Friday, January 13, 2012

Электрон ном #87: Indesign өөрөө сурах бичиг

Lay-Out гэж юу вэ?

Lay-Out-ийн үндэс нь эмх цэгц зохион байгуулалт.

Дизайны ертөнцөд Лэй-аут гэдэг үг нь хэвлэл, сэтгүүл, танилцуулга, зурагт хуудасны дизайн, график дизайн гэсэн талаас, интерьер дизайн, дэлгэцний дизайн, архитектур зэрэг орон зайн өргөн ухагдахуун билээ. хэвлэлийн мэдлэг, ном хэвлэлийн конструктор, материалын болон шугам зургийн мэдлэг зэрэг бүхий л салбарын мэргэжлийн мэдлэг хрэгцээтэй.

Гэхдээ бүр их хэцүү гэж ойлгох хэрэггүй. Жишээлбэл өрөөний байрлал, тавилгаа өөрчлөх гэдэг нь мөн л лэй-аут юм. төрөлжүүлж ашиглалтаар нь эмхэлж, мөн сайхан үзэмжтэй харагдуулна гэдэг өдөр тутмын нэг ёсны соёлоос гадна лэйаутын үндсэн чанар юм.

Лэй-аутын харахад ойлгомжтой байдал.

Лэй-аутын үндсэн нөхцөл болох учир сайтар бодох шаардлагатай. Түүнчлэн дизайнер хүн эдгээр нөхцлийг хангах төдийгүй өөрйин бодол, илэрхийлэх чадвараа гарган өөрйин гэсэн онцлогоо гаргасан байдлаар хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Лэй-аут нь конструкцийн бүрэлдэхүүн болох үсэг, фото зураг, гар зураг, схем, хүснэгт зэргийг үр дүнтэйгээр ашиглан мэдээллийг авах хүнд тодорхой хүргэх зорилготой.

Хэвлэлийн хавтас, танилцуулга, рекламны хуудас зэрэг нь анхны сэтгэгдлээр үзэх үү үгүй юу гэдэг нь шийдэгддэг. Тийм учраас хүний анхаарлыг татаж чадах эсэх нь дизайнерын ур чадварыг илэрхийлнэ. Дизайнер хүн хүмүүсийн анхаарлыг татахын тулд тухайн имиджэд тохирсон, гоц шийдэлтэй дизайн бодож олдог. Уг дизайн нь гял цал, даруухан, хүүхдийн, том хүний зэрэг бусад ямар ч имидж байсан лэй-аутын үзэмж түүний үндэс болсон байх нь чухал.

Лэй-аутын үзэмж гэдэг нь:

  • Сэтгэл догдлом
  • Баланс сайтай
  • Дэс дараалал сайтай
  • Имиджэд зохицсон лэй-аут
  • Имиджэд тохирсон өнгөний зохицол зэрэг үндсэн нөхцөл болно.

Татах (Татаж авах): Indesign өөрөө сурах бичиг

3 comments:

Anonymous said...

4shared derh ni ustchihaj. dahiad oruulach

Angarag BDMCHLN said...

uuchlaarai.eniig zasaad tavij boloh bolov uu?

Huu Burgediin said...

dahiad tawiad uguuch link n ajilahgui bn