Friday, January 13, 2012

Электрон номын сангийн булангийн тухайд

Электрон номын сангийн булангаа нээснээс хойшхи хугацаанд миний бие 60 гаруй номыг уг сандаа байршуулаад байна. Одоо 20 гаруй номыг хөрвүүлж байршуулбал миний цуглуулга ерөнхийдөө дуусах болно. Миний энэхүү бяцхан санааг дэмжиж санал бодлоо нэмэрлэж, урам өгч байгаа блог андууддаа маш их баярлалаа.

Энэхүү санг маань баяжуулах электрон номууд байвал миний weathermanmn@gmail.com и-мэйлээр илгээвэл тунчиг их баярлах болно. Миний номын санд баримтлах зарчим бол:

  1. Зөвхөн монгол хэл дээрхи хамгийн баялаг э-номын сан байх. Гадаад хэлүүдээр тэртэй тэргүй хангалттай баялаг номын сангууд интернэтээр дүүрэн байгаа юм чинь тэдгээрийг хуулж тавиад яах вэ гэж бодоод. Гадаад хэл дээрх ном тавьлаа гэхэд үнэхээр чухал нандин, олоход хэцүү, маш хэрэгцээтэй номыг л тавьж байх.
  2. Номыг аль болох хүн уншихуйц хэлбэр дүрсэнд оруулж тавих. Гадуур байгаа номууд html, doc... зэрэг янз бүрийн өргөтгөлтэй, формат, фонтын хувьд асуудалтай байх нь түгээмэл. Тэдгээрийг ядаж учрыг нь олж уншихад хялбар болгох, шууд хадгалж авах, хэвлэх боломж олгох.
  3. Аль болох зохиогчийн эрх зөрчихгүйг хичээх, эх сурвалжийг дурдах.
  4. Үг үсгийн алдааг аль болох засч тавих (сампиндчихсан номуудын үг үсгийн алдааг засахад туслах анд байна уу)
  5. Аль болох ажилладаг линкүүд тавих (upload хийх найдвартай серверээр туслах анд байна уу, миний номын сан зай эзэлж юу шалих вэ дээ, үсрээд л 1GB зай байхад л болно ш дээ эхний ээлжинд)

Санал бодлоо хуваалцаарай

1 comment:

Khulan Bumbayar said...

Uneheer ih bayarlalaa.. Iphoned tataj awj boldoh uu? Hed heden nom uzlee bolku bgad bhin