Friday, January 13, 2012

Анагаахын дадлагын оюутан

Туршлагатай эмч анагаахын дадлагын оюутантай хамт євчин хvлээн авч vзэж байна гэнэ. Эмчийг утсаар ярихаар дуудсан тул дадлагын оюутан бие даан хvмvvсийг vзлээ. Хэсэг хугацааны дараа эмчийг эргэж иртэл дадлагын оюутан тайлагнаж байна гэнэ.
-Таныг байхгvй хоорондуур гурван євчтєн хvлээн авч vзлээ. Эхнийх нь гvйлгээд хэцvvдлээ гэсээр ирсэн. Би тvvнд туулга єгчихсєн. Тэр хэсэг хугацаанд энэ коридороор гvйж байснаа дараа «тvй дvvрсэн хэрэг» гээд тайван яваад єгсєн. Yvнээс vзвэл туулга тус болсон гэж болох байх. Дараагийн євчтєн хєл хугарчихлаа гэсэн таяг тулсан хvн байсан. Би тvvнд бас л туулга єгчихсєн. Тэгсэн нь эхлээд таягтайгаа энэ коридороор цааш нааш гvйж байснаа дараа нь таягаа хаяаад гvйгээ яваад єгсєн. Туулга тvvнд ч гэсэн тус болсон vvнээс илхэн харагдаж байна. Гуравт нь маш хvчтэй хєхvvлж ханиалгасан хvн ирсэн. Би тvvнд бас л туулганаас уулгачихан. Тvvнд бас тус болсон бололтой тэр ханиалгачихаж ч чадахгvй томоотой сууж байгаа нь та єєрєє харж байна.

No comments: