Friday, January 13, 2012

Мастер Маргарита хоёр зохиолын тухай

(Асуулт нэтийн CR7 гишүүний бичсэн шүүмж)

Зохиолын гол утга дэвшүүлсэн санаа


Булгаков уг зохиолдоо тухайн үеийн нийгмийнхээ болж бүтэхгүй зүйлс, нийгмийн ялзрал, хүмүүсийн оюуны доройтлыг харуулсан ба хууран мэхлэгч, хувиа бодогч, завхайрагч, бэртэгчин, шунахай, аймхай хулчгар гээд хүний шударга ёс, сайн сайхныг уландаа гишгэж буй хүмүүс эцсийн эцэст үүнийхээ горыг амсаж, шийтгэгдэх ба шударга ёс, сайн сайхан хар бараанаа дийлнэ гэсэн санааг гаргасан.

Мөн шударга ёс сайн сайхны төлөө тэмцэж буй хүний талд ялалт үргэлж байдаг ба дарангуйлал, мөлжлөг хэзээ ч шударга ёсыг ялан дийлж чадахгүй гэдгийг харуулсан.

Үнэнч хайр сэтгэл гэдэг юу юунаас илүү хүчтэй ба хайр сэтгэлийг уландаа гишгэгч, өнгөнд шунаж завхайрагц хүмүүс хэзээ ч хайр сэтгэлийн тэр сайхан шинж болон түүнээс гарах аз жаргалыг мэдэрч чадахгүй гэдгийг харуулжээ.


Библийн шугам:


Зохиолд библийн хэсгийг ашигласан нь хэд хэдэн учиртай болов уу гэж бодож байна. Юуны түрүүнд тухайн үеийн Москва хотыг Ерусалим хоттой зүйрлэн, тэр үеийнх (кесарийн засаг) дарангуйлал, хавчлага энд ч ноёрхож байгаа ба Назарийн Есүс буюу Иешуа Га Ноцрын үзэл санааг үхэл ч өөрчилж чадаагүйтай адил миний ч бодол санаа эрмэлзлэлийг энэ зовлон, мөрдлөг хавчлага өөрчилж чадахгүй гэж зохиолч харуулах гэсэн мэт. (1920-30 аад он буюу Булгаков-г романаа бичиж байсан ид үед Сталины дарангуйлал маш хүчтэй байсан ба түүний зохиолыг шүүмжилсэн 200 гаруй өгүүллэг гарсан гэдэг)


Зохиолын дүрүүд:


Мастер: Тухайн үеийн нийгмийнхээ ялзралд доройтолд автаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хасуулсан авьяаслаг зохиолч . Магадгүй Булгаков түүгээр өөрийгөө төлөөлүүлсэн байж магад. Учир нь зохиолч энэ Романыг бичиж байхдаа ,олон удаа шантарч бүр зууханд хийн шатааж байсан аж. Зохиол дээр Воланд Мастерт шатсан Романыг нь гарган өгч байгаа нь Булгаков өөрийнхөө зохиол бүтээл, үзэл санаагаа устгагдашгүй гэдгийг харуулах гэсэн гэж ойлгов.


Маргарита: Хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой, шударга бүсгүй. Тиймээс баян тансаг орд харшаа орхин, хайртай хүнтэйгэээ гуйлгачин амьдралаар амьдрахад ч бэлэн байна. Сүүлд Воланд түүнийг Мастертэй хамт нөгөө ертөнцөд ,энх амгалангийн оронд үлдээж байгаа нь энэ хорвоо дээр үнэнч шударга хүмүүс амьдрахад хэцүү бэрх болж байгааг үзүүлсэн мэт.


Бездомны: Нэр төр ,эд баялгийн төлөө улайран тэмцэгц залуу яруу найрагч. Гэвч мастертай уулзсан уулзалт нь түүний үзэл бодлыг тэр чигээр нь өөрчилсөн ба дахин зохиол бүтээл бичихгүй хэмээн шийдэж байна.


Воланд: Харанхуйн далд хүчний эзэн, буг чөтгөр. Хар ид шидийн мэргэжилтэн нэрээр дэлхий даяар аялан, болж бүтэхгүй байгаа, бүхэнтэй тэмцэж цээрлүүлдэг. Өөрөөр хэлбэл Есүс христ гэж ойлгов.


Armana: Воландын туслах, үлэмж биет аварга том хар муур. Хүний хэлээр ярьж чаддагаас гадна хойд хоёр хөл дээрээ явдаг. Буу, болон архи дарс, наргиан цэнгээнд сонирхолтой.


Зохиолын уран сайхны онцлог: Булгаковын зохиол нь өнгөц харахад хэтэрхий энгийн, хошигнол егөөдөл маягийн өгүүлэмжтэй ч цаанаа маш том философи-г агуулж байдаг. Зохиолдоо сайн сайхан-муу муухай, аз жаргал-зовлон зүдгүүр, бэртэгчин-өгөөмөр, үнэнч шударга-худал хуурмаг гэх зэрэг эсрэг тэсрэг хоёр зүйлийг харьцуулсан байдлаар зохиолоо бичсэн. Мөн уншигчдад зохиолын дүрүүдээ сэтгэлд нь үлдээхийн тулд хөрөг дүрийн аргыг маш их ашигласан байна.

2 comments:

nomin said...

Монгол хэлээр орчуулсан байдгийн болов уу? Хэн орчуулж ямар компани хэвлэсэнийг нь хэлж өгөөч

NIch said...

Boland bol yabch jesus bisheee! nomnii togsgold todorhoi gardag!
Ter bol sainii toloo muug vildegch!
Nomnii ehend gardag shvv de! Bas Sain ne muug dvvdelg gdg vzel sanaa bgaa ch! sainii toloo muug bas vilddeg gdg sanaa bas l bgaa!