Friday, January 13, 2012

Амьдрах ухаан гэж юу вэ?

Хүний амьдралд олон саад бэрхтэл тохиолддог. Үүнийг зовлон жаргал хэжээн хурайнгуйлан хэлдэг. Зовлон жаргалыг хэрхэн яаж даван туулах нь тухайн хүнээс их шалтгаалдаг. Тэрхүү зовлон жаргалыг туулах чадварыг л АМЬДРАХ УХААН гэдэг. Хүн бүхэн АМЬДРАХ УХААН-ыг эзэмжих ёстой. Яагаад гэвэл амьдралын урт замыг даван туулахад АМЬДРАХ УХААН л танд маш их хэрэг болно. Гэхдээ АМЬДРАХ УХААН-ыг эзэмшихийн тулд тухайн хүн өөрөө сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө жолоодох чадвартай, бас гутранга үзэлгүй байх ёстой.
Нэг. -Ямар ч тохиолдолд зөв шийдвэр гаргах чадвартай байх.
Хоёр. -Амьдралын гэнэтийн өөрчлөлтийг даван туулах чадвартай байх.
Гурав. -Бусадтай зөвшилцөх, ойлголцох, татгалзах чадвартай байх.
Дөрөв. -Хэрэгтэй гэсэн мэдээллээ сонгох чадвартай байх.
Тав. -Өөрийн эрх ашгаа хамгаалах чадвартай байх
Зургаа. -Амьдралд идэвхтэй байр суурь баримтладаг байх.
Долоо. -Орчинтойгоо дасан зохицох чадвартай байх.
Найм. -Тохиолдож болзошгүй эрсдлийг зөв үнэлэх чадвартай байх.
Ес. -Ямар ч зорилгогүй амьдралаас юу ч хожихгүй гэдгийг ухаарах чадвартай байх.
Арав. -Өөрийгөө үнэлж чаддаг чадвартай байх
Арван нэг. -Өөртөө итгэлтэй байж чаддаг чадвартай байх.
Арван хоёр. -Орчин тойрондоо эрүүл сэтгэхүйгээр хандаж чаддаг чадвартай байх.
Арван гурав –Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чадах чадвартай байх.
Арван дөрөв. –Аливаад болгоомжтой хянуур ханддаг чадвартай байх.
Арван тав. -Амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж чаддаг байх.
Арван зургаа. -Өөрийн санал бодлоо зөв илэрхийлэх, мөн түүнийгээ хянах чадвартай байх.
Арван долоо.-Ирээдүйгээ зөв төлөвлөх чадвартай байх
Арван найм. Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх чадвартай байх.

1 comment:

Anonymous said...

Heregtei ym a