын анд, үнэнч туслагч нь болж чаддагийг харуулсан байна.

Энэ туужид нохойны зан авирыг янз бүрийн нөхцөл байдалд атаархам чадварлаг дүрслэн гаргажээ.

Уг тууж нь хүний оюуны болон биеийн чадвар шавхагдашгүй хийгээд амьтдыг ямагт хайрлаж, хүнлэг ёсоор хандаж байхын чухлыг сургамжилжээ.

Монголын уншигчид Ж.Лондоны "Цагаан соёо", "Нүүрэндээ сорвитой хүн", "Амьдралыг хайрлах ухаан", "Догшин араатан", "Сарны хөндий" зэрэг шилдэг бүтээлүүдийг нь эх хэлээрээ амтархан уншдаг билээ.

Татах (Татаж авах): Жек Лондон-Call of the wild

1 comment:

aiso said...

wow..thank you ;))