Friday, January 13, 2012

Урт эрхтэн

Харь гарагийн хөлөг хотын захад байдаг бензин тvгээгvvрийн газар vvр цайхын хавьцаа газарджээ. Колонкийнхон мэдээж хэрэг vvр цайхын vеэр тас тас vсрээд унаад өгчихсөн байсан болохоор харь гарагийнхныг угтах хvн нэг ч байсангvй. Байдал ингэж таагvй эхлэхийг хараад харь гарагийнхан өөрсдөө бууж ирэв. Тэгээд эргэн тойрноо хартал бензин тvгээгч автомат л шлангаа салхинд санжигнуулан зогсохоос өөр дvр зураг харагдсангvй. Харь гарагийн нөхөр бvр ч их уурлан, найздаа хандаж:
-Хөөш, хөгшөөн би яг одоо энэ муу дэлхийн хvнийг айлгаж байгаад /бензин тvгээгүүрийг заалаа/ том босстой нь уулзаад энэ хавийн газрын бvхэлд нь эзлээд авчих уу? гэв. Тэгснээ бензин тvгээгч автоматад лазерийн буу тулган:
-Бид хоёр бол асар хvчирхэг соёлтой, гарагийн дайчид байна. Яг одооноос эхлээд бид энэ хэсэг газрыг өөрийн мэдэлд авлаа, даргыгаа дууд гэв. Бензин тvгээгч автомат ямар хариу өгөх биш мэдээж чив чимээгvй байв. Харь гарагийн нөхөр уурлаж шаардлага нэг, хоёр, гурван удаа тавьсан боловч нөгөөх нь огт тоохгvй байна гэнэ. Тэгсэн дэлбэртлээ уурласан харь гарагийн эр найздаа хандан:
-Мань чинь энийг яг одоо буудаад алчихъя гэвэл цаадах нь:
-Хөгшөөг намайг нисдэг тавагныхаа ардуур ортол хvлээж байгаад буудаарай гээд гvйв. Нөгөөх нь найзыгаа нуугдахыг хvлээж байгаад бензин тvгээгч автомат руу лазерийнхаа буугаар буудтал аймаар тэсрэлт болж, буудсан харь гарагийн эр ч өчнөөн шархаджээ.
Арайхийн нисдэг тавгандаа орсныхоо дараа шархадсан харь гарагийн нөхөр:
-Чи намайг буудвал ийм аймаар дэлбэрэлт болно гэж яаж мэдсэн юм бэ гэж найзаасаа асуужээ. Тэгсэн нөгөөх нь:
-Зvгээр л би хар бэлэг эрхтнээрээ өөрийгөө бvтэн гурав ороочихоод vзvvрийг нь чих рvvгээ шургуулчихсан зогсож байгаа этгээд ч яав ч зvгээр нэг амьтан биш гэж бодсон юм гэж хариулжээ.

No comments: