Friday, January 13, 2012

E-book #12: Жек Лондон-Аниргүйн цагаан дайд (өгүүллэгүүдийн түүвэр)

Жек Лондон

Баабарпедиа-аас

Jack London 1876 оны 1 сарын 12-ны өдөр Калифорни мужийн Сан франциско хотноо төржээ. Түүний аав William Chaney нь сэтгүүлч, хуульч мөн Америкийн одон орон судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан хүн байжээ. Түүний ээж Flora Wellman нь өвчтэй байсан учраас хуучин зарц байсан Үirginia Prentiss нь Jack-ыг өсгөж том болгоход нь нилээд хувь нэмэр оруулсан хүн юм. Хожим ээж John нь Flora London-той 1876 оны 7 сарын 9-нд гэрлэсэн байна. Хойд эцэг John London өмнөх гэрлэлтийнхээ 11 хүүхдийн хамгийн бага 2 хүүхдийг өөр дээрээ өсгөж байсан бөгөөд тэдний гэр бүл дундаж амьдралтай байлаа. Аав нь янз бүрийн ажил хийдэг байснаас ихэвчлэн өөр өөр газар цэцэрлэгжүүлэлтийн ажил хийдэг байлаа. Jack эцэг эхийгээ даган энд тэнд сурсаар бага сургуулиа Оакландад төгсчээ. Энэ үеэр түүний аав нь санхүүгийн бэрхшээлтэй тулгаран фермерийн ажил эрхлэхээ болин Оакландад далайн эрэг дээр нүүн иржээ. Энд ирсэнээр тэдний байдал улам ядуурч, Jack сонин тараах, мөхөөлдсөний машин дээр ажиллах, боулингийн талбайд бай өрөгч зэрэг ажлуудыг хийх болсон байна. Сургуулиа төгсөөд нэг жил болсоны дараа савлагч хийжээ. Энэхүү их ажлын жилүүддээ тэрээр нийтийн номын санд хайр дурлал, аялал жуулчлал, адал явдалтай номууд шимтэн унших болсон байна.

Oакланд-ын далайн эрэг орчим нь нилээд нэр хүнд муутай газар байлаа. Тэр мөн өөрийн гэсэн жижиг завьтай байсан бөгөөд эрэг орчмын газраа маш сайн мэддэг болсон юм. 14 настайдаа хууль бус мансууруулах бодис зөөдөг завины усан цэрэг, загасчин 2-той нийлэх болсон байна. Тэр аль хэдийн насан туршийн сонирхолоо далайд хөтлөгдөн усан цэрэг болохыг мөрөөдөж байлаа. Тэр 15 настайдаа жижигхэн моторт завь худалдан авч Далайн дун дээрэмчдийн хан хүү гэдэг хоч авсан ба мөн нэг атан хаан гэгдэх хочтой хүнтэй найзлах болсон. Нэг жилийн турш далайн дун үржүүлэгийн газруудыг дээрэмдэн, архидан хууль бус үйлдлүүд хийн амьдрах болсон. Мөн дараа нь богино хугацаанд далайн загасны эргүүлд ажиллажээ. Тэр хэдэн долоо хоногийн турш очих газаргүй байж байгаад Oakland-даа буцан ирж хэсэг хугацаанд хийх ажилгүй байжээ.

1893 оны 1 сарын 12-нд далайчин Sophie Sutherland-д биеийн хүчний ажил, далайчин болон завь татагчаар ажиллахаар гэрээ хийжээ. Тэр хөлгийн тавцан дээр нэг ширүүн зодооны дараа өөрийн байр сууриа олж ван далайн аялалдаа сонирхолтой байх болжээ. Тэрээр Япон сибирийн тайгаар аялжээ. 1983 оны намар Оакланддаа буцаж ирэн суурин амьдрахаар шийджээ. Тэр сонинд нийтлүүлсэн японы ойролцоохь далайн салхины талаар өгүүлэлдээ шагнал хүртэн мөн орон нутгийн сонингуудад нийтлэлүүд гаргах болжээ. Тэр хэд хэдэн нэг төрлийн ажил хийх гэж үзсэн ч нэг хэвийн ажил түүнд таалагдаагүй юм. Тэр ажилгүйчүүдийн армид элсэн Sacramento-д очин дараа нь тэрээр ганцаараа АНУ-ын зүүн хэсгээр хэрэн явсан байна. Niagara Falls-д тэр баригдан 30 өдөр хоригдсоныхоо дараа Оакланддаа буцаж ирэн шал өөрөөр амьдрахаар шийджээ.

Тэр нэг жил ахлах сургуульд суран сургуулийн жижүүр зэрэг гажууд ажлуудыг хийж байсан юм. Тэр ахлах сургуулийн сонин бэлтгэн гаргаж байсан нь түүнд туршлага хуимтлуулахад асар дөхөм болжээ. Тэрээр нийгмийн ухаан болон шинжлэх ухаанд маш их дуртай байсан болохоор их зүйл уншдаг байлаа. Herbert Spencer-ын нөлөөгөөр нийгмийн талаар ярилцдага хийж илтгэл тавих болсноор тэрээр баривчлагдан анхааруулга хүртэл авч байжээ. Тэрээр сургуульд сурахаар шийдэж 3 сар бие даан суралцсаны эцэст 1986 оны 8 сард элсэлтийн шалгалтандаа тэнцэн Uniүersity of California at Berkeley-д сурах болжээ.

1987 оны 1-р сард тэрээр сургуулиа орхин зохиол бичих ажилд орсон ч түүний бүтээлүүд нь зарагдахгүй байлаа. Тэрээр мөнгөнийй шаардлагаар өмнөд Сан францискод угаалгын газар ажилласан байна. 1897 оны намар тэрээр Klondike-уруу алтны хайгуул хийхээр шийдэн 7 сарын 25-нд хэсэг хүмүүсийн хамт гаран 8 сард далайгаар яван зорисон газраа хүрсэн байна. 10 сарын 9 болтол хайгуул хийсний дараа өвөл хайгуулаа зогсоон Yukon-д өвөлжих болсон байна. Тэрээр хавар хүндээр өвчлөн нутаг буцахаас аргагүйд хүрсэн ба замдаа тэрээр эцэг нь нас барсаныг дуулжээ.

Тэрээр ямар нэгэн ажил олох боломжгүй байсан тул зохиолоо шамдан бичих болсон байна. 1898 оны 12 сарын эхээр сар тутмын Oүerland хэвлэл "To the Man on Trail," хэмээх Yukon-ы тухай зохиолыг нь 5 доллараар худалдаж авчээ. Хожим нь иймэрхүү ажлуудаа 7 доллараар зарах болсон ба 1899 оны туршид 8 нийтлэл сэтгүүлд бэлтгэсэн байна. Эдгээр хэвлэлүүдээс тэр бага хэмжээний мөнгө цуглуулах нь маш хэцүү учраас бараг л болихоор шийдэх болоод байхад нь Atlantic-ын сар тутмын сэтгүүл "An Odyssey of the North" хэмээх өгүүллэгийг нь 1899 оны 7 сард худалдан авч 1900 оны 1 сард хэвлэн, Houghton Mifflin компани түүвэр өгүүллэгүүдийг нь худалдан авч 1900 онд The Son of the Wolf -ыг хэвлэснээр тэрээр зохиолч хэвээр үлджээ.

1899-1903 оны 5 жилийн хугацаанд жилд дунджаар 24 ширхэг төрөл бүрийн бүтээл хэвлэлд нийтлүүлж байлаа. Энэ жилүүдэд тэрээр 8 роман бичсэний 5 нь Klondike-ын тухай байжээ. Эдгээр романы 2 дугаар нь түүний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд түүний нэр хүнийг дэлхийн тавцанд гаргаж ирсэн юм. Энэхүү романых нь нэр нь The Call of the Wild, a story of a dog who, taken to Alaska, reүerts to type and runs with a wolf pack буюу Зэрлэгийн дуудлага, Alaska-д очин төрөл арилжин чонийн сүрэгт нийлсэн нохойн түүх гэдэг байжээ.

Энэхүү амжилтын хажуугаар түүний хувийн амьдралд ч өөрчлөлт гарсан байна. Тэрээр ахлах сургуульд байхаасаа нэгэн охиныг хайрлан сэтгэлдээ хайрлаж явдаг байжээ. Гэсэн ч тэрээр 1900 оны 4 сарын 7-нд Еlizabeth Maddern-тай гэр бүл болон Joan, Bess гэдэг 2 охиноо 1901 болон 1902 онуудад төрүүлжээ. Тэрээр мөн энэ хугацаанд нийгмийн ажилтнууд болон эсэргүү үзэлтэй зохиолчлтой танил болсон байлаа. 1899 онд тэрээр Anna Strunsky-тай танилцаж урт урт оюун ухаан сорисон захидал бичлцдэг болжээ.

1902 оны зун тэрээр Лондон хэдэн долоо хоногийн хугацаагаар яван тэнд үзсэн зүйлсээрээ The People of the Abyss (1903) туужаа бичжээ. Тэрээр Калифорнидаа буцаж ирэн The Call of the Wild зохиолоо бичин алдар нэр нь түгэж байх үед маш хүнд хямралын цаг үе байсан бөгөөд тэрээр энэ үеийг "урт хугацааны өвчлөл" хэмээн тодорхойлсон байдаг.

1903 оны зун орон нутгийн нөхцөл байдалтай холбоотой эсэх нь тодорхойгүйгээр эхнэрээсээ салсан байна. 1904 оны 1-р сард Орос Японы дайны үеээр San Francisco Examiner-ын сурвалжлагчаар ажиллаж байгаад 6 сард буцаж иржээ. Тэрээр гэр бүл салсаныхаа төлөө шүүхэд дуудагдан эцсийн шийдвэр 1905 оны 11 сарын 18-нд гарч байжээ. Дараагийн өдөр нь тэрээр Charmian Kittredge-тай гэр бүл болсон байна. Тэр үед тэрээр сургалтын аялал хийж яваад гэр бүлээ батлуулан Кариб явсан байна. Тэрээр Калифорнийн Sonoma County дахь Glen Ellen-д насан эцэс болтлоо амьдарчээ. 1907 оны 4-р сард тэр эхнэрийн хамтаар 45 фут завиар дэлхий тойрохоор замд гарчээ. Тэд Honolulu ороод дараа нь өмнөд номхон далайгаар аялаж явах үедээ маш хүчтэй өвдөж Jack "Biblical leprosy" гэдэг халуун орны нарнаас үүсдэг өвчнөөр өвджээ. Австралид хүрэхэд тэрээр 6 сар өвдсөн байлаа. Тэрээр аялалаа зогсоон эквадорын дагуу яван 1909 оны 7 сард гэртээ эргэж иржээ. Тэрээр үүнээс хойш том фермерийн аж ахуй барих сонирхолтой болсон байна. Тэр төлөвлөн нэлээд хэсгийг нь амжуулаад байхад 1913 оны гал түймэр түүний барьж байсан аврага том чулуун байшинг шатаасан нь түүнд маш том хохирол байлаа. Тэр амьралынхаа эцсийн жилүүдэд 4 морь тэргээ унах болон Roamer нэртэй завиараа усанд сэлэх зэргээс асар их таашаал авдаг байжээ. 1912 онд New-York явж ирээд бага зэрэг усан аялал хийжээ. 1914 онд Mexico-ын Үera Cruz-уруу дайны сурвалжлагчаар ажиллахаар явсан байна. Тэрээр амьдралийнхаа сүүлийн хугацаанд хэд хэдэн удаа Honolulu явж амарчээ. Эдгээр жилүүд нь хямрал улам бүр нэмэгдэж байсан үе юм. Тэрээр цусны өвчнөөсөө болж амьдралын хэв маяг хоолны зуршилаа өөрчлөх шаардлага гарсан ч тэр үл тоомсорлон явсаар 1916 оны 11 сарын 22-ны өглөө ухаан алдсанаар тэр үдшээ хорвоог орхижээ.

Jack London 16 жилийн туршид 43 боть зохиол бичсэн бөгөөд нас барсных нь дараа нэмэж 7 боть 1933 онд хэвлэгдсэн. Тэрээр уран зохиолоос гадна нийгмийн болон төрөл бүрийн зохиолууд бичжээ. Түүний мөн хэд хэдэн ажил нь түүний намтар туужийг өгүүлсэн байдаг. John Barleycorn (1913) нь түүний намтар болон архийг хэрхэн авч үздэг байсан тухай өгүүлдэг, The Road (1907) нь түүний тэнэмэл амьдралыг өгүүлдэг, The Cruise of the Snark (1911) нь номхон далайгаар аялсан аялалыг нь өгүүлдэг. Martin Eden (1909) нь түүний зохиол бичиж байсан үеийг дүрсэлдэг. Түүний уран зохиолууд нь бүгд амьдралд маш ойрхон байдаг. Түүний нилээд олон зохиолууд нь умардын тухай өгүүлдэг байхад бас зарим нь өмнийн далайг ч илэрхийлдэг. Түүний далайн түүхийг илэрхийсэн зохиолуудаас The Sea Wolf (1904), Sophie Sutherland(1893) нар нь гол байр суурь эзэдэг. The Game (1905), The Abysmal Brute (1913) гэдэг зохиолууд нь өнгөрсөн болон ирээдүйг харуулан хийсвэр сэтгэж бичигдсэн бөгөөд түүний амьдрааас өөр маш сайн зохиолууд юм.

Түүний бүхий л зохиолууд нь өнгөрсөн, ирээдүй, далайчин, нохой, алтны хайгуулчин, тэнүүлчин индиан, пролетари аль нь ч байсан маш энгийн ойлгомжтой байдаг юм. Түүний санаа нь энгийн хэт их соёлжоогүй байдлыг их харуулдаг. Түүний 1914 оны The Strength of the Strong ном нь зэрлэг байдал нь нь уншигчдыг цочоохоос гадна заримдаа хүчирхийлэлтэй хэлбэр нь уншигчдын цөсийг хөөргөж байсан юм. Тэрээр одоо бол адал явдал, өрнөлт зохиолын шилдэгт тооцогдсон хэвээр. Тэрээр дан ганц америк байдлыг илэрхийлээд зогсохгүй нийгмийн сэдэвтэй олон бүтээл туурвисан юм. Түүний зэрлэгдүү бичгийн хэлбэр нь түүний бие болоод сэтгэл зүйн хувьд энгийн байгаагүйтэй нь холбоотой. Өөрийн хувийн амьдрал нь ч энэхүү зан араншин болон энгийнчлэх үзэлтэй нь холбоотой юм. Тэр мөн өрөвч зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан юм. Тэрээр маш олон хүний хариуцлага хүлээж тусалж дэмждэг байсан бөгөөд тэр маш мэдрэмтгий хүн байсан юм. Тэрээр цоглог цэнхэр нүд, буржгар бор үс, булчинлаг, эрэмгийн нэгэн байжээ.

Татах (Татаж авах): Жек Лондон-Аниргүйн цагаан дайд (өгүүллэгүүдийн түүвэр)

No comments: