Friday, January 13, 2012

Электрон ном #78: Жюль Верн-Усан доогуур 20000 бээр аялсан нь

1865 онд ер бусын хачин явдлууд гарсан нь өнөө хүртэл олон хүний санаанд байсаар байгаа буйзаа. Эдгээр явдлын дуу чимээ эх газрын ард иргэдийн сонирхлыг татаж, далайн замын боомт хотуудын оршин суугчдыг сандраан, ялангуяа далайчдын сэтгэлийг сүрхий түгшүүлэв. Худалдаачин, хөлөг онгоцнй эзэн, капитанууд, бага дарга, далайн цэрэг, тэрч байтугай шинэ, хуучин тивүүдийн хэд хэдэн улс гүрний засгийн газар тэр нэгэн хачин явдлыг гойд шохоорохн сонирхож байв.

Тэр жил их далайн хэд хэдэн хөлөг онгоц халим загаснаас том, хурдаараа түүнээс хавьгүй илүү, заримдаа өөрийн биеэс хурц гэрэл цацарган байх, хоёр үзүүр рүүгээ шувтан, дундаа цүлхгэр, гонзгой юмтай гадаад далайд дайралдсан байжээ. Тэр юм буюу амьтны гадаад байдлыг өөр өөр онгоцны өдрийн тэмдэглэлүүдэд тодорхойлон бичсэнийг үзвэл өөр хоорондоо ялгаа багатай боловч цөм түүний хөдөлгөөнийг урьд өмнө дуулдаагүй асар хурдан гэж тэмдэглэсэн байв. Түүнийг халим хэмээн таамаглан үзэх боловч шинжлэх ухаанд мэдэгдсэн халим төрөлтний дотроос нэг нь ч ийм асар том хэмжээнд үл хүрнэ. Кювъе, Лассенед Дюмериль, Катрфаж нарын хэн нь ч тийм сүрхий гайхал байна гэдгийг нүдээрээ үзэхээс нааш үл итгэхсэн билээ.

Түүнийг нүдээрээ үзсэн зарим хүн уртаараа английн хоёр зуун фут гэх бөгөөд энэ нь хэт багасгаж, нөгөө хэсэг нь уртаашаа гурван миль, өргөөшөө нэг миль гэж тодорхойлсон нь хэтэрхий ихэсгэсэн байв. Улсын ам хэдийгээр ийнхүү зөрөх боловч олон мэдээнүүдийг цэгнэн үзвэл тэр амьтан, хэрэв байдаг нь үнэн л болж гэм амьтны аймаг судлагсдын мэдэж буй бүх адгуус амьтантйа зүйрлэмгүй том юм байсан гэж бардаагаар хэлж болох юм. Гэтэл байгаа баримт нэгэнт маргашгүй болохоор тийм амьтан байгаа эсэх гэж эргэлзэх явдалгүй байв.

Хүн төрөлхтөн ер нь нууц бүрхэг юманд шохоорхдог зантай болохоор ийм юм дуулаад дэлхий дахинаараа гүнээ сэтгэл догдолсон нв зүй буйзаа. Калькутт хотын хөлөг онгоцны нийгэмлэгт харъяалагдах "Губернатор Хингинсон" гэгч онгоц 1866 оны долоодугаар сарын хориноо тэрхүү хөдөлгөөнт бөөн хар юмтай дайралджээ.

Түүнийг зураг дээр тэмдэглэгдээгүй арал хэмээн хөлөг онгоцны капитан Бэккэр газар зүйн координатыг нь нарийн тодорхойлохоор завдаж байтал, тэрхүү юмны дотроос гэв гэнэт хоёр салаа ус нарийхнаар исгэчин олгойдож, зуун тавин фут өндөрт хөөрлөө. Энэ нь хэрвээ л далайн ёроолын грейзер 2 дээшээ олгойдоогүй бол "Губернатор Хингинсон" хоншоороороо ус уур тургиж явах далайн ямар нэгэн сүүгээр бойжигчидтой тулгарснаас зайлсангүй ээ.

Бас, Дорнот-Энэтхэг болон Номхон далайн хөлөг онгоцны нийгэмлэгт харъяалагдах "Христофор Колумб" онгоцон дээрээс 1866 оны долоодугаар сарын 23-ны өдөр тэрхүү хачин амьтныг Номхон Дөлгөөн далайд байхыг нь харжээ. "Губернатор Хингинсон", "Христофор колумб" хоёр тэр гайхалтай халимыг гуравхан хоногийн зөрөөтэй хугацаанд нэг нэгнээсээ далайн бүхэл бүтэн долоон зуун миль зайтай газар дэлхийн бөмбөрцгийн хоёр цэгт олж үзсэн болохоор үнэхээр санаанд багташгүй айхтар хурдан хөдлөх чадвартай эд байжээ.

Татах (Татаж авах): Жюль Верн-Усан доогуур 20000 бээр аялсан нь

4 comments:

Anonymous said...

Үнэхээр их баярлалаа.Зөндөө олон ном татаж авлаа.Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна.
Цаашдын ажилд чинь амжилт хүсье!

Tugsuu Tugs-erdene said...

Энэ номыг татаж авах гэсэн татах link нь болохгүй байна. Сэргээгээд өгч болох уу?

Bolor Bolor said...

Татах линкээ сэргээгээд өгөөч тэгэх үү?

Temuulen Amarsaikhan said...

linkee sergeegeed uguuch