Friday, January 13, 2012

ХУЛАН БИД ХОЁР Гучин жилийн дараа (ХУЛАН БИД ХОЁР, ХУЛАН ЦАМБА ХОЁР-ын үргэлжлэл)

Өмнө тавьсан ХУЛАН БИД ХОЁР, ХУЛАН ЦАМБА ХОЁР-ын үргэлжлэл буюу гурамсан өгүүллэгийн сүүлчийн өгүүллэг

ХУЛАН БИД ХОЁР
Гучин жилийн дараа

Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь өвсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгvй намайг өөриймсөх нь аргагvй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгvй тойрсоор одоо хvрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь vнэн юм. Бас сvvлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зvvдэлдэг, багынхаа явдлыг зvрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хvний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билvv хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл vймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зvрхэнд минь уяатай явдаг нэг хvн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сvvлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бvл муутай яаж шvv амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шvv дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бvрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад vнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дvр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бvхний эх vvсвэр нь хадгалагдах ажээ.
БИ өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хvн хаалга аяархан тогшив.
За хvvхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан


Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи vдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагvй биз дээ. Би тэнд очоод хvлээж байна» гэж их л хичээнгvйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагvй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг vгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагvйд одоо намайг зvгээр л гэрээр нь ороод өнгөрvvзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бvvрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хvн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангvй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бvх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгvйгээр барахгvй, юуг ч өршөөлгvй элээн одогч цаг хугацааг тvр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхvv бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо vзэсгэлэнгээр төдийгvй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зvрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга vvсгэн «Хvний хvv чи санаж сарвайх уул устай шvv» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сvлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггvй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгvй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхvv голын гарам хvртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгvй сvлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндvvрсэнгvй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сvлжин хvрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингvйрэн
Чи бvр андуурахгvй ирлээ шvv гээд алгандаа тvvсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Тvvний тунгалаг бор нvдэнд vл мэдэгхэн нулимс гvйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагvй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бvс ороож, vзvvрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бvрх өмссөн нь залуугийнх нь дvрийг санагдуулна. Тэр жилийн наадамд өмсөж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил өнгөрөөгvй гэж vv? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж vv? Мойлны исгэлэндvv сайхан vнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цөм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар vстэйсэн. Тэр vсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бvрх өмссөн нь илvv зохимжтой. Нvдний нь булангаар vрчлээ суусан нь ч аргагvй. Санчигны нь vс буурал биш гэлээ ч шаргалдуу өнгөтэй. Арваад жилийн өмнө сvvлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шvvрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа vнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зvрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хvслэн, төрсөн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хvн юм биз. Тийм дээ... Эрт өнгөрсөн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шvvдэр нь гvйцэд хатаагvй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу өнгөтэй vсээ зуны саалинд зөөлөрсөн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгvй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагvй биз дээ? гэхэд
Санаагvй шvv. Өнөө танайхаар очъё гэж бодож байсан гэж vнэнээ хэллээ.
Миний өргөмөл ганц охин шvv дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хvvтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хөөрхөн хvv бий. Миний ёстой амин сvнс дээ.
Чи тэгээд өвгөнөөсөө хойш дажгvй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах өдөр бишгvй л таарсан. Эр хvний гар дутаад хэцvv байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хvрэхдээ хатуухан гартай эр хvн. Би тэр гарын дор насаа өнгөрөөсөн ч одоо vгvйлээд байх юм. Яах вэ дээ, бvсгvй хvний заяа гээд Хулан хоолойгоо чичрvvлэн, өвс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугvй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнvvд дvнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гvйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал vсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мөрөөдөж байсан. Би дөнгөж арван долоотой жулдрай хvv байжээ. Тэр өдөр би чиний ямар байсныг одоо хvртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангvй. Хулан бvснийхээ vзvvрээр нvдийг минь арчаад гvйцэд боловсорсон мойл шиг хvрэн бор нvдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нvд нvднийхээ гэрлийг мөнхөд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн vрчлээстэй гоолиг хvзvvнээс мөн цэцэг жимс анхилах мэт зөөлөн дулаан оргиж, гvрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны vрчлээс тэнийн тэнийсээр, нvд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн өмнөх Хулан болон хувиран мишилзэв. Би тvvний хvзvvгээр тэврээд нvдээ аних, зvрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хvvхдvvд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хvн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хvvхдvvдийн цангинах дуунд Ононгийн бөглvv шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхvv хvн амьтнаас нуугдаж байж боломгvй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ӨВГӨН хvvхдvvдэд мойл тvvлгэнэ гэсэн юм. Миний амин сvнс хамт яваа. Сампилыг минь хараарай.
гэхэд,
Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хvvдээ би чиний нэрийг өгсөн юм. Миний хоолойд бас нэг бөөн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа vр ачид нэрээ өгөх ховорхон хайр шан бус уу. Хvнийг хайрлан, өссөн төрсөн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хvvхдvvдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хөөрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нvдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд өнгөрдөг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хvvхдvvд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хvvрнэн шивнэж байлаа.

No comments: