Friday, January 13, 2012

Бүлт үсэрнэ ээ гэж ккк... аймаар

2008-12-24 17:49:38

Хэдэн сарын өмнө эхнэртэйгээ Монголын урчуудын эвлэлийн хорооны байрны (?) хоёр давхарт байдаг Тайланд ресторанд хоол идэхээр орлоо л доо.

Ресторан ямар ч үйлчлүүлэгчгүй, бид 2-оос гадна нэг гадаад нөхөр л сууж байлаа.

Тэгсэн чинь гаднаас нэг тогос шиг гоёсон нэг авгай орж ирдгийм байна. Тас хар шил зүүчихсэн, томоо бүрх малгайтай. Тэгээд л сандал суудлаас болоод л рестораны үйлчлэгчтэй жаахан түр тар хийж анхаарал татав.

Жаахан байж байтал мань нөхрийн гар утас нь дуугараад л чанга чанга ярьж гарлаа л даа. “Хөгшин нь ..... сургуулийн ой, С1 телевизийн 2 насны найр, өөр юу юу ч гэнэв сүүлийн 2 сар зад шоудаад үхлээ хатлаа энэ тэр гээд...”

Утсаараа энийгээ л 2-3 хүнтэй дахин дахин яриад л сууж байснаа гэнэт юу хатгасан юм бүлт үсэрч алдлаа шүү.

“Хөгшин нь АНУ-аас час улаан уралдааны машин захичихсан байгаа, тэгсэн чинь Монголын зам аймаар муу болохоор болохгүй, тэр машинаар 300 милээс доош хурдтай явж болдоггүй машин л гэнэ. Тэгээд ер нь машинаа болиод нисдэг тэрэг авчихдаг юм билүү. Даанч УБ-д нисдэг тэрэг Засгийн газрын ордноос өөр буучихаар газар байхгүй энэ тэр... гээд л. Бүр энийгээ бас нэг хүнтэй дахиж яриад л.

Бид 2 наана нь, цаана нь рестораны үйлчлэгч, з/б нар нь савж унаад л.

Юун хоол идэх, хамаг юм гаргахаа дөхдөг байгаа золиг чинь.

2-3 сар болчихсон болохоор нарийн ширийн зүйлсийг нь сайн санадаггүй ээ.

Зарим хүмүүс аймаар бүлт үсрэх юм аа, цэнэггүй авах юм даа хэхэхэ

Сэтгэгдэлүүд:

1. Freelance | 2008-12-25 02:09:24
Өвчтэй юм байлгүй арай ч хэтэрнээ
2. Хэлтэрхий | 2008-12-25 02:23:15
ха ха төсөөлчлөө
3. Хэлтэрхий | 2008-12-25 02:40:06
гар утаснийхаа convertor - ийг тохируул чадахгүй байгаа юмаа туслаач тоондоо муу?
4. ghostrider | 2008-12-25 12:40:15
ovchtei hog ve? he he
5. KULA | 2009-04-26 20:37:33
хаха 300 аас ддооош явж болдоггүй юу???? ёооё гөшөөчих юм байна л даа...
6. blogtoihun | 2009-04-26 20:45:14
хэ хэ арай бүлт юмаа...
7. TUS1 | 2009-04-26 20:45:25
hahahahha, naad restaurant d bi naizuudtaigaa orood bugdeeree gedes ovdood garsan daa. odoo gaigui bolson yumuu gehees?
8. blogtoihun | 2009-04-26 20:47:15
ха ха засгийн газрын ордон дээр ч вертолет буухгүй ш тэ... тийм нөхцөл нөөв...
9. blogtoihun | 2009-04-26 20:49:46
хүүе одоо монголд бүрх малгай өмсөөр халуун байгаа юм уу...хэ хэ... эсүл аймаар ганган юмаа
10. bolorka83 | 2009-04-26 20:51:11
arai hetruulj bgaa blgui dee harin ter shoydsana gaihuuldag gedeg yag unen er emgui tegj yaridagiin bnlee
am angaigaad arhi uuj shoydaaad l bsanaa teed aimar mundag bsan geed l bdagiin bnle yag unen
hamt yaba hundee naiz nar chin yu yariad bgan geher orchulah geheer ug olodhguin bnlee
11. Namara | 2009-04-26 21:12:02
хи хи, Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, тэгэж стрэсснээсээ гардын байгааз.

No comments: