Friday, January 13, 2012

E-book #13: Ц.Ууганбаяр-Шулмын инээд (аймшгийн өгүүллэгүүд)

Зохиогчийн үг:

Айдас гэж юу вэ? Та айх дуртай юу? Яагаад айх дуртай байдаг вэ?

...Айдсыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн хүн л амар тайван байдал, аз жаргалынхаа үнэ цэнийг мэдэрдэг. Айдсын мэдрэмжийг амсаагүй, айж түгшиж үзээгүй хүн байдаггүй гэсэн. Айдас хаа сайгүй бий.

Шөнө хөнжилдөө ороод унтахад чинь , зүүд нойрон дундаа хөвж явахад чинь, өглөө босоод нүүрээ угааж, хоолоо идэхэд чинь хүртэл айдас эргэн тойронд байсаар байна. Хаана оюун ухаан байна, тэнд үргэлж айдас бий. Айдас хэзээ ч салан ангижрахгүй, холдон олдохгүй.

Яагаад гэвэл төрөх үхэхийн завсар оршин буй хүн гэдэг дэндүү өчүүхэн, төгс үнэнийг мэдэхгүй “Яагаад?” гэсэн асуултыг өөртөө тавьсаар байдаг болохоор тэр. “Яагаад” гэдэг үг чиний толгойд орж ирж л байгаа бол чамд айх сэдэл бий гэсэн үг. Мэдэхгүй зүйл бүхэн араасаа айдас дагуулж байдаг болохоор хүн гэдэг бүхнийг мэддэг болтлоо айдсаас зугтаж чадахгүй.

Хүмүүс хэрвээ бүхний мэддэгсэн бол түүнд айдас гэж үгүй байх байсан нь дамжиггүй. Даанч бүхнийг мэднэ гэдэг бүтэшгүй хэрэг болохоор айдсаас зугтах биш түүнтэй нөхөрлөх гээд үзэгтүн. Ингээд олныг үл нуршиж таныг мэдэхгүйн дунд тэнүүчилсэн айдсын ертөнцийн босгоор алхуулан оруулъя. Тэгээд эцэст нь амар амгаланг хүсье.

Ц.Ууганбаяр

Download: Ц.Ууганбаяр-Шулмын инээд (аймшгийн өгүүллэгүүд)

No comments: