Friday, January 13, 2012

"Зодуулсан" зураг, "зодуулаагүй" зураг

Хүүхдийн хөгжилтэй түүх:

Манай эгчийн хүү одоо бэлтгэлд суугаад нусаа хацартаа нааж байна аа.

Тэр нөхрийг цэцэрлэгт явдаг байхад нь нэг өдөр гэрт нь очвоо. 4 юм уу 5 настай л байсан байх. Бид нарт цэцэрлэг дээрээ зурсан зургуудаа үзүүлж байна аа, 20-оод зураг байна.

Энэ зодуулсан зураг, энэ зодуулаагүй зураг гээд л үзүүлж байна. Заримдаа залхуураад сараачаад багшдаа гөвшүүлдэг байсан юм шиг байгаам.

Зарим зургаа энэн дээр зодууллуу яалаа гээд бодоод зогсчих юм, тэгж тэгж байснаа зодуулснаа санадаг юм шиг байгаам. Бид хэд шоолоод савж унаад байсан чинь сүүлдээ ичсэн бололтой, зарим нэг зодуулсан зургаа тайлбарлахгүй, чимээгүйхэн алгасах санаатай хурдан хурдан эргүүлээд л, зодуулаагүй зураг дээрээ удаан гэгч нь пауз аваад л...

No comments: