Friday, January 13, 2012

Америк кино

Өдөр болгон Холливудын кино vзэж байдгийнхаа ачаар бидний мэдэж, ойлгож авсан зvйлс:
-Ихэнх ноход мөнх амьдардаг.
-Хэрэв таныг хот дотор явж байтал гэнэт хvмvvс хөөвөл ямар нэг жагсаал эсвэл багт наадмын дунд орон нуугдаж, зугатах боломжтой.
-Дэлгvvрээс авсан тортой юм болгонд нэг урт загасан талх заавал байж байдаг.
-Радиогоор өгсөн зөвлөгөөг дагаж чадвал ямар ч тэнэг хvн Боинг-747 онгоцыг газардуулж чадна.
-Динозаврууд зөвхөн муухай, хорон санаатай хvмvvсийг л иддэг.
-Ямар ч байшингийн агааржуулах хоолой нь нуугдахад хамгийн тохиромжтой газар байдаг бөгөөд тэнд таныг нуугдсан гэж хэний ч толгойд орохгvй болохоор тvvгээр дамжин байшингийн дуртай өрөө рvv орж болно.
-Буугаа цэнэглэх шаардлагатай vед та халааснаасаа нөөц магазиныг заавал олно. Өмнө нь нөөц магазин авсан эсэх нь огт хамаагvй.
-Та гэртээ харих замдаа тэнэгтээд хайртай бvсгvйнхээ зургийг хэн нэгэнд vзvvлчихгvй л бол ямар ч дайн, тулаанаас амьд гарах боломжтой.
-Дайсны талын босс таныг алахаасаа өмнө заавал 15 минут орчим долоон булчирхайгаа тоочдог болохоор хэдэн минут сайхан амарч, бvгдийг мэдэж аваад, сумнаас нь бултан ганц цохилтоор устгах боломж танд ямагт байдаг.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-01-09 16:46:48
хахахахха.. үнэн үнэн.. Динозаврууд зөвхөн муухай, хорон санаатай хvмvvсийг л иддэг.

хахаха гэнэ шүүү..
2. naito | 2009-01-09 18:49:55
харин тэхх, бас хаа ч билээ со-кинонуудын бас нэг ийм зүйлсүүдийг хийсэн байдагийн
3. Битмин | 2009-01-09 19:04:15
Урт талхыг нь баггет гэдийн хэ хэ.
Кола эднүүс холивууд кануунд өөрийхөө бүтээгдэхүүнийг гаргана гээд овоо мөнгөн гэрээтэй ажилладаг шиг л зүйл байгаа.

No comments: