Friday, January 13, 2012

Хямрал давах үнэтэй зөвлөгөөнүүд (Монголбанкны урилгаар ирсэн габров гэр бүлийн зөвлөгөө)

Габров эзэгтэйн зөвлөгөө:

  • Урагдсан жинсийг утас болтол өмсөж болно.
  • Мөн, урагдсан гялгар уутнуудыг битгий хая. Давхарлаад баривал яах ч үгүй.
  • Амралтанд явахаар бол явган яв. Биед сайн, мөнгөнд хэмнэлттэй.
  • Майонезийг сүүгээр шингэлээд л идээд бай. Хэд хоногийн дараа майонезны үнэтэй биш сүүний үнэтэй маш хямд майонез идэх болно.
  • Давсыг хэд хэдэн хилээр нь нөөцөлж бай. Гэнэт үнэд орж юуны магад.
  • Оймсыг бүтэн дээр нь өсгийг нь нөхвөл удаан эдэлгээтэй.
  • Ямар ч хувцасны моод хэдхэн жилийн дараа эргэж ирдэг гэдгийг сана.
  • Ажилд орохоор шийдсэн бол талх боовны цех, гуанз цайны газар ор. Өдөржингөө үнэгүй хоол идэхээс гадна орой ч гэр бүл чинь үнэгүй хооллоод байж болно.
  • "Талх сонгино давсаар хийх 100 хоолны жор" гэдэг ном худалдаж ав. Баяр ёслол, зочид гийчид ирэхэд хамгийн их хэрэг болно.

Габров эрийн зөвлөгөө:

  • Таргалалтаас сэргийлэх нь олон талын ач холбогдолтой. Иймд өдөрт нэг хоолло.
  • Том хотод амьдарснаас жижиг хотод амьдарвал автобусанд мөнгө үрэхгүй, машин худалдаж авах шаардлагагүй. Харин гутлын улаа гамнахын тулд том том алхаж явах хэрэгтэй.
  • Мөн томоохон гуанз ресторан, хүнсний үйлдвэрийн ойролцоо байр авахад өег байдаг.
  • DVD тоглуулагч авснаас сайн дуран авсан нь хамаагүй хямд. Хөрш айлын цонхоор шинэ киноноос гадна өөр ч аятайхан юм үзэж болдог юм.
  • Мөн хөршүүдээ хөгжим чанга тавьлаа гэж битгий паар нүд. Харин ч сайн бүжиглээд авах хэрэгтэй.
  • Шатсан зурагтыг хогонд хаяхдаа сайн эвдэлж бай. Хөршүүд чинь аваад гоё авдар хийчихэж болзошгүй.
  • Тамхи асаасан шүдэнзээр шүд чигчийлж болдог.
  • Тагтаанууд хооллоход талхны үртэсэнд гарлагатай боловч хааяа шөл уугаад байж болдог юм шүү.
  • Мөнгөө толины өмнө тавьбал сэтгэлд өег харагддаг юм.

No comments: