Friday, January 13, 2012

Онигоо

Байнгын vйлчлvvлэгч

Саятан эр нvглээ наминчлахаар Христийн сvмд иржээ. Ламтан:
-За хvv минь чи ямар нvгэл vйлдэв гэж ирээд яриа єрнєжээ.
-Ламтан минь би хэтэрхий харамч хvн л дээ.
-Харамч зан бол аймшигтай том нvгэл гэж Библи сударт заасан байдаг. Тэгэхээр чи сvмээс гарч явахдаа хамгийн тvрvvн таарсан хvндээ 50 ногоон єгєєрэй.
-Хамгийн тvрvvнд таарсан хvндээ 50 ногоон єгєх гэнээ?
-Тиймээ чи яг эндээс л буян vйлдэж эхлэх хэрэгтэй.
Саятан эр ламын vгэнд орж сvмээс гарч явахдаа хэн таарах нь вэ гээд л хараад явж. Гэтэл бие гэж мориор ярьвал ташаа єндєр, салтаа уужим, царай гэж лусын дагина шиг, мини банзал, єндєр єсгийтэй гутал ємссєн сайхан амьтантай таарчээ. Мань эр ч дєхєж очоод 50 ногооноо сарвайгаад:
-Май энэ болго биз дээ гэвэл нєгєєх нь харин:
-Yгvй ээ, 50 ногоон багадна. 100 хэрэгтэй гэх нь тэр. Саятан гайхаж:
-Yгvй, энэ сvмийн ламтан 50 ногоон хангалттай л гэсэн ш дээ.
-Аан тэр чинь байнгын vйлчлvvлэгч болохоор хєнгєлттэй vнээр vйлчлvvлдэг байхгvй юу даа...

Гуалин

Гадаадын хэсэг уулчид Монголын Алтайн хязгаар руу явган аялалаар явжээ. Бvтэн єдєржин явсаар орой тийш сєхєрч унатлаа л ядарцгааж. Газарчин:
-Одоо бvгдээрээ энэ гуалингаар хавцлын нєгєє талд гараад л шууд очих газраа хvрнэ. Тэнд хоол, унд, майхан бvгд бэлэн хvлээж байгаа гэв. Жуулчид хартал 500 метрийн єндєр ёроолгvй гэмээр хавцал байх бєгєєд нєгєє талд гарахын тулд зєвхєн тэр гуалингаар дамжиж гарахаас єєр аргагvй. Бvгд гуалин дээрээ халтирч 500 метрийн єндрєєс унаж гамбир болохоос айн дэмий л харахаас цаашгvй зогсоцгооно. Гэтэл хавцлын нєгєє талд хэдэн хонь туусан нэг євгєн хvрч ирээд хонинуудаа нэг нэгээр мєрлєн гуалин дээгvvр гараад байна гэнэ. Тэгтэл жуулчид:
-Євєє, бид нарын яг ингээд мєрлєєд гуалин дээгvvр зєєж цаад эрэг дээрээ гаргаад єгєєч. Нэг хvнээс 2000 тєгрєг єгье. Та 20 мянгатай болно ш дээ гэж гэнэ. Євгєн зєвшєєрч жуулчдыг мєрлєн гуалин дээгvvр гарч эхэлжээ. Тэгсээр хамгийн сvvлчийн жуулчныг єргєж явтал хєгширсєн хvн юм хойно яах аргагvй хєл нь чичрэн, эцэж цуцсандаа гуйвж дайвж эхэлжээ. Хариугvй жуулчинтайгаа хамт ундагийн даваан дээр євгєн хєєп гээд жуулчнаа хавцал руу шидчихээд хээв нэг жуулчид дээр хvрээд ирж гэнэ. Жуулчид ч яанаа ийнээ болцгоож:
-Яанаа, євєє та яаж байгаа юм бэ? Одоо яанаа? Гэвэл цаадах нь тоосон шинжгvй:
-Аа зvгээр дээ хvvхдvvдээ, євєєд нь хоёр мянган тєгрєг илvv байна уу дутуу байна уу ялгаагvй шvv дээ гэж тайвшруулжээ.

Туслалцаа

Герман. Израилаас ирсэн жуулчидтай автобус нацистуудын бєєнєєр хорих лагеруудаа аялан танилцуулж байна. Гэнэт автобус эвдрээд зогсчихов. Жолооч буун замын ойролцоох Герман айлын хаалга тогшиж, vvд нээсэн гэрийн эзэнд хандаж:
-Би энд хэдэн еврейчvvдийг бєєнєєр хорих лагер руу авч яваа юмаа. Гэтэл автобус эвдэрчихээд. Та надад тус болооч гэвэл цаадах нь мєрєє хавчин байж:
-Дуртайяа тусламаар байна, даанч надад богино долгионы зуухнаас єєр зvйл алга даа гэжээ.

Алсаас ирсэн шоглоомтой захидал

Сайн сууцгааж байна уу, хайрт аав, ээж хоёр минээ. Та хоёр намайгаа алс холын Америк руу сургуульд явуулснаас хойш би нэг хэсэг захиа бичээгvйд уучлаарай. Би алдаагаа засч энэ хугацаанд єєртєє тохиолдсон бvх зvйлийн талаар та хоёртоо нэгд нэгэнгvй бичиж байна. Гэхдээ та хоёр цаашина уншихаасаа ємнє суух хэрэгтэй шvv. Цааш нь уншихын ємнє баттай суугаачээ гэж та хоёроос хичээнгvйлэн гуйж байна. За суусан уу? Тэгвэл баярлалаа.
Ний нуугvй хэлэхэд ирээд удаагvй байхад манай оюутны байранд гарсан тvймрийн vеэр цонхоор vсэрч байгаад хєдєлгєсєн тархи, цуурсан гавал хоёр маань бараг эдгэрсэн гэхэд болно. Би эмнэлэгт хоёр долоо хоносны ачаар хараа бараг хэвийн болж толгой єдєрт дєрвєєс илvv удаа хатгуулж євдєхєє байсан. Энд харин намайг шатаж байгаа оюутны байрны цонхоор vсрэхийг тэр байрны ойролцоо байдаг эзэнгvй нохой асрах байрны жижvvр харчихаад гал унтааргч, тvргэн тусламжийг цаг алдалгvй дуудсан нь ёстой азтай хэрэг гэж би бодож байгаа. Yvнээс гадна тэр хvн намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрж байсан гэдгийг хэлэхгvй єнгєрч болохгvй байх. Тэгээд эмнэлгээс гарсны дараа байр шатаж орох оронгvй болсон гэдгийг маань мэдээд тэр хvн намайг гэртээ амьдрахыг зєвшєєрсєн. Хэдийгээр гэр нь 6 давхар байшингийн подвалд байдагч гэлээ дотроо тун тохьтой болохоор би ч сэтгэл хангалуун байгаа. Тэр их сайхан сэтгэлтэй залуу. Тийм ч болохоор бид хоёр бие биендээ сайн болж удахгvй гэрлэхээр шийдсэнээ аав, ээж та хоёртоо хэлэхгvй байж болсонгvй. Хуримаа хийх єдрєє товлоогvй байгаа ч ямар ч байсан миний жирэмсэн гэдэг нь хvмvvсийн нvдэнд тусдаг болохоос ємнє болох нь лавтай. Тиймээ хайрт аав, ээж хоёр минь би хєл хvнд болсон. Би та хоёрыгоо ачийн зулаа vнэрлэхийг эртнээс хvсч байсныг чинь мэдэж байгаа болохоор хvvхдийг минь халуун сэтгэлээр хvлээн авч намайг багад минь яаж хайрлаж, асарч байсан шигээ бєєцийлєн єсгєнє гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр гэрлэлтийнхээ ємнє цусныхаа шинжилгээг єгч гэрлэлтээ албан ёсоор батлуулах єдрєє товлох гэхээр нэг зvйл саад болоод байгаа юм. Учир юу вэ гэвэл найз залуу маань нэг сонин халдвар авчихсан байсан юм байна, тэгээд би єєрийнхєє болгоомжгvйгээс болж нєгєєхийг бас авчихсан юм. Та хоёр найз залууг маань халуун сэтгэлээр угтан авна гэдэгт би найдаж байна. Тэр маань боловсрол багатай ч гэсэн маш ажилласан залуу болохоор жижvvр хийдэг уртаас урт шєнvvдэд барагтай л бол нэг шил пивоноос хэтрvvлэлгvй ууж чаддаг сэтгэлийн тэнхээтэй эр гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Харин одоо єєртєє тохиолдсон бvхний талаар та хоёртоо дуулгасны дараа манай оюутны байранд ямар ч тvймэр гараагvй, миний тархи хєдлєєгvй, гавлын яс цуураагvй, би єєрєє эмнэлэгт хэвтээгvй, дээр нь хєл хvнд болоогvй, ямар ч эр хvнтэй сvй тавиагvй, ямар халдварт євчин тусаагvйн дээр ямар ч эрэгтэй найзгvй байгаа гэдгэээ албан ёсоор батлан хэлж байна. Гэхдээ заримдаа дэлхийн тvvх, химийн хичээл хоёр дээр хангалтгvй vнэлгээ авдааг болчихоод байгаа гэдгийг та хоёр дуулгах нь охин миний vvрэг байх. Та хоёр тэдгээр тааруу vнэлгээнvvдэд эцэг, эхийн ухаалаг, тэвчээртэй зангаар хандаж тайван хvлээж аваасай гэдгийг маш их хvсч байна. Та хоёрыг хvндэтгэсэн хайр охин Дулмаа чинь Америкаас.


No comments: