Friday, January 13, 2012

М.А.Булгаковын намтар, уран бүтээл

М.А.Булгаков /1891-1940/ сталинч засаглалын үед бүтээн туурвиж, засгийн гар хөл болсон үзэг нэгтнүүддээ муу хэлүүлэн, амьд сэрүүндээ гол гол бүтээлүүдээ нитлүүлж чадаагүй ч эдүгээ сонгодог зохиолчийн алдрыг нэгэнт олсон суут хүн юм.

Оросын олноо түгсэн "Собеседник" сэтгүүлийн газраас 1997 онд явуулсан ХХ зууны дэхийн магнай зохиолч, тэргүүн номыг тодруулах судалгаагаар М.А.Булгаков Э.Хэмингуайн ард орж энэ зууны хоёрдахь зохиолчоор нэрлэгдсэн бөгөөд түүний энэхүү "Мастер Маргарита хоёр" роман нь мөн энэ зууны хоёр дахь номоор тодорчээ.


М.А.Булгаков 1924 оны 10-р сард өөрөө бичсэн товч намтрыг эхлээд толилуулъя.

"Би 1891 онд Киевт төрсөн. Тэндээ сургууль номын мөр хөөсөөр 1916 онд Их сургуулийн анагаах ухааны салбарыг онц дүнтэй төгсөж эмчин мэргэжилтэй болсон.
Мэргэжлээрээ удаан ажиллаж онцын дипломныхоо ид шидийг ард түмэндээ үзүүлэх хувьгүй байжээ. Нэг удаа намар орой болсон хойно нэг муу салгалсан галт тэргээр явж байхдаа лааны гэрэлд анхныхаа бяцхан өгүүллэгийг бичсэн.Тэрхүү галт тэргээр очсон хотынхоо сонины газарт нөгөө өгүүллэгээ өгсөн чинь хэвлэчихсэн юм. Дараа нь хэд хэдэн шог наруулал бичиж нийтлүүлсэн. 1920 оны эхээр мэргэжлээ орхиж дагнан бичих болсон. Аж төрж асан алс бөглүү мужийнхаа тайзан дээр хэдэн жүжгээ тавиулсан. Хожим Москвад ирсэн хоно 1923 онд тэр жүжгүүдээ эргэн уншиж үзээд бушуухан устгасан. Тэдгээрийн хувь хаана ч үлдээгүй гэж найдаж байна.
1921 оны эцсээр мөнгө төгрөг ч үгүй, эд хогшил ч үгүй, Москвад ирж нэгмөсөн суурьшсан. Тэгээд удаан зовсон. Амин тэжээлээ залгуулахын тулд сонины сурвалжлагч, шог найруулал бичигчээр ажиллаж байсан. Гэхдээ гахуулах юмгүй энэ ажлыг үзэн ядах болсон. Үүний хамтад редактор хэмээгчдийг үзэж чадахаа больсон, одоо ч ялгаагүй, цаашдаа насан эцэслэлтлээ тэднийг үзэн ядна. Берлиний "Накануне" сонинд хоёр жилин турш томоохон ёгт болоод хошин найруулал нитлүүлсэн. "Ханцуны эргүүлгэн дээр тэмдэглэл" гэдэг номыг дааны гэрэлд биш бүдэгхэн цахилгаан дэнлүүни гэрэлд бичсэн.Энэ номыг Берлиний "Накануне" хэвлэлийн газар 1923 онд гаргахаар амлаж надаас худалдаж авсан юм. Гэтэл ерөөсөө гараагүй.Үүнд эхлээд би их шаналж байсанаа сүүлдээ бүр тоохоо ч больсон.Москва, Ленинградын сэтгүүлүүдэд нэлээд өгүүллэг нитлүүлсэн. "Цагаан гравди" нэртэ романаа нэг жил бичсэн. Бичсэн бүх зүйлсээсээ илүү энэ романдаа илүү хайртай." /М.А.Булгаков . "Ханцуйны эргүүлгэн дээрх тэмдэглэл", Москва, 1988 он, 16дугаар тал/

Чухамхүү энэ романаар М.А.Булгаковыг их утга зохиолд хөл тавтсан гэж үздэг.Дашрамтд тэмдэглэхэд , 1926 онд энэ романаа "Турбиныхны өдөр хоног " хэмээх жүжиг болгосныг Москвагийн Худажвестменный театр хэдэн зуун удаа тоглож, Булгаковын нэр ч, ялангуяа театрын хорхойтны хүрээнд нэг үе их мандсан аж.
Гэвч М.Булгаковт амьд сэрүүндээ сайлуулахаасаа илүү муулуулах эмгэнэлт хувь тавилан заяажээ.

Тэрээр 1928-1939 оны хооронд засаг, түүнийг гар хөл бологч үзгэн зэвсэгтнүүдийн 3 удаагин хоморголмон дайралтанд өртсөн түүхтэй. Булгаковын бүтээлүүдийг шүүмжлэх нэрээр 300 шахам зүхлийн өгүүлэл нийтлэгдэж, түүнийг газар дор ортол нь муулж, баалж байжээ.

Тэрээ цөхрөнгөө барахдаа 1929 оны 7 сард И.Сталинд хандаж "...Би ЗСБНХУ-д утга зкохиолын ажил эрхлэх болсоор эдүгээ 10 жил болох гэж байна..."Турбиныхны өдөр хоног" ,"Нөжирсөн арал" хоёрыг тазнаа тоглохыг хориглосныг би сая мэдлээ. "Зойкагийн сууц"-ыг 200 удаа тоглосны дараа ноднин засгийн шийдвэрээр тайзнаас хассан. Ингэснээр энэ жилийн үзвэрин улирал эхлэхэд мини бүх жүжиг хориотой болж таарлаа...ЗСБНХУ-ын нутаг, дэвсгэрт миний зохиолыг хэвлэх, миний жүжгийг тоглох хориотойг нэгнт мэдэж байгаа учир эдүгээ сэтгэл мсэдрэл булингартаж, тамир тэнхэл доройтон энд хоног төөрүүлэх боломжгүй болсон учир намайг гэргийн хамт ЗСБНХУ-аас хөөх асуудлыг дэмжин, ЗСБНХУ-ын Засгийн газарт хэлж өгөхийг Танд хандан хүсэмжилж байна..." хэмээн захидал бичихэд хүрч байжээ. Энэ захидалд нааштай хариу нь ирээгүй нь ойлгомжтой. М.Булгаков сэтгэл санаа амарагү байсан тэр л үед буюу 1928 онд насныхаа гол ном-Мастер Маргарита хоёрыгоо / тэр үедээ өөр нэртэй байсан/ туурвиж эхэлжээ. Гэвч 1930 он гэхэд 15 бүлэг бичсэн байснаа өөрөө шатаасан бана. Тэр жил түүний амьдралд бас нэг өөр үл явдал тохиосон нь Сталин түүнд биечлэн утасдсан явдал юм.Сталин түүнд сайндаа утасдаагүй, в.Маяковский амиа хорлосноос болж сэхээтний дунд ярвигтай байдал үүссэний улмаас утасдсан гэж судлаачид үздэг ч энэхүү яриа Булгаковт багагүй урам хайрлсан нь мэдээж.

Тухайлбал, энэ ярианаас хойш түүний зарим жүжгийг сэргээн тоглох болжээ.
М.Булгаков дараачин жилүүдээс романаа сэргээн бичиж эхэлсэн бөгөөд 1937 онд эх бичмэлдээ "Мастер Маргарита хоёр" /1928-1937/ гэсэн нэр эцэслэн оноож тавьжээ.Тэгээд 1940 онд насан эцэслэтлээ уг романаа хянан зассаар байжээ. Тэрээр романаа лав л өөрийнх нь амьдад хэвлэгдэхгү гэдгийг сайтар ухамсарлаж байсан бөгөөд 1938 онд гэргийдээ бичсэн захидалдаа "Сүүлчийн, насан жаргахын роман" хэмээн нэрлэсэн байдаг.Үнэхээр ч энэ роман нь зохиолчийг нас барснаас 26 жилийн дараа буюу 1966 онд Москва сэтгүүлд хэвлэгдэж нар үзжээ.

No comments: