Friday, January 13, 2012

Тормоз

Химийн том vйлдвэр дээр тvймэр гарчээ. Энд тэндгvй химийн бодистой савнууд дэлбэрээд л бөөн юм болж. Yйлдвэрийн дарга гал команд руу утасдаж vйлдвэрийн төв хэсэгт байгаа сейфнээс маш vнэтэй, чухал бодисуудын томъё бvхий хавтас байгааг аварч өгөхийг хvсчээ. Гэтэл галынх нь хэдэн эрээн цааснаас болж амиа өгдөг хvмvvс биш гээд хавьтуулсангvй. Дарга аргаа бараад 1000 ногоон өгье гэсэнд цаадуул нь өөдтэйхэн уучихаж ч болохгvй мөнгөний төлөө амиа зольдог хvмvvс биш гээд гvрийжээ. Дарга эцсийн аргаа хэрэглэж 3000 мянган ногоон өгье гэсэнд цаадуул нь дуртай дургvй зөвшөөрчээ. Ингээд хэдэн минутын дараа vйлдвэрийн дарга оффисийнхоо цонхоор харж байтал галын машин хар хурдаараа давхиж ирээд шатаж байгаа vйлдвэрийн ханыг цөм мөргөж, улангасан асах галын яг голд нь орж зогсоод галыг яах ийхийн зуургvй унтраагаад нөгөө бичиг баримтыг нь аварч байх юм гэнэ. Тvймрийг унтарсны дараа vйлдвэрийн дарга хэлсэн амандаа хvрч 3000 ногооныг өгөөд ийм их мөнгөөр юу хийх гэж байгааг нь лавлавал гал сөнөөгчид их л уурласан янзтайгаар “Юуны өмнө энэ муу хараал идсэн машины тормозыг янзална даа” гэж хариулсан гэдэг.

Сэтгэгдэлүүд:

1. guzee_ovgon | 2009-01-09 05:14:43
hehehe
2. Битмин | 2009-01-09 10:40:54
хэ хэ
Хурдан сэтгэсэн байна шүү тэр хэдэн галыхан.
Мөргөө орлоо. тэр ээмр нөхцөлд тоормосны мөнгө төсөөлдөг лутаа.
3. МОНГОЛХҮҮ | 2009-01-09 10:44:34
he he saindaa ch bish baij ee
4. ЧаБу | 2009-01-09 10:54:49
ha ha, haa haanaa l baij boloh huvilbar, hariult

No comments: