Friday, January 13, 2012

Электрон ном #84: Д.Баттулга-Би

Зохиогчийн үг

Хүмүүс намайг УБХ, УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь мэддэг. Зарим нь Казиногийн тухай хуулийг санаачлан батлуулах гэж яваад шийтгэгдсэн, эсвэл хэлмэгдсэн гэсэн ойлголттой ч явдаг. Бүр сайн мэддэг нэг хэсэг нь миний хувийн "анкет"-ын хэдэн асуултад хариулт өгчих хэмжээнд л яваа байх.

Тэгвэл Дашжамцын Баттулга гэж чухам хэн бэ? Ямар хүн юм бол. Эхээс төрөөд өдий наслахдаа юу хийж бүтээж явсан юм. Улс төрийн халуун тогоонд хэрхэн чанагдсан, улс төрийн хатуу тэмцлийн дунд хэрхэн хугарч нугарч, яаж өндийж боссон юм бол. Юу бодож, юу төлөвлөж явдаг юм бол?

Энэ бүх асуултад үнэн бодит хариултыг би өөрөө өгч, уншигч олонтойгоо дотоод сэтгэлээ хуваалцахаар "Би" хэмээх номоо ийнхүү тэрлэлээ.

Дашжамцын Баттулга

Татах (Татаж авах): Д.Баттулга-Би

No comments: