Friday, January 13, 2012

М.Шолохов-Дөлгөөн Дон романы тухай

Сая сая хун үнэний төлөө тэмцэж туүнд хурэх замсш олж авч байдаг ширгэшгуй эх булаг болсон суут бутээлийн эзэн Н.М.Шолоховын нэрийг хун төрөлхтөн андахгуй. Уншигчдын зурх сэтгэлд хоногишх жинхэнэ хунлэг энэрэнгуй узлийг илэрхийлсдн тууний гайхамишгт зохиолууд ура"н сайхны хуч чадал, нөлөөлөх нөлөөллөөрөө жишимгуй билээ.

1926 онд "Шинэ Москва" хэвлэлийн газраас "Доны өгүүллэгүүд" нэртэй жижиг ном гарч дараахан нь "Анхилам цэцэгт тал" түүвэр хэвлэгджээ. Эдгээр номын зохиогч нь хорин настай Михайл Шолохов байлаа. Энэ үед дөнгөж үүсээд оршин тогтнох шатандаа ихээхэн бэрхшээл туулж байсан шинэ уран зохиолд үзэл санааны хурц зөрөлдөөн бцлж ялангуяа соёлын өвд хандах, шинэ амьдралын эхлэлийг тавигчдын дүрийг гаргах, ажилчин ангийн урлагийн мөн чанар зэрэг зарчмын гол асуудлаар ширүүн маргаан явагдаж ^байлаа. Ялангуяа хөдөөгийн амьдрал тосгоны тухай асуудал бүр ч ээдрээтэй байсан юм.

Нийгмийг үндсээр нь өөрчилсөн их өөрчлөлт эргэлт, тариачдын сэтгэл санааг ойлгохгүй байсан нэг хэсэг нь тариачдыг олон үеийн хэвшмэл байдалд автсан, харанхуй бүдүүлэгт шигдсэн хүмүүс мэтээр дүрсэлж байлаа. Ийм цаг үед "Доны өгүүллэгүүд" гарснаар М.Шолоховын алдартай зохиолч болохыг нийтэд зарласан үйл явдал болсон юм. Өвөрмөц чанартай зохиолч гарч иреэнд баяр хүргэн анхны түүвэрт нь оршил бичсэн ахмад зохиолч А.Серафимович:"Энгийн яруу, талын цэцэгс шиг сонин содон болжээ. Өгүүлсэн зүйл нь нүдний өмнө урган бууна. Товч хураангуй атал, хурц зөрчил, амьдрал үнэн зүйлийн дүр дүрслэлээр их" гэж үнэлжээ. "Доны өгүүллэгүүд" -ийн баатрууд өнөөдөр ч уншигчидтай эн зэрэгцэн амьд мэт явж өөрсдийн бодол санаа хувь заяаг тэдэнд даатган хамт амьдарсаар байна.

1927 онд М.Шолохов харьцангуй нэрд гараагүй байсан бол 1933 он гэхэд дэлхийд аль хэдийн алдартай болсон байлаа. Түүний уран бүтээлийн үнэлж баршгүй нөлөө, эх орныхоо болон дэлхийн соёлын түүхэнд онцгой үйл явдал болсон тэр ширгэшгүй эх булгийг бүх талаас нь судлах, нэгтгэн дүгнэх талаар эрдэмтэд, судлаач шүүмжлэгч нар багагүй зүйлийг хийжээ. Хуучин ЗХУ-д М.Шолоховын зохиол 900 шахам удаа хэвлэгдсэн нь хэвлэлийн хуудасны нийт тоо 60 орчим сая хувь болжээ. Энэ нь айл бүхэнд Шолоховын ном байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл реалист уран зохиолын дээд жишээ болсон "Дөлгөөн дон", "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романууд нь баатруудынхаа амьдарч байх цаг үеийн ч, өнөө үеййн ч хүмүүсийн оюуны соёлд бат шингэж чадсан юм.

"Дөлгөөн дон" роман-туульс уншигчдын сонирхлыг мөнхөд татан гүн талархал хүлээдэг. Анх хэвлэгдэхдээ ихээхэн шуугиан дэгдээсэн энэ роман 70 ma^aw жилийн тэртээ нэгдүгээр дэвтэр нь, 55 жилийн өмнө III, IV дэвтэр нь хэвлэгдсэнбөгөөд ач холбогдол, үзэл санаа гоо сайхны үнэ цэнээ алдаагүй, харин ч жил ирэх тутам ард түмний хамгийн дотно үнэтэй зохиол болон үнэлэгдсээр байна. Анх гарснаасаа хойш 300 шахам удаа хэвлэгдсэн тоо үүнийг гэрчилнэ. Унших тутам романы баатруудын дотоод ертөнцийг уншигчид өөртөө дахин шинээр нээн олж байдгаараа онцлог юм. Энэ нь "Дөлгөөн дон" романы агуулга утга, үзэл санаа бусад зохиолын нь адил оросын ард түмнии эмьдралд ойр, ард түмний хувь заяатай ,:олбоо бүхий үйл явдал байдгийг харуулна. °оманд гарах ард түмний амьдрал, ширүүн тэмцэл. эмгэнэлээр дүүрэн. Гол баатар Георгий Мелехов ер нь Мелеховынхны хувь заяагаар нийгмийг өөрчлөх замаар шударга ёс тогтоохтой холбоотой тэр үеийн үндсэн зөрчлийг харуулсан юм.

Мелеховын эмгэнэл ганцаардал бол тэмцэл. итгэл найдвар, хайр дурлалын тухай ойлголтын шинэ утга учрын сургамж; хүнийг анхаарах мэргэн ухааны сургамж, түүхэн хөгжлийн туршлагаас суралцан эрин үеийн шинэ үнэний төлөө тэмцэх тэмцлийн сургамж болно.

М.Шолоховын өөр нэг хосгүй нандин бүтээл нь "Сэтгэлийг шинэтгэсэн нь" роман бөгөөд түүний бичсэн ба тархан дэлгэрсэн түүх бас гайхамшигтай. Энэ зохиолын эхний хэсэг 1932 онд "Шинэ цаг" сэтгүүлд хэвлэгдэж энэ ондоо тусгай ном болон гарчээ. Зөвхөн 1933 онд уран сайхны зохиол" хэвлэлийн газраас "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романыг хэвлэсэн хоёр дугаар гаргаж "Зөвлөлтийн уран зохиол" хэвлэлийн газар жилийн дотор таван удаа хэвлэсэн баримт М.Шолоховын шинэ зохиол уншигчдад хэрхэн таалагдсаныг гэрчилнэ. Романы хоёрдугаар дэвтрийг уншигчид сэтгэл догдлон хүлээж байлаа. Гэвч үүнээс 30 жилийн дараа хоёрдугаар дэвтэр нь гарчээ. Эх орны дайны хүнд хэцүү жилүүдэд М.Шолоховын архив түүний дотор "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романы хоёрдугаар ботийн материалууд үрэгджээ. Дайны дараа бүгдийг шинээр бичихэд зохиолчоос уран бүтээлийн болон оюуны ямар их хүч хөдөлмөр шаардсан нь тодорхой.

Гэвч Шолохов зүрх сэтгэлээрээ ард түмний төлөө амьдарч бичиж байсан учраас бэрхшээлийг үл тоон романы хоёрдугаар дэвтрийг 1960 онд дуусгажээ. Мөн онд романы хоёр ботийг таван хэвлэлийн газар хоёуяанг нь хоёр сая шахам хувиар хэвлэжээ. Эиэ бол М.Шолоховын энэ зохиол хүмүүст хэчнээн чухал байсныг нотлох жишээ юм.

"Үзэн ядахын ухаан", "Хүний хувь заяа" өгүүллэг, "Тэд эх орны төлөө тулалдсан юм" роман зэрэг нь болж өнгөрсөн дайнд ялан гарсан ард түмнийхээ мохошгүй зориг,- эх оррнч сэтгэл, ялагдашгүй хүчийг алдаршуулсан ард түмний үхэшгүй мөнхийн гавьяаны дуулал, сүр хүчний дүрслэл болсон байна. 1943-44 оноос анхны бүлгүүд нь гарч эхэлсэн "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" романы эхний хэсэг тавин удаа дөрвөн сая хувиар* хэвлэгдсэн бол 1957 онд "Правда" сонинд хэвлэгдсэн "Хүний хувь заяа" алдарт өгүүллэг эх оронч үзэл, иргэний эр зориг,< хүний нэр төрийн сүлд дуулал болсон бөгөөд эмгэнэл баатарлагийн нээлт болсон бүтээл гэдгийг манай уншигчид андахгүй.

Энэ өгүүллэгийг хэвлэгдсэн даруй бүгд 1957 онд Б.Ринчен гуай монгол хэлнээ орчуулсан байна. Түүнээс хойш энэ алдарт өгүүллэгийг уншаагүй, Бондарчукийн бүтээсэн "Хүний хувь заяа" киног үзээгүй монгол хүн байхгүй, Ер нь М.Шолоховын бүтээлтэй манай уншигчид 1950-иад оноос эхлэн танилцсан бөгөөд үүний биелэл эхлэл нь "Цог" сэтгүүлд ^хэвлэгдсэн "Үзэн ядахын ухаан" өгүүллэг болой.

Тавиад оны сүүлчээр "Дөлгөен Дон" романыг 6 Дэшцэрэн орчуулж эхэлснээр түүний нэрийг унир^чид анх мэдэх болжээ. Улмаар энэ ромапи дөрвөн боть "Донын өгүүллэгүүд", "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" романыг Б.Дашцэрэн 1959-1969 ■ оны хооронд, "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романыг С.Бадраа 1963 онд орчуулж уншигчдын хүртээл болгосон байна. Жирийн хүмүүсийн оюун бодол, жаргал зовлон, шударга ёсны эрмэлзэл, шинэ амьдралыг харуулсан энэ алдарт зохиолууд монгол уншигчдын сонирхлыг татаж, сэтгэлд хоногшсон төдийгүй манай зохиолчдод үлгэр жишээ сургууль болсныг тэмдэглэх хэрэгтэй.

Ардын зохиолч академич Ц.Дамдинсүрэн 1934 онд "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романы Давыдовын тухай сонсон анх Шолоховыг мэддэг болсон хийгэад энэ зохиолын болон "Дөлгөөн Дон" романы агуулгыг Ленинградад срнссоноо, 1954 онд Москвад зохиолчдын II хуралд оролцохдоо М.Шолоховын 'Ъид зохиолч бүр өөрийн зүрхний заавраар бичдэг бидний зүрх ард түмэндээ харьяалагдаж байдаг юм" гэж хэлснийг чихээр сонссоноо дурссан байдаг.

Нэрт зохиолч Ч.Лодойдамба:"Шолохов бол сэтгэлээрээ бичдэг. Энэ нь түүний зохиолыг уншихад ил гардаг юм. Тэгж бичиж сурахсан гэж би Шолоховыг олон дахин уншдаг" гэжээ. Тэрбээр Шолоховыг багшаа гэж үзэж "Дөлгөөн Дон" роман түүний "ширээний ном" байжээ. Ийнхүү М.Шолоховын сэтгэлд хоногшсон гайхамшигтай бүтээлүүдийг монгол хүн бүр шимтэн уншсаар байна.

Реалист зохиолын оргил болохын хувьд ард түмнийхээ соёлын санд баттай орсон М.Шолоховын зохиолууд нийт хүн төрөлхтний соёлын салшгүй хэсэг болж чадсан юм. Түүнийг бөмбөрцгийн сая сая уншигчид өөр өөрийн хэлээр уншиж сэтгэлийн таашаал авч байна. Хэрэв дэлхийн урлагийн бүх түүх үе Шатаар хөгждег бол түүний нэг нь М.Шолохо.в гэдэгт хэн ч эргэлзэхгүй.

Оросын яруу найргийг А.С.Пушкингүйгээр, английн хүүрнэл ;зохиолыг Диккенсгүйгээр, францын жүжгийн зохиолыг • Ж.Мольергүйгээр төсөөлж болохгүйн адил XX зууны Орос-Зөвлөлтийн уран зохиолыг М.Шолоховын уран бүтээлгүйгээр авч үзэх аргагүй юм.

"Дөлгөөн Дон" романыг Европод анх "нээсэн" хүн бол Германы эмэгтэй Ольга Габор -Гальперн юм. Тэрбээр Берлинд "Правда" сонины сурвалжлагчаар ажиллаж байсан нөхөр Андор Габорын туслалцаатайгаар уул роман хэвлэгдсэн "Октябрь" сэтгүүлийг олж авчээ. Нөхөр Габор нар "Энэ роман бол эрин үеийн суут роман. Хүн төрөлхтөн түүнийг мэдэх ёстой" гэж үзээд орчуулжээ. Ингээд 1929 онд "Дөлгөөн Дон"-ы нэгдүгээр дэвтрийг "Литература унд политик" хэвлэлийн газраас хэвлэсэн байна. Энэ үед Герман орон харгис фашизмын эсрэг дэвшилт хүчний тэмцлийн талбар болж байв. Тэгээд ч "Дөлгөөн Дон" тэмцлийн хамгийн гүнд нэвтэрч чаджээ. Зохиолчдын дугуйлан, намын үүр, ажилчны сууц, оюутны үдэшлэг, бэхлэлт, шорон хаа л бол хаана энэ ном хувьсгал тэмцлийн тухай шинэ үнэнийг гал дөлт үгээр сурталчилж байлаа" гэж Ольга Габор бичжээ. Дайны дараа 1946 онд "Сэтгэлийг шинэтгэсэн нь", 1947-48 онд "Далгөөн Пон" роман хэвлэгдэж, 1966-68 онд "Культур унд Партшритт" хэвлэлийн газар Шолоховын ^охиолын бүрэн түүврийн нэгдүгээрийг гаргажээ.

Чехословакийн уншигчид "Эцэг" өгүүллэгээр нь 1930 оноос Шолоховтой танил болсон байна. Мөн оны 11 сард "Руде право" сонин, "Орчин үеийн уран зохиолын үлэмжийн сайхан зохиолын нэг "Дөлгөөн Дон" хэвлэгдэх" гэж буйг уншигчдад мэдээлжээ. Гурван жилийн дараа "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романыг "Спинск" хэвлэлийн газар хэвлэн гаргав. Сэтгэл догдлуулсан асуудлаа хүмүүс М.Шолоховын номоос эрж түүндээ хариулт авч байв. Учир нь ажилчин Квестослов Косткийн бичсэнээр "Энэ номууд жинхэнэ амьдралаар бичигдсэн байлаа" гэжээ. "М.Шолохов -Чехийн уран зохиолд " хэмээх ном зүйн эмхтгэлд суут зохиолчийн уран бүтээлийг чехийн уран зохиолын салшгүй хэсэг гэж тэмдэглэжээ.

Полыиийн хэвлэлд М.Шолоховын нэр 1932 оноос үзэгдэж эхэлсэн ба хожим нь зохиолууд болон түүний хэсгийг хэвлэж байжээ. Харин Польш чөлөөлөгдөн ардын засаг тогтсоны дараа уншигчид түүний бүтээлтэй өргөн танилцах боломж олдсон юм. "Уншигч" хэвлэлийн газар "Дөлгөөн Дон" романыг 1948 онд хэвлэснээс хойш 10 гаруй удаа гурван сая орчим хувь хэвлэгджээ. Мөн "Сэтгэлийг шинэтгэсэн нь", "Доны өгүүллэгүүд", "Хүний хувь заяа" болон "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" роман тус улсад үй олон хувиар хэвлэгдэж уншигч олны талархлыг хүлээсээр байна.

М.Шолоховын уран бүтээл Болгарт үлэмж алдартай. 1944-74 оны хооронд гэхэд түүний зохиолууд 50 гаруй удаа хоёр сая хувиар, "Сэтгэлийг шинэтгэсэн нь" роман 400 гаруй сая хувиар хэвлэгджээ.

Америкийн нэгдсэн улсад уул роман "Дон мөрөн намуун урсана" нэртэйгээр тусгайлсан хавтсан дээрээ М.Горькийн "Үүнийг зөвхөн Л.Толстойн "Дайн ба энх" романтай зэрэгцүүлж болно" гэж хэлсэн үгтэйгээр 1934 онд хэвлэжээ. 1941 онд бүрэн эхээрээ дараа жил нь дахин хэвлэгдэж "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романы. хоёрдугаарх гарсан байна.

Шолоховын зохиолууд гадаадын уншигчдад нийгмийн шинэ өөрчлөлт түүнийг байгуулахад тохиолдох олон талт бэрхшээл, эмгэнэлт байдлыг нээн өгдөг. Нийгмийн шинэ өерчлөлт, дэвшлийг нэг хэсэг нь дайсагнан, нөгөө хэсэг нь сонирхон, гуравдахь нь талархах сэтгэлээр хүлээж авдаг. Хүний зан чанарт гарч буй өөрчлөлт, хөдөлгөөнөөр нийгмийн хөдөлгөөнийг мэдрэх, ирээдүйг сайн сайхнаар тод томруун олж харахад нь гадаадын олон уншигчдад туслан тэднийг эргэцүүлж бодоход хүргэдгээрээ онцлог ажээ.

Энэ талаар "Дөлгөөн Дон"-ы гуравдугаар дэвтэр "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" роман нэг онд хэвлэгдсэн Францад хийсэн харьцуулалт сонирхолтой. Францын шүүмжлэгч Андрей Вюрсмер "Шолоховоос Шолохов хүртэл" өгүүлэлдээ империалист дайнд оролцогч цэргүүд эх орноо хамгаалагч улаан армийн тухай сонирхолтой дүгнэлт хийж, "Эх орны төлөө тулалдсан нь" романд гарч байгаа цэргүүд бол "Дөлгөөн Дон"-д гардаг тэр л цэргүүд боловч өөр хоорондоо огт адилгүй хүмүүс болжэз. Аль аль нь хүн тррөлхтний нийтлэг шинжтэй боловч нэг хэсэг нь түүний төлөө тэмцэж буйгаа мэддэг бол нөгөө нь мэдэхгүй. "Эх орны төлөө тулалдсан юм" романы цэргүүд бол өөрийн хариуцлагаа ухамсарладаг дайчид юм" гэжээ.

Аргентины хувьсгалчдын нэг Радольф Гиольдий "Дөлгөөн Дон" бол уран сайхны жинхэнэ биеллээ олсон үнэн юм. Оросын хувьсгалын тухай үнэн юм. Шолоховын зохиолууд тэмцлийн тэргүүн шугаманд бидний хамтран зүтгэгчид юм" гэжээ. Гэтэл Дани улсын номын фирмийн захирал Отто Линдхардт "Энэ роман Данийн айл өрх бүрд зочилсон" гэж тэмдэглэжээ. Шолохов Данид маш талархал хүлээдэг. Түүний романуудыг өрх гэрийн ариун шүтээн мэт нандигнан үе дамжуулан уншдаг гэнэ.

Ази африкийн ард түмний хэлээр Шолоховын зохиолууд мөн л олон удаа хэвлэгдэж Арг.еитин, Итали, Япон, Англи болон бусад олон орны уншигчдын сонирхон уншдаг дуртай ном нь болжээ.

Германы зохиолч Билли Бредель Шолоховын зохиолыг "амьдралын сурах бичиг" гэсэн бол вьетнамын удирдагч Хоши Мин "Шолоховыг дэлхий ертөнц дээр хайрлахгүй хүн нэг ч байхгүй, амьдралд дургүй тийм л хүн түүнийг хайрлахгүй байж болох юм. Дэлхийн улс бүрийн үндэстэн ард түмэн ундаалж байх тийм ширгэшгүй ундаргыг уран бүтээлдээ нээсэн М.Шолоховыг төрүүлснээрээ Оросын ард түмэн бахархаж болно" гэжээ.

"Шолохоеын номыг уншихаар авах бүрийд бид хүн төрөлхтний зорилго, үзэл санаа, итгэлээр чимэглэгдсэн манай эрин үеийг гартаа барих мэт болдог" гэж К.Федин бичсэнчлэн үнэхээр түүхэн замналаа сайтар ойлгох, өнөө тохиолдож буйг ухаарах, хойчийн ирээдүйгээ урьдчилан харахын тулд М.Шолоховыг дэлхий даяар уншсаар байна. Түүний гайхамшигт зохиолууд сая сая хүн ардын сэтгэл зүрх оюун санааг эзэмдэн үнэний төлөө тэмцэлд уриалан дуудсаар байна.

МУҮИС-ийн багш, дэд профессор Д.БОЛД

Сэтгэгдэлүүд:

1. Дарцаг Хүрлээ | 2009-01-15 07:37:07
saihan zohiol, 4 r angiasaa hoish barag tasraltgui dahin dahin unshsan bh shu, anh 1r botiig ni unshchihaad tuunees hoish 2 3 jiliin daraa 2 r botiig ni olood boon bayar bolj bilee, 1r botiig ni dahin dahin unshisar bgaad buh baatryydad ni hairtai bolchihson bsn bolhoor 2r botiig ni uilan uilan unshsan keke, natalya n heseg deer ter tusmaa
2. ХЭнхэГэнДэн | 2009-01-15 07:41:37
Наталья чинь хүүхдээ авахуулаад нас бардаг охин тээ. орчуулсан гэхэд гайхалтай ном
3. ХЭнхэГэнДэн | 2009-01-15 07:42:52
Дөлгөөн Дон, Зүрхний хилэн 2-г хамгийн анх уншиж байсан юм байна. сайхан дурсамж
4. ЧаБу | 2009-01-15 07:47:15
oo mundag zohiol oo, margah yum baihgui. harin dugnelt jaahan huurai boloo yu, geed l humuusiin durguig hurgechihees.
5. ХЭнхэГэнДэн | 2009-01-15 07:53:47
Зүрхний хилэн интэрнэт-д байгаа болов уу. Байдаг бол унших юмсан.

No comments: