Friday, January 13, 2012

Фэнг шүйн мастерийн зөвлөгөө (хөгжилтэй)

  • Хүүе ээ, танайх чинь гэртээ 00-ийн өрөөтэй юм байна ш дээ. Ийм бузар булай зүйл агуулдаг өрөө гэрт байхаар яаж өөдлөх юм. Үүнийгээ гэрийнхээ гадна байрлуул.
  • Ээ, бас толь байгаа юм уу? Толь чинь бүхий л гай зовлонг дуудаж байдгийг мэддэггүй юм уу. Гаргаж хая.
  • Өө, за за, унтлагын өрөөтэй айн. Тэгээд бас ор байхдаа яах вэ дээ. Та хоёр ороо буруу байрлуулчихаад яаж салчихалгүйхэн шиг амьдарч байна аа? Одоохон байрлалыг нь өөрчлөөд хаалга таглаж байрлуул. Атаа жөтөөнөөс хамгаалж байгаа юм.
  • Болохгүй ээ, болохгүй. Ийм аяганд цай ууж ердөө болохгүй. Алтан ч байна уу, мөнгөн ч байна уу хамаагүй. Энэ аяганыхаа хоёр бөөрөнд мэлхий сийл. Идээ ундаа арвижиг.
  • Чи чинь ямар янзын нөхөр вэ. Гутал өмсдөг юм уу? Тэгвэл ядаж гуталныхаа хоншоорт сайн дуугардаг хонх зүү. Гай үргээг.
  • Өө тэрийг ээ! Тоос сорогчны чинь хошуу хаалга уруу харчихаж. За за танайд болж бүтэж байгаа юм алга. Хурдхан явах минь.

2 comments:

[none] said...

хаха

.::Эзэнтэй зүрх::. said...

Ih huurhun yumaa huuchin banjigiin gishuun bololtoi