Friday, January 13, 2012

Зараа чи шүү

Баавгай ах баахан спирт найруулчихаад зарах хvртлээ уучихгvй байхын тулд модон дунд нуучихаж. Тэгээд модон дээр авирч гараад манаж байтал зараа ирж яваа харагдаж гэнэ. Зараа баавгайн гарсан модны сvvдэрт амрахаар суугаад нуусан найркааг нь олоод харчихаж. Зараа шууд л "Олзны юмыг амсах хэрэгтэй" гээд задлаад бvтэн шилээр нь уучихыг баавгай хараад "Муу зараа пацаан даварч байна даа" гэж бодоод модноосоо сэм буун гэтсээр очоод зарааны дагзан дундуур бvдvvн гуалингаар татаад авчээ. Зараа ч тэр дороо нам унаад єгч.

Баавгай модон дээрээ буцаж гараад яахыг нь харж байтал зараа "Пєєх, ёстой гэнэт тас авдаг эд vv vгvй. Ёстой лаг эд байна даа. Бvгдийг нь шуудайлнаа хєє " гээд шуудайлж гарчээ. Ийм юм харсан баавгай галзууртлаа уурлаж, модноос бууж ирээд зараанд дєхєж очтол цаадах нь огт анзаарахгvй архийг нь шуудайлаад л байна гэнэ. Баавгай урьдын адил бvдvvн гэгч нь гуалингаар араас буулгаад авч. Зараа бєндгєс гээд унаснаа тэр даруй босч ирээд "За, зараа чи унтахгvй шvv, унтахгvй шvv, тvvгээд л шуудайлаад л байна шvv, чи шvv" гэж vглээд тvvгээд байсан гэдэг.

No comments: