Friday, January 13, 2012

Электрон ном #89: MS-Excel сурах бичиг

Excel нь өргөн хэрэглээний Microsoft Office багц програм хангамжийн бүрдэлд ордог, spreadsheet буюу хүснэгтэн мэдээлэл боловсруулах зориулалттай, Windows үйлдлийн системийн програм юм. Компьютертэй харьцагч хүн бүр, Excel програмыг эдийн засаг, санхүүгийн математик тооцоо хийхэд ашигладаг гэдгийг мэдэх байх.

Ийм төрлийн үйл ажиллагаанд зориулагдсан програм хангамжуудын зах зээлийн бараг 90%-ийг өнөөдөр Excel дангаараа эзэгнэж байна. Тэгвэл Excel бол бас физик, математик зэрэг шинжлэх ухааны салбарт болон инженерийн тооцоонд хэрэглэхэд тун тохиромжтой хүчирхэг програм хангамж юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг програмыг ийнхүү үнэ цэнэтэй болгож буй зүйлс нь түргэн шуурхай тооцоо хийдэг, өгөгдлийн график дүрслэлийг байгуулах өргөн боломжуудтай, олон тооны дотоод (built-in) функцууд, програмчлах систем (VBA) гэх мэтийг агуулсан, өгөгдлийн сантай харьцаж ажиллах чадвартай байдаг зэрэг олон үзүүлэлт юм.

Татах (Татаж авах): MS-Excel сурах бичиг

No comments: