Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд

Цагдаа & Онигоо

Нэг эр эхнэртээ аймаар инээдтэй онигоо ярьж өгчээ. Эхнэр нь инээсээр байгаад өөд болчихож. Мань эрд «болгоомжгvйн улмаас хvний амь хөнөөсөн» зvйл ангиар эрvv vvсгээд шvvхдэв.
Шvvх хурал дээр нөгөө онигоогоо ярьж өгөхийг шvvгч шаардсанд ярьж өгөв. Шvvгч инээсээр байгаад элэг нь татаад vхэв. Өмгөөлөгч нь прокурортой нь хамт инээсээр байгаад чадхийв. Тэр тэнхимд сууж байсан бvгд инээсээр байгаад зурагныхаа өмнө зул асаалгажээ.
Харин зааланд хамгаалалтанд гарч байсан цагдаа нар л дараагийн гурван сарын турш нэг нэгээрээ цувран өөд болсон байна.

Коммунизмын дэглэм

Гурван залуу шоронд оржээ. Яагаад орсон тухайгаа бие биедээ ярьжээ. Эхнийх нь

-Би ажилдаа дандаа 10 минутаар хоцорч ирдэг бай­сан тул намайг санаатайгаар ажил тасалсан гэж шийтгэсэн.

Хоёр дахь нь:

-Би ажилдаа дандаа 10 минутын өмнө ирдэг байсан. Намайг тагнуул хийсэн гэж шийтгэсэн гэхэд гурав дахь нь:

-Би дандаа ажилдаа цагтаа ирдэг байсан. Гэтэл гадаадын цаг зүүсэн байна гэж буруутгасан гэжээ.

КГБ

Эзгүй тал нутагт нэгэн овоохойд өвгөн үхлээ хүлээн хэвтэж байв. Гэтэл гэнэт хаалга тогшив.

-Хэн бэ?

-Үхэл байна гэхэд өвгөн

-Ашгүй дээ. Би КГБ-ийнхэн ирж байна гэж бодлоо гэжээ.

Матаас 1

"Правда" сонин нэгэн зарлал гаргажээ. Түүндээ уншигчдынхаа захидлыг дур­тайяа хүлээн авч байна гээд захидал бичсэн хүмүүс өөрийн болон ойрын хамаатнуудынхаа нэр, овог, гэрийн хаягийг дэлгэрэнгүй бичнэ үү гэжээ.

Матаас 2

Асуулт

-Яагаад КГБ-ын тагнуу­лууд гурвуулаа ажилладаг вэ?

Хариулт

-Нэг нь уншиж чаддаг, нөгөө нь бичиж чаддаг, гурав дахь нь нөгөө хоёрыгоо хянаж байх ёстой.

Хянах цамхаг

Л.Брежнев Францад айлч­лахад түүнд зориулан Парис хоттой танилцах тусгай аялал зохион байгуулжээ. Түүнийг Елисейн ордны ер бусын танхимуудыг үзүүлсэн бо­ловч сэтгэл нь хөдөл­сөн­гүй. Луврыг үзүүлэхэд бас л тоосон шинжгүй байв. Ялал­тын арк дээр аваачихад тоо­сонгүй. Ингээд төгсгөлд нь түүний суусан сүйх тэрэг Эйфелийн цамхаг дээр ирэ­хэд Брежнев ихэд гайхсан шинжтэй

-Парис чинь есөн сая хүн амтай биз дээ... та нарт ганцхан хянах цамхаг хүрэл­цэхгүй шүү дээ гэв.

Балин хамартын өвөө

Нэг удаа Сталин ажилч­дын амьдралтай танилцахаар зүсээ хувиргаад Кремлиэс гарч гадуур явжээ. Кино теарт ортол кино дууссаны дараа Зөвлөлтийн төрийн дуулал эгшиглэж дэлгэцэн дээр Сталины зураг гарахад бүгд босч дуулав. Сталин ган­цаараа ихэд сэтгэл хангалуун сууж байтал арын эгнээний нэг хүн түүнд

-Нөхөр минь, бид бүгд тантай ижилхэн бодолтой байдаг. Гэхдээ та босвол аминд чинь өлзийтэй шүү хэмээн шивнэв.

Бодрол, бясалгал

Тулайнууд анчдаас их айдаг болов уу эсвэл билет шалгагч нараас их айдаг болов уу?
Жvжигчин «ардын» гэдэг цол авахаар болвол ард тvмэн нь энэ талаар хамгийн сvvлд мэддэг нь сонин.

Шумуулнуудын хувьд тухайн хvн ямар цусны бvлэгтэй байгаа нь онцын чухал ач холбогдолгvй.

Царайлаг сонсогч

Цэргийн сургууль. Хорт утааны баг хэрэглэж сурах хичээл.

-Анхаар, салаа хорт утааны багийг тайл.... Зааг, хөөе, та дvлий юмуу яагаад багаа тайлахгvй зогсоод байгаа юм бэ?

-Би тайлчихсан байна шvv дээ нөхөр хошууч аа, энэ байна

-Нээрээ тийм байна ш дээ. Чи чинь харин овоо царайтай сонсогч уу vгvй vv аан.

Сахал

Нэг эр эмчид vзvvлжээ. Цаадах нь тvvнийг баахан vзэж байснаа:

-Та тамхи татах, архи уух, хvvхэн эргvvлэх гурваас татгалзах хэрэгтэй болж дээ гэв.
-Yгvй эмч ээ би чинь муу ч сайн ч эр хvн ш дээ...

-За яахав, тэгвэл сахлаа хуссан хэвээр байж болно ...

No comments: